Таван суманд түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Таван суманд түймэр гарчээ

Таван суманд түймэр гарчээ

Онцгой байдлын ерөнхий газрын  гал түймэртэй тэмцэх газрын дарга дэд хурандаа Ц.Нямбаяраас өчигдөр /2018.03.27/ Сүхбаатар аймагт гарсан гал түймрийн талаар зарим зүйлийг тодруулаа.

Тэрбээр “Өчигдрийн хувьд цаг агаар тогтворгүй, ялангуяа Зүүн аймгуудад хүчтэй түр зуурын салхи шуургатай байсны улмаас түймрийн га талбай нэмэгдэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Асгат сум,Түмэнцогт сум гэхчлэн нэг аймагт гурван түймэр гарсан. Мөн  Дорнод аймгийн Матад сум, Халх гол сумдад гарсан түймрийг  цаг алдалгүй унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймэр цаг агаарын тогтворгүй байдлаас болоод Мөнххаан сум руу тархсан. Түймрийг өчигдөр /2018.03.27/ 22:50 цагт цурамд оруулсан одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байна.

Албан бус мэдээллээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймэр сумын хогийн цэг дээрээс, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймэр айлын өвөлжөөнөөс гарсан гэх мэдээлэл бий. Тиймээс түймрийн эрсдэлтэй  үед үнс нурмаа  ил задгай асгахгүй байж, болгоомжтой байхыг иргэдэд анхааруулж байна” гэв. 

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж