Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны явуулж буй боловсролын системийн шинэ реформын дагуу тус улсад хүүхдүүд зургаа биш, гурван настайгаас эхэлж сургуульд сурах болжээ.
Франц Улс одоо Европын холбооны орнуудаас хүүхдийн сургуульд сурах нас хамгийн бага орон болж байгаа юм. Гэвч боловсролын систем дэх энэ өөрчлөлт цөөхөн хүүхдэд хамаатай болж байгаа ажээ. Учир нь франц өрхийн дийлэнх нь хүүхдүүдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болжээ. Тус улсын засгийн газрын судалгаанаас харахад сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 2.4 хувь нь л зургаан настайгаас эхэлж сургуульд явдаг ажээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ энэ реформ боловсролын систем дэх тэгш бус байдлыг арилгах зорилготой гэжээ. Судалгаанаас харахад тус улсын голдуу ядуу өрхүүд болон алслагдсан мужид айлууд хүүхдүүдээ сургуульд эрт оруулж чаддаггүй нь тогтоогдсон байна. Харин нийслэл Парис хотод бага сургуульд элсэн орогчдын 93 хувь нь гурван настнууд байгаа ажээ.
Европын дийлэнх орнуудад бага сургуульд элсэн орох нас зургаа байдаг бол Болгар, Эстон, Финлянд, Латви, Литва, Польш, Серб, Швед зэрэг оронд долоон наснаас хүүхдийг сургуульд явуулахыг зөвшөөрдөг ажээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2018-03-28 182.160.38.214
zovyyn tsag gej enedee. nyalh hyyhdyydiig zovooh ajillagaa.
Зочин 2018-03-28 45.117.32.4
bagaas ni tarhiig ni ugaaj niigmiin hultsengui bool bolgoh bodlogo shuu de. Tuunees neeh urhii huuhdiig bodood bgaan bish. Ingeed europ tiviihen ger buliin humuujil, ger buliin unet zuil gedeg zuilee tavia tuuj bgaan bna daa. Huuhdiig huuhdeer ni bailgaaaa. Yun surguulid uguh durtai yu, Esvel shuud yur ni huuhed turunguut uls avchdag, aav eej hayaad yavaad ugdug boloh heregtein bna
zochin 2018-03-28 77.136.86.49
tsetserleg l gesen ug 3nas hurvel tsetserlegt yavuulah yostoi l gesen ug l de
Зочин 2018-03-28 77.172.23.29
Сургууль гэхээр шууд тоо бичиг заадаг гэж бодоод байх шиг байна. Цэцэрлэг л гэсэн үг ш дээ.
USA 2018-03-28 73.39.96.173
USA-d 3, 4 nastaigaas ni ehelj too, useg zaadag.
Өвөө 2018-03-28 202.70.34.70
ОДОО ХҮҮХЭД ИЙМ БОЛЖ БАЙГАА. МИНИЙ ЗЭЭ ХҮҮ 2 НАСТАЙДАА АНГЛИ ҮСЭГ СУРСАН, 3-ТАЙДАА КИРИЛ ҮСЭГ СУРСАН. ОДОО 4-ТЭЙ. СУРГУУЛЬД ОРУУЛМААР Л БАЙНА.
Зочин 2018-03-28 119.40.99.15
Эрт сургуульд оруулсны ач гэж байдаггүй юм дөө. Гол нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ маш сайн тулж ажиллах хэрэгтэй.
РАВДАН 2018-03-28 66.181.160.39
ЭММАНУЭЛЬ МАКРОН ӨӨРИЙНХӨӨ ТУРШЛАГА ДЭЭРЭЭ ҮНДЭСЛЭСЭН ЮМ БАЙНА Л ДАА! 3 НАСТАЙДАА СУРГУУЛЬД ОРООД 15 НАСАНДАА ДУНД СУРГУУЛИА ТӨГСӨӨД БАГШТАЙГАА ГЭРЛЭЖ БОЛНОО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ!
зочин 2018-03-28 64.119.26.96
Маньд ямар хамаатай юм бэ манайх найман настай оруулбал таарна зургаан настай оруулж хүүхдийн махыг зуулгаж байна аа.