Францад сургуульд орох насыг гурав болгожээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Францад сургуульд орох насыг гурав болгожээ

Францад сургуульд орох насыг гурав болгожээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны явуулж буй боловсролын системийн шинэ реформын дагуу тус улсад хүүхдүүд зургаа биш, гурван настайгаас эхэлж сургуульд сурах болжээ.

Франц Улс одоо Европын холбооны орнуудаас хүүхдийн сургуульд сурах нас хамгийн бага орон болж байгаа юм.  Гэвч боловсролын систем дэх энэ өөрчлөлт  цөөхөн хүүхдэд хамаатай болж байгаа ажээ. Учир нь франц өрхийн дийлэнх нь хүүхдүүдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болжээ.  Тус улсын засгийн газрын судалгаанаас харахад сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 2.4 хувь нь л зургаан настайгаас эхэлж сургуульд явдаг ажээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ энэ реформ боловсролын систем дэх тэгш бус байдлыг арилгах зорилготой гэжээ. Судалгаанаас харахад тус улсын голдуу ядуу өрхүүд болон алслагдсан мужид айлууд хүүхдүүдээ сургуульд эрт оруулж чаддаггүй нь тогтоогдсон байна.  Харин нийслэл Парис хотод бага сургуульд элсэн орогчдын 93 хувь нь гурван настнууд байгаа ажээ.

Европын дийлэнх орнуудад бага сургуульд элсэн орох нас зургаа байдаг бол Болгар, Эстон, Финлянд, Латви, Литва, Польш, Серб, Швед зэрэг оронд долоон наснаас хүүхдийг сургуульд явуулахыг зөвшөөрдөг ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж