“Хүүгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй”

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

“Хүүгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй”

“Хүүгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй”

ОХУ-ын Кемерово хотын “Өвлийн интоор” цогцолборт гарсан гал түймрийн үеэр амиа алдсан 64 хүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол энэ өдрүүдэд үргэлжилж байна.  Гал түймрийн дохиоллууд ажиллаагүй, гарцууд хаалттай байсан нь олон хүн амиа алдахад нөлөөлснийг шинжээчид тодорхойлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлжээ. Олон нийтийн амарч, зугаацах газарт ийм олон хүн, тэр дундаа хүүхдүүд олноороо амиа алдсанд харамсан гашуудаж байгаагаа тэрээр хэлжээ.

Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 17 цагт гал түймэр асч эхэлсэн бөгөөд хүүхдийн тоглоомын хэсэгт эхэлж гарсан байх магадлалтай гэжээ. Гарцууд хаалттай байсан нь олон хүмүүсийг багагүй сандрааж, тэр дунд ганцаараа үлдсэн, төөрсөн хүүхдүүд олон байжээ. Хаашаа гарахаа мэдэхээ байсан 11 настай хүү барилгын дөрөвдүгээр давхраас үсэрч амиа алдсан гээд зүрх зүсэм дүр зургуудыг гэрчүүд ярьж байна. Гал түймэрт 8 настай хүүгээ алдсан Дмитрий Пучков “Би одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Хүү минь тоглоомын газарт очьё гэж гуйхад нь зөвшөөрөх ёсгүй байж. Бас би тэнд ганцааранг нь орхисон. Хүү минь тоглох гэж очоод шатаад үхчихлээ. Түүнийгээ түймэрт өргөсөндөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй” гэж ярьжээ.

ОХУ-д болсон энэхүү үйл явдал маш том сургамж болсныг хэвлэлүүд бичиж байна. Манай нийслэл хотноо хүүхдийн тоглоомын газрууд олон бий.  Эцэг эхчүүд ч ажлаа амжуулахын тулд тоглоомын газарт хүүхдүүдээ даатган орхидог. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгч байгууллагууд аюулгүй ажиллагааг сайтар хангах шаардлагатайг санууллаа.

Б.ТӨГС

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж