Маргааш та хаана "нуугдах" вэ | News.MN

Маргааш та хаана "нуугдах" вэ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Маргааш та хаана "нуугдах" вэ

Маргааш та хаана "нуугдах" вэ

 Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах талаар Дэд   дарга хурандаа Б.Ууганбаяр  тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2018.03.28/  мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд сүүлийн үед Монгол улсын газар хөдлөлийн чичирхийллийн тоо давтамж эрс нэмэгдэж байна. Арван жилийн өмнөх газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдрийн байдалтай харьцуулахад  2-3 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлтэй байна. 2016 онд 38 мянга гаруй  газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн бол он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт нийтдээ 13 удаа тохиолдсон. Өнгөрсөн жил газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрдэг багажид мэдэгдсэн тоогоор 36 мянга гаруй удаагийн газар хөдлөлт Монгол улсад тогтоогдсон. Нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсээр байгаа гэдгийг онцлон хэлж байв.

иргэд 110 аюулгүйн цэг талбай дээр  очсон байх шаардлагатай 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гуравдугаар  дугаар сарын 29-ний өдөр  буюу маргааш 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн долоон жилийн турш энэ дадлага сургуулилтыг зохион  явуулж  байна. Энэ жилийн тухайд өмнөх дадлага сургуулилтаас өвөрмөц онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Урд нь дадлага сургуулилтыг  зарлан мэдээллийн тохио дуугарсны дараа иргэд тухайн байршиж байгаа барилга байгууламжаас гадагш аюулгүй талбайд шилжих хэлбэрээр зохион байгуулж байсан.

Харин энэ жилийн  тухайд нэгдүгээрт,  зарлан мэдээллийн дохиог 16.00 цагт Улаанбаатарын хэмжээнд байгаа 60 зарлан мэдээллийн дуут дохионы хэрэгслээр дамжуулна. Дуут зарлан мэдээллийн тохио хүлээж аваад иргэд тухайн байгаа газраасаа аюулгүй гараад аюулгүйн цэгтээ очсон байх шаардлагатай. Зарлан мэдээллийн дуут дохио  20-30 секундийн давтамжтайгаар явна. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд Улаанбаатарын хэмжээнд 110 аюулгүй  талбай тусгагдсан байгаа. Эхний ээлжид аюулгүйн талбайн байршлуудын талаар нийслэлийн бүх хүмүүс нүдлээд мэдсэн байх шаардлагатай байна.

Энэ хүрээнд аюулгүйн цэг дээр очих дадлага сургуулилалтыг анх удаа хийж үзэх гэж байна. Ард иргэд тухайн дүүрэг дээр томьёолсон  талбай дээр цугларах ёстой. Аюулгүйн цэг талбай дээр ОБЕГ-ын албан хаагчид  хүмүүсийн дүн бүртгэлийг хөтлөн  гаргана. Энэ талбай хаана ямар дүүрэгт байгаа талаар иргэд өөрсдөө нийслэлийн онцгой байдлын газар болон тухайн дүүргийн онцгой байдлын байгууллагаас  сураглаарай гэж зөвлөж байна. Нийслэлд газар хөдлөлтийн томоохон гамшиг тохиолдлоо гэж бодоход иргэд аюулгүй  талбайд байрласны дараа хотын хажууханд байгаа 42 нүүлгэн шилжүүлэх цэг рүү очих ёстой. Нүүлгэн шилжүүлэх цэгүүдийг дараа дараагийн дадлага сургуулилтаар  туршиж үзнэ” гэв.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой аж. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх  шаардлагатай гэдгийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Харин нийслэлийн иргэдийн хувьд 110 байршилд байгуулагдсан түр цугларах талбайд цугларах учиртай. Эдгээр талбайн байршилыг та бүхэнд хүргэж байна.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-03-28 27.123.214.105

Баянзүрх дүүрэг бол хамаагүй юм байна тээ. яасан ч яахав уу

Avatar

Zochin 2018-03-28 27.123.214.105

Баянзүрх дүүрэг бол хамаагүй юм байна тээ. яасан ч яахав уу

Avatar

Зочин 2018-03-28 122.201.24.55

Дурдаагүй хорооныхон гэртээ цайгаа уугаад суужээж болхымуу

Avatar

Зочин 2018-03-28 106.223.151.66

B

Avatar

Зочин 2018-03-28 182.160.35.212

nurah magadlaltai ondor bair baishingaas holdoj zogsood l boloo bizdee.

Avatar

зочин 2018-03-28 64.119.20.40

байшингынха өндрөөс багагүй зайд гарах холдох шүдэ.гараад байшнга дагад явахч юму?дөнгөж гарадл зогсох бл бишшү. хамгин богино хугацаанд шууд холдх

Avatar

irgen 2018-03-28 202.21.118.138

110 gazraa olon niited meduuleec
hee tegeed

Avatar

омдаа 2018-03-28

110 газар гээд байгаа жагсаалтаа хүмүүст мэдээлээч .ямар битүү юм бичдэг юм бэ

Avatar

irgen 2018-03-28 66.181.170.215

ali ali gazar yum bee
teriigee heleech ee
huuhdiin ordonii ter haviihan haana tsuglarah yum bee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж