Питтийн гэр бүл Шотландыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Питтийн гэр бүл Шотландыг зорьжээ

Анжелина Жоли, Брэд Питт нар хүүхдүүдийн хамт мягмар гаригт галт тэргээр Шотландыг зорьжээ. Тэд Питтийн тоглож буй “Z Дэлхийн дайн” нэртэй киноны зураг авалтын багийнхны хамт Лондон хотоос Шотландын Глазго хот руу хүлгийн жолоо залсан байна. Тэдний сууж явсан галт тэргийг Питтийн киноны продюссер компани тэдний гэр бүлд тусгайлан зориулж захиалжээ.

Жоли галт тэргэнд хүүхдүүдээ саатуулахын тулд замд гарахын өмнөх өдөр тоглоомын дэлгүүрээс наадаг зураг, наадаг шивээс, ковбойн буу зэрэг тоглоомуудыг худалдан авчээ.  Питтийн гэр бүл 3-10 насны зургаан хүүхэдтэй бөгөөд гурав нь тэдний төрсөн хүүхдүүд, гурав нь орон орноос өргөж авсан хүүхдүүд юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж