М.Эрдэнэбат начны цолны найр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

М.Эрдэнэбат начны цолны найр боллоо

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх М.Эрдэнэбат энэ жил аймгийн хурц арслан Т.Энхтайванаар дөрөв, улсын харцага Г.Элбэгээр тав даван улсын начин цол хүртсэн билээ. Тэгвэл Төмөрбулагийн шинэ начин М.Эрдэнэбатын начин цолны наадам 8-р сарын 15-нд буюу уржигдар сумандаа боллоо. Цолны наадамд аймаг цэргийн цолтой болон залуу 64 бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан болов.
         
Бөхийн барилдаанд аймгийн арслан Л.Нямбаяр түрүүлж, аймгийн арслан П.Гантөгс үзүүрлэсэн юм. Харин шөвгийн дөрөвт Их-Уул сумын харъяат сумын заан Даваажанцан, сумын заан Даваа-Очир нар үлдлээ.
        
Наадмын үеэр тус сумын нутгийн зөвлөлөөс шинэ начиндаа нэг өрөө байр өгсөн бол Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг Төмөрбулаг сумын ах нараас нь Land100 машин бэлэглэлээ.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж