Борис Жонсон талархал илэрхийллээ | News.MN

Борис Жонсон талархал илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Борис Жонсон талархал илэрхийллээ

Борис Жонсон талархал илэрхийллээ

Их Британийн Га­даад хэр­гийн сайд  Борис Жонсон  ОХУ-ын таг­нуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбогдуулан Оросын дипломат ажилт­нуудыг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан орнуудад талархаж бай­гаагаа илэрхийлжээ.  Тэрээр парламентад хэл­сэн үгэндээ ОХУ-ын дипломат ажилт­нуу­дыг нутгаасаа ал­ба­дан гаргахаар  шийд­сэн орнуудаас Кремль хариугаа авах болно гэдгийг ойлгож бай­гаа. Би одоо зөвхөн өө­рийн­хөө өмнөөс бус бид­нийг дэмжиж байгаа бүх орны парламентын ги­шүү­дийн өмнөөс ярьж байгаагаа мэдэж байна.

Энэ орнуудад их талархаж байна гэжээ. Мөн Их Британитай, Сергей Скрипалийн хол­боотой хэрэгт санал нэгдсэн орнууд “ОХУ-тай, Оросын ард түмэнтэй нөхөрсөг харилцаатай байхыг хүсч байна.  Гэвч үүний тулд ОХУ-ын Засгийн газар одооноос өөрчлөгдөх алхмаа хийж эхлэх хэрэгтэй” гэв.  Энэ сарын  26-наас Европын холбооны  гишүүн  АНУ, Канад, Албани, Украйн, Норвеги болон Македони тэргүүтэй орон Сергей Скрипалийг хордуулсан хэргийн улмаас Оросын  дипломат ажилтнуудыг нутгаасаа албадан гаргахаа мэдэгдсэн. Харин Исландын Засгийн газар түр хугацаагаар ОХУ-ын эрх баригчидтай хийх хоёр талын хэлэлцээрийг хойшлуулах шийд гаргажээ. Мөн Их Британийн  ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 14-нд Солсбери хотод болсон хэрэгт  Москва буруутай гэсэн юм.  Түүнчлэн Их Британиас ОХУ-ын 23 дипломат ажилтныг албадан гар­гаж байгаа. Мөн хоёр орны хооронд тогтсон бүх харилцааг тасалж байгаагаа мэдэгдлээ. Гэвч ОХУ энэ бүх гүтгэлгийг үндэслэлгүй  хэмээн үзэж, Их Британийн  Элчин  сайдын яамны 23 ажилтныг ОХУ-аас гарахыг шаарджээ.  Мөн Санкт-Петербург дахь Их Британийн Консулын газар, Москвад суугаа Консулын газрыг хаана гэв.  ОХУ-ын Гадаад яам оросын дипломатуудыг эх орноосоо  албадан гаргаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ орнуудад хариу арга хэмжээ авна гэдгээ амлажээ.  Харин ОХУ-ын дипломат ажилтнуудыг албадан гаргахаас  Бельги, Шинэ Зеланд, Португаль, Австри, Серби, Словак улс татгалзсан байна. Тухайлбал, Бельгийн ерөнхий сайд Чарльз Мишель “Энэ сарын 23,24-нд болсон Европын  холбооны дээд төвшний уулзалтын үеэр ОХУ-ын  20 дипломат ажилтныг албадан гаргах саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн”гэж “Le Soir” сонинд  бичсэн байна.  Тэрээр  Бельги ийм алхам хийвэл энэ нь  ОХУ-тай харилцаагаа тасална гэсэн үг. Москватай хэлэлцээр хийхийн тулд ОХУ-ын Элчин сайдыг байлгах хэрэгтэй гэсэн юм.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: Зууны мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-28 49.0.218.80

Британичууд ядарсан жижиг орнуудыг түшээд л, баярлаад л. Үхэхдээ үхэр буугаа гэдэг шиг л болох вий дээ,

Avatar

ЧД иргэн 2018-03-28 202.179.24.154

Аливаа юмны буруутай буруугүйг шүүхээр тогтоодог. Европт энэ зарчим үйлчилэхээ больж байгаа юм байна. Европын аль ч улс бусад улс орныг болон бусад улсын хувь хүнийг буруутай байх гэж бодож байвал тэр нь буруутай байх ёстой юм байна л даа. Энэ Английн гадаад хэргийн сайд гэж үсэндээ дарагдсан харваас шизо байх. Тэгээд өөрөө Орос Борис гэдэг нэртэй байж. Дээр үед Монголд бас чонон Борис гэж бас нэг [Хориотой Үг] байсан.

Avatar

Зочин 2018-03-28 66.181.179.169

ганц ,,гатнуул,, хордуулсны төлөө, тэгхэд Монголын ерөнхий сайд нарыг нь хэдэн үеэр нь хордуулж, буудаж байхад манжийн үеийн Монгол царайлчаалчаад гөлийсэн хэвээрээ яахаа ч мэдэхгүй бүү, одоог хүртэл, ФАК

Avatar

Дамба 2018-03-28 59.153.112.134

Энэ бас бодох л ёстой зүйлийн нэг шүү!

Avatar

Зочин 2018-03-28 182.160.35.212

byh yum oilgomjtoi bolloo amerik angli baruunii ornuud ooriin nutag orond baigaa orosiin tagnuuluudiig nutgaasaa hooj gargahiin tuld hudlaa shaltgaan bodoj olson ni orosiin ovgon tagnuuliig zoliosolj horduulaad hergiig orosuudad tohson baij magadgyi haragdaj. yumnii etssiin yr dyn ni ehnii yildliig hiih bolson shaltgaan boldog tal olon baidag.

Avatar

Зочин 2018-03-28 182.160.33.21

г*** англичуудыг гудамжинд алнаа.

Avatar

Зочин 2018-03-28 103.229.123.184

Манайх шиг өчүүхэн жижиг улс төвийг сахих л ганц сонголт бий!!! Барууны улс орнуудын эсрэг цор цор гээд ч хэрэггүй, хөрш ОХУ-ыг шүүмжлээд юу хийхэв! Дугүй л сууж байсан нь дээр!!! Том улсын зодооны дундуур хавчуулагдвал хөлд нь үрэгдэнэ шүү дээ!!!

Avatar

Таамаг 2018-03-28 150.129.142.155

Украйн л ийм юм хийхээс сийхгүй болчихоод байгаа юм даа.Үндэсхэг үзэлтнүүд нь олон хүнийг нухсандаа.Угаалгын өрөөнд нь, гудманд ер нь хаана л бол хаана нухлаа гэсэн мэдээ их гарсандаа.Бүх юм украйны төлөвлөсөн ёсоор явж байгаа биш үү?? Англичууд үүнийг гадарлаж л байх ёстой. ГЭХДЭЭ ТЭДЭНД ОРОСЫГ ШАХАХ нь чухал болохоос, Украйнтай муудалцаад яахав.Ийм таамаг байна.

Avatar

Зочин 2018-03-28 182.160.36.230

английн гомочуудын элчинг Монголоос хөөцгөөе. ард түмэнд виз өгөхгүй их доромжилдог гомонууд энд байгаад хэрэггүй.

Avatar

Зочин 2018-03-28 43.228.131.110

Тэнэг ОРК амаа мэдэж яриарай за. Дааганаасаа унаад үхдэггүй даравгараасаа болж үхдэг юм шүү.

Avatar

Зочин 2018-03-28 64.119.16.163

g*** homogoo omoorow

Avatar

Хэрүүлч 2018-03-28 202.21.120.147

Чи тийшээ явж гомодох гэсэн чинь гомонууд гомодоо виз өхгүй байна уу хахха ха

Avatar

Зочин 2018-03-28 27.123.212.140

Hahaha.chi dut

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж