Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл хүргүүлэх, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.
Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлууллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Зочин 2018-03-28 66.181.160.111
maltaigaa tsug niisleld orood irtsen orkuudaa gej
Зочин 2018-03-28 103.57.95.151
Чингэлтэй дүүрэгтэй зэрэгцээ байдаг Сүхбаатар дүүрэг энэ талаар яагаад таг чиг байгаа .Сүхбаатар дүүргийн зуслангийн хойт чигийн хороонууд бас ийм ажил хиых ёмтой баймаар юм.
Зочин 2018-03-28 103.229.123.184
"… хүргүүлж ажиллалаа" гэж бичихээр ажил хийж байгаа гэж ойлгогдоно гэж боддог юм уу? "хүргүүлэв" гэхэд л ийм арга хэмжээ авч байгаа юм байна гэдэг нь ойлгогдоно шдээ! Заавал "ажиллав" гэдэг үг араас нь залгадаг моод бий болжээ! Ажил хийдэггүй улсын л арга байх даа?
Зочин 2018-03-28 66.181.187.193
Хэний ч хийж чадахааргүй сүрхий ажил хийсэн байна шүүв Ёстой мундаг юм аа…