Монголд элэг шилжүүлэн суулгана

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Монголд элэг шилжүүлэн суулгана

Эрүүл мэндийн сайд БНСУ-д ажиллахдаа тус улсын "Асиан Медикал Центр"-тэй хамтран Улсын клиникийн төв эмнэлэгийг түшиглэж Монгол улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхтэй холбоотой харилцааг зохицуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-ын "Хьюндай" групп "Асиан Медикал Центр"-ээр дамжуулан Монгол Улсад хандивласан юм. Иймээс энэ оны арваннэгдүгээр сард анхны мэс заслыг хоёр улсын эмч нарын баг хамтран гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.

Эрүүл мэндийн яам, Улсын клиникийн төв эмнэлэгийн элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарыг БНСУ-д сургах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатайгаар хийж байгаа ажээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж