Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Сент-Луис Блюс баг өнөөдөр талбайдаа Сан-Хосе Шаркс багийн хүлээн авч нэмэлт цагт Орос довтлогч В.Тарасенкогийн гоолоор чухал явалт байгууллаа. Энэ хожил нь багийн 43 дахь хожил болж 91 оноотой плэй-оффын бүсэд багтаад байна. Тэрээр үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцсэн бөгөөд цаг сунгаж ялагч тодорсон юм.
Өрнөд бүсэд плэй-оффын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй Сент-Лиус Блюс баг сүүлийн 6 тоглолтондоо хожил байгуулж плэй-оффын байрлал руу дэвшээд байна. Гэхдээ тэдний хувьд санаа амрах болоогүй. Өрнөд бүсэд плэй-оффын байрлалын төлөө Колорадо Эвеланш баг өрсөлдөж байгаа. Үлдсэн 6 тоглолтоос эерэг дүн авч байж плэй-оффт орж чадах эсэх нь шийдэгдэнэ. Сент-Лиус Блюс баг үлдсэн 6 тоглолтоо Вегас Голден Найтс, Аризона Койотис, Вашингтон Капиталс, Колорадо Эвеланш багуудтай хийнэ. Аризона болон Чикаготой хийх 2 тоглолтоос эерэг үр дүн авч болох ч лигийн шинэ цэрэг Вегас, лигийн хатуу самарнуудын нэг Вашингтон Капиталс багуудтай хийх тоглолт маш чухал юм.
Б.БЯМБАБАЯР