Хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцохтой холбогдох тодруулга | News.MN

Хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцохтой холбогдох тодруулга

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцохтой холбогдох тодруулга

Хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцохтой холбогдох тодруулга

МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд нь холбогдох журмын дагуу харилцагчдын захиалгыг утсаар, биечлэн, цахим шуудангаар болон өөрсдийн хөгжүүлсэн системийг ашиглан хүлээн авдаг.

МХБ-д одоогоор 58 гишүүн үнэт цаасны компани бүртгэлтэй бөгөөд тэдгээрээс цөөн тооны компаниуд  нь харилцагчдыг алсаас арилжаанд оролцох боломжоор хангаад байна. Эдгээр  компаниуд нь харилцагчдын захиалгыг өөрсдийн хөгжүүлсэн дотоод системээрээ дамжуулан МХБ-ийн арилжааны системд шууд оруулдаг бөгөөд системийн хэвийн ажиллагаа хангагдаж байгаа тохиолдолд хоцрогдол үүсэхгүй байх зарчимтай болно.

Харин зарим гишүүн үнэт цаасны компаниуд нь өөрийн хөгжүүлсэн дотоод системээр дамжуулан харилцагчдын захиалгыг онлайнаар хүлээн авдаг боловч тус дотоод систем нь МХБ-ийн Милленниум Ай Ти системд шууд холбогдоогүйн улмаас онлайнаар хүлээн авсан захиалгуудыг өөрийн дотоод системээс МХБ-ийн арилжааны системд гар аргаар шивж оруулдаг нь хугацааны хувьд илүү хоцрогдол үүсэх нөхцөл болдог.

Иймд хөрөнгө оруулагчид та бүхэн үйлчлүүлж буй үнэт цаасны гишүүн компаниуддаа захиалгаа онлайнаар өгч байгаа тохиолдолд, тус компанийн захиалга авах систем нь МХБ-ийн арилжааны системд шууд холбогддог эсэх, хэдий хугацааны хоцрогдол үүсдэг зэргийг тодруулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-03-28 119.40.100.232

Бүгдийг нь шууд холбогддог болго. ХБ, СЗХ шаардлагаа тавь. Брокер, захиалагчийн хооронд техникийн хүчин чадал, мэдээллийн зөрүү байсан цагт энэ зах зээл хөгжихгүй. Тэгш бус мэдээллийг брокерууд хувийн эрх ашигтаа ашиглана гэж ойлголт байдаг мэдэх үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж