Иско хет-трик хийж Испаний шигшээ ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Иско хет-трик хийж Испаний шигшээ ялалт байгууллаа

Иско хет-трик хийж Испаний шигшээ ялалт байгууллаа

Дэлхийн хоёр шилдэг багууд болох Испани болон Аргентин улсын шигшээ багуудын нөхөрсөг тоглолт Испаний нийслэл Мадрид хотын “Ванда Метропилитано” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси тус тоглолтонд оролцоогүй бөгөөд зочин баг Аргентин 6-1 харьцаатай хожигджээ. Аргентины шигшээ баг Л.Мессигүй хийсэн сүүлийн 3 тоглолтоос 2 хожигдож байгаа нь энэ ажээ.

Хоёр багийн тоглолтонд нийт 7 гоол орсны 6 нь талбайн эздээс оруулсан байна. Испаний шигшээ багаас Иско маш сайн тоглож 3 гоол оруулж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгжээ. Испаний шигшээ багийн дасгалжуулагч энэ удаагийн тоглолтонд Челси клубын довтлогч А.Моратаг үлдээж Д.Костаг довтолгооны тэргүүн шугаманд гаргасан. Д.Коста өнгөрсөн оны 6 сараас хойш шигшээ багтаа дуудагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн шигшээ багийнхаа цугларалтанд хамрагдаж Германы эсрэг сэлгээнээс гарч тоглосон бол Аргентины эсрэг гараанд гарч тоглон гоол оруулж байна. Ийнхүү сүүлийн жил орчим шигшээ багтаа дуудагдаж чадаагүй Д.Коста эргэн ирж багийнхаа төлөө гоолдсон бол Иско хет-трик, Т.Алкантара, И.Аспас нар тус бүр 1 гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна.

  • Испани 6-1 Аргентин (гоол: Д.Коста 12’, Иско 27’, 52’, 74’, Т.Алкантара 55’, И.Аспас 73’, Н.Отаменди 39’)

Испани: де Хеа, Ж.Альба (М.Алонсо 79’), С.Рамос, Ж.Пике (С.Аспиликуэта 72’), Д.Кахвахаль, Иньеста  (Саул 56’), Т.Алканатара (Д.Парежо 82’), Коке, М.Асенсио, Д.Коста (И.Аспас 46’)7, Иско (Л.Варкуэз 76’)

Аргентин: С.Ромеро (В.Кабальеро 22’), Н.Тальяфико, М.Рохо, Н.Отаменди, Ф.Бустос (Г.Меркадо 62’), Х.Машерано (К.Павон 56’), Л.Билья, М.Меса, Э.Банега (П.Перез 62’), Ло Сельсо (М.Акуна 84’), Г.Игуайн (Л.Мартинез 59’)

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж