Меган Марклын хуримын даашинз ямар байх вэ? | News.MN

Меган Марклын хуримын даашинз ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Меган Марклын хуримын даашинз ямар байх вэ?

Меган Марклын хуримын даашинз ямар байх вэ?

Британийн Хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нар тавдугаар сарын 19-нд хуримлана. Хатан хааны угсааны энэ хурим бүхий л утгаараа дэлхий нийтийн анхаарлын төв байгаа. Сүйт бүсгүйн даашинз ч мөн ярианы сэдэв, цайны хачир байсаар л байна.

Гоёмсог хар машинаас бууж ирэхдээ сүйт бүсгүй ямар даашинзтай байхыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ түүний ойрын хүрээллийнхэн хуримын даашинзтай холбоотой мэдээллийг мэр сэр дэлгэснийг харцгаая.

МЕГАН ХОЁР ДААШИНЗ ЭЭЛЖЛЭН ӨМСЧ МАГАДГҮЙ

Нэг нь хуримын албан ёсны арга хэмжээнд өмсөх даашинз, нөгөөх нь хүлээн авалтын үеэрх. “Хуримын арга хэмжээ бүхэлдээ хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Яг л Уильям, Кейт хоёрынхтой адил. Тиймээс Меган, Харри нар хоёул хоёр хоёр хувцас өмсөнө” гэж ойрын хүрээний хүн ярьжээ.

МЕГАН ДИЗАЙНЕРЭЭ ХЭДИЙН СОНГОЧИХСОН

Меган хуримын даашинзаа урлах дизайнерээ хэдийн сонгосон, бүр примерка өмсөөд ч амжсан гэж эх сурвалж хэлсэн юм. Энэ ч мэдээжийн хэрэг. Хуримдаа бэлтгэж буй сүйт бүсгүйн хамгийн чухал ажил бол даашинз шүү дээ.

ТЭР ЯМАР ДИЗАЙНЕРЫГ СОНГОВ?

Меган Маркл дараах нэр бүхий дизайнеруудыг сонгосон байх магадлалтай гэнэ.

Ralph & Russo: Тэр сүйн ёслолын албан ёсны гэрэл зурагтаа түүний даашинзыг өмссөн

Roland Mouret: Меганы эртний танил. Гэхдээ тэр хуримын даашинз урлаж буй эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа

Alexander McQueen: Тэрбээр өмнө нь Кейтийн хуримын даашинзыг урлаж байсан

Erdem: Меганы дуртай Канад брэнд

Jenny Packham: Кейт Миддлтоны дуртай Британийн дизайнер

Inbal Dror: Меганд зориулан зурсан хуримын даашинзны загварууд нь хэвлэлээр цацагдсан.

ЗАГВАРЫН ХУВЬД ХУУЧИНСАГ БӨГӨӨД АЛБАРХУУ БАЙНА

Меган Марклын загварын мэдрэмж, сонголт шинэ соргог, бусдаас ялгарч чаддаг хэдий ч энэ бол Хатан хааны гэр бүлийн хурим. Тиймээс сүйт бүсгүйн даашинз уламжлалаас нэг их гажихгүй байх ёстой. “Тачаангуй харагдахаас илүү ихэмсэг, донжтой харагдах торон оруулгатай, ханцуйтай даашинз өмсөх байх” гэж Хатан хааны угсааны намтар бичээч Кейти Никол ярьжээ.

МЭДЭЭЖ БАС РОМАНТИК БАЙНА

Меган 2016 онд “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тун энгийн бөгөөд сонгодог, ганц нэг орчин цагийн деталь шингээсэн даашинз сонгох байх. Бас романтик” хэмээн ярьж байжээ.

ҮНИЙН ХУВЬД КЕЙТИЙН ДААШИНЗЫГ ХОЛ ДАВНА

Меган Марклын даашинз Кейт Миддлтоны хуримдаа өмссөн Alexander McQueen-ы даашинзаас хавьгүй үнэтэй байх тухай хов хэдийн шар хэвлэлээр тарсан. Кейтийн даашинз 150 мянган фунт стерлингийн үнэтэй байсан. Түүнийг нь Кейтийн аав, ээж Кэрол, Майкл Миддлтон нар төлсөн юм.

ХАРИН ХАРРИ ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨНӨ

US Weekly сэтгүүлд мэдээлснээр хунтайж Харри ахынхаа адилаар хуримын ёслолдоо цэргийн дүрэмт хувцас өмсөх гэнэ.

С.ЦЭЛМЭГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 202.70.42.102

гоё юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж