Нью-Жерси плэй-оффын байрлалаа баталгаажуулахад 2 хожил хэрэгтэй | News.MN

Нью-Жерси плэй-оффын байрлалаа баталгаажуулахад 2 хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Нью-Жерси плэй-оффын байрлалаа баталгаажуулахад 2 хожил хэрэгтэй

Нью-Жерси плэй-оффын байрлалаа баталгаажуулахад 2 хожил хэрэгтэй

Сүүлийн 5 улирал плэй-оффын гадна үлдээд байсан Нью-Жерси мужийн Нью-Жерси Девилз баг энэ улиралд плэй-оффт ороход ойрхон болоод байна. Өнөө өглөө талбайдаа дээрээ нэг бүс, нэг дивизиондоо плэй-оффын эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байгаа Каролина Харрикейнз багийг хүлээн авч тоглоллоо.

Тус тоглолт хоёр багийн хувьд аль алинд нь чухал тоглолт байсан бөгөөд хожсон баг нь плэй-оффын эрхийн төлөөх аялалдаа давуу байдлыг бий болгох байсан. Ингээд хоёр багийн тоглолт өгөө аваатай эн тэнцүү болж эцсийн мөчид С.Нейсэний гоолоор талбайн эзэд 4-3 харьцаатай ялалт байгуулжээ. Ялалт байгуулсан Нью-Жерси Девилз улирлын 76 тоглолтонд 40 хожил байгуулж 88 оноотой Дорнод бүсийн плэй-оффын байрлалаа хадгалж чадсан. Харин хожигдол хүлээсэн Каролина Харрикейнз баг 77 тоглолтоос 79 оноотой болж плэй-оффын бүсэд багтах эсэх нь эргэлзээтэй болж байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж