М.Энхболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

М.Энхболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө

М.Энхболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө

Гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон “Дүнжингарав-2018” уралдаанаар 13 хүүхэд мориноос унасан, харанхуй шөнөөр уралдсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Энэ асуудлаар Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, хариуцлагын асуудлыг хөнджээ. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн талаараа нүүр номын хуудсаараа жиргэсэн байна.

УИХ-ын дарга, уяачдын холбооны ерөнхийлөгч асан М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авчээ. Мөн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны тавдугаар сард хуралдуулахаар тогтсон байна.

“Дүнжингарав-2018” хаврын уралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд Турк улсад албан ёсны ажлын айлчлал хийж байсан юм.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж