“Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаан болно | News.MN

“Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

“Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаан болно

“Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаан болно

‘Монголын эдийн засгийн чуулган 2018’-ын нэгдүгээр үе шат болох Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өнөөдөр (2018.03.28) Төрийн ордонд эхэллээ.

Засгийн газраас батлагдсан ‘Гурван тулгуурт хөгжлийн бодлого’ дор зангилагдаж буй тус чуулганы салбар хуралдааны нэг болох ‘Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур’ хэлэлцүүлэг Төрийн ордны ‘Б’ танхимд болно. “Тогтвортой хөдөө аж ахуй- хөгжлийн тулгуур” сэдэвт салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудал, хөгжлийн гарц, арга зам гэсэн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

‘Тогтвортой хөдөө аж ахуй-хөгжлийн тулгуур’ салбар хуралдааныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж үг хэлэн,  “Хөдөө аж ахуйн салбар, хөгжлийн тэргүүлэх чиглэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны захирал В.Энхболд “Экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого” сэдвээр илтгэл тавина.

Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг олон тулгуурт хөгжлийн суурь салбар гэж чухалчлан үзэж, нэн тэргүүнд анхаарч байна. Тиймээс ч ‘Эдийн засгийн чуулган’-ы салбар хуралдааны нэгээр ийнхүү хөдөө аж ахуйн салбарыг онцлон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Засгийн газрын ‘Гурван тулгуурт хөгжлийн бодлого’-д ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болно, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал”-ыг эхлүүлнэ гэсэн зорилтууд тусгагдсан юм. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд ХХААХҮЯ эрчимтэй ажиллаж байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.107

Том том юм яриад хуралдаад бай, хурадаад бай. Ямар ч судалгаагүй шоу яриад сүржигнээд хэрэггүй. Үр дүн нь нойл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж