АТГ-аас төрийн томчуудын ХОМ-ийг зарлалаа | News.MN

АТГ-аас төрийн томчуудын ХОМ-ийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

АТГ-аас төрийн томчуудын ХОМ-ийг зарлалаа

АТГ-аас төрийн томчуудын ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.   

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын  xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 202.9.40.146

одоо гадаадад монгол хүн гэж хэлхээсээ ичээд байх юмаа төр барьж байгаа дарга нар нь [Хориотой Үг] гадаадад цагаачилсан хүмүүс нь [Хориотой Үг] жуулчид нь [Хориотой Үг] гадныханд бүүр монгол хүмүүс бүгд [Хориотой Үг] гэж бодол суучихлаа юуун чингис хаан [Хориотой Үг] нараасаа яаж салнаа

Avatar

САЙН ЦАГ ИРНЭЭ 2018-03-28 202.9.40.146

ТӨРД АЛБА ХАШИГЧДЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН НЭГБҮРЧЛЭН ШАЛГАВАЛ ИХ ЮМ ГАРНА ДОО МУ ӨРӨӨ Ч ӨЛХӨН ДАРЧИХНА ЯВУУЛАХ УЛСУУДАА БАЙХ ЁСТОЙ ГАЗАРЛУУ НЬ Ч ШУЛУУХАН ЯВУУЛЧИХНА АРД ОЛОН АМАР ЖИМЭР АМЬДРАНА ДАА ГЭЖ

Avatar

Зочин 2018-03-28 103.229.123.184

Шалгахгүй юм бол ийм юм гаргуулж үхсэнээ хийдэг юм бэ?? Өмч хөрөнгө, орлогыг нь албан ёсны орлогын эх үүсвэртэй нь харьцуулан шалгахад л пүд гээд л үсрээд унана шүү дээ, наадуул чинь!!! Мэдээж, ихэнх нь худлаа мэдүүлсэн байгаа. Эхнэр, хүүхэд, ах дүүсийнхээ нэр дээр гол юмаа шилжүүлээд өөрсдөө нэг л их даруухан амьтас харагдаж байгаа биз??!!

Avatar

Зочин 2018-03-28 202.21.116.130

Зүгээр л хөрөнгө гайхуулчих юм аа. Төрөөр явчаад яаж ийм их хөрөнгөтэй болно гэж.

Avatar

мат 2018-03-28 202.70.34.30

Теорем-төрийн өндөр албан хаагчийн цалин <2 сая, орлого >50 сая. Яаж? Хулгай, хахууль

Avatar

Зочин 2018-03-28 27.123.212.134

Дээр нь тэрбумаар нь хандивлаж, цацаж ИХ гишүүн, дарга сайд болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж