2016 оны парламентын сонгуулиар 65 суудал авсан Монгол ардын намынхан Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордонд төвхнөөд хоёр жил өнгөрчээ. Монголын парламентын сонгуулийн цикл нь дөрвөн жилээр өрнөдөг. Олонх болсон нам дөрвөн жилийн хугацаанд бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ёстой.
Бүрэн эрхийн хугацааныхаа тал хувийг нь үдсэн МАН-ын засгийн хоёр жилд ямар ч хөрөнгө оруулалт шинээр нэмэгдсэнгүй, нэг ч бүтээн байгуулалт шинээр өрнөсөнгүй, ердөө Ардчилсан намын босгосон овоон дээр шагширч суухаас хэтэрсэнгүй.
Муу, сайн ч гэсэн 2012 онд Ардчилсан намын олж ирсэн 1.5 тэрбум ам.доллар 3405 км зам, 82 мянган айлын орон сууц болж нүдэнд харагдах, гарт баригдах юмтай үлдсэн. Ядаж л айлын хүүхдийг алагчилж, 10 доллар харамлаагүй юмдаг.
2016-2018 оны хооронд МАН-ын хоёр Засгийн газар Монголын өрийг 2,4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Өр нь таазандаа тулаад бараг нурах дөхсөн гэсэн үг. Уг нь дөрвөн жилийн өмнө өрийн тааз хэтэрлээ гэж хамгийн чангаар хашгирч суусан хүмүүс. Мэдээж, энэ өрийг ирээдүйд татвар төлөгчид төлнө, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр лав биш.
МАН-ын засаг харьцангуй их мөнгөн дээр суусан. Адаглаад зарж иддэг зэс, нүүрсний үнэ нь дэлхийн зах зээлд өссөн. НӨАТ-ын шинэчлэлтийг АН хийж, ургацыг нь МАН хураасан. Хувааж, хулгайлаад дуусгачихгүй бол мөнгөгүй учраас бүтээж, хийж, босгож чадаагүй гэж битгий хэлээрэй дээ.
ОУВС-гаас 343 сая, Японоос 850 сая, Дэлхийн банкнаас 440 сая ам.доллар Монголын дансанд орж ирсэн бөгөөд энэ мөнгийг зөвхөн төсвийн алдагдалд зориулж байгаа.
Орлогоосоо 2.4 их наядаар давсан төсвийнхөө зарлагыг нөхөхийн тулд МАН-ын засаг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явж байна гэсэн үг. Нэмээд БНСУ-аас 750 сая, Энэтхэг, Хятадаас нэг тэрбум, Азийн хөгжлийн банкнаас авах 900 сая ам.долларыг У.Хүрэлсүхийн засаг утаа болон бензинд зарцуулах үлгэр яриад явж байна даг. Гэвч ТЭЗҮ нь байхгүй, бодлого нь ч алга. Үнэндээ бол үлгэр болгон амар сайхандаа жаргаад дуусдаг.
МАН сонгогчдоо олон зүйл амласан, чухал хийгээд томоос нь тоймлон сануулбал:
1. Импортлогч орноос экспортлогч орон болно
2. Давхар дээлээс татгалзана
3. Улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттай бууруулна
4. Өндөр хүүтэй зээл авахгүй
5. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой, Бөөрөлжүүт, Багануур, Тэшийн говийн цахилгаан станц барина
6. Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна
7. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэжээ
Засгийн эрхийг авсныхаа дараа МАН татвар нэмж, өр зээл тавьж, У.Хүрэлсүхийн танхим 100 хувь давхар дээл нөмөрч, тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн төсөл таг алга болсон гээд ажил амлалт нь алд дэлэм зөрсөн үү, аль эсвэл биелсэн үү гэдгийг мөрийн хөтөлбөрөөс нь зөвхөн долоохон жишээгээр тоочиход нэг иймэрхүү.
Адилхан сандал суудлын хэрүүлтэй, засаг төрөө онхолдуулсан ч Ардчилсан намын үед Төрийн ордонд ажил яригддаг, бодлого гардаг, тэгээд сайтай муутай ч бүтээн байгуулалт өрнөдөг байжээ. АТГ-т бултаараа дуудагдаж, ажил хийснээсээ болж, толгойгоо тасдуулах нь холгүй ч Ардчилсан намын үед аймгуудыг Улаанбаатар хоттой асфальтан замаар холбож, иргэдийг ипотекийн зээлээр орон сууцжуулж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойн цахилгаан станцыг хөдөлгөж ядаж л эдийн засаг, хөрөнгө мөнгө, ажил асуудал, хуулийн шинэчлэлт ярьж маргалддаг байв.
Харамсалтай нь, Ардын намынхан өнөөдөр саарал ордонд завхай зайдан явдлаа дэлгэж, авгай хүүхэн, боов боорцог, өмд бандаашны л хэрүүл хийдэг болсон байна.
УИХ дахь бүлгийнхэн нь бүгдээрээ “Дэвшилтэт холбоо” байгуулаад ч МАН-аас дэвшилтэт зүйл ер хүлээх хэрэггүй нь, үүнээс нааш түүнээс цааш тэднээс юу ч гарахгүй нь. Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр солиод нийлбэр дүн өөрчлөгдөхгүй нь тодорхой болсон. Учир нь, МАН-ын хувьд ажил хийх хамгийн боломжит цаг хугацаа нь 2017, 2018 он. Үлдсэн хоёр жилд У.Хүрэлсүхийн засагт ажил хийх боломж байхгүй, бас хугацаа ч үлдээгүй. Ид шид, илбийн хүчээр л Тавантолгойн төмөр зам, тавдугаар цахилгаан станцыг барьчихдаггүй юм бол шүү дээ. 2020 он бол сонгуулийн жил. Улс төрийн аль ч нам саналын төлөө популимз хийдэг жил. 2019 сүүлээс эхлээд л У.Хүрэлсүхийг хүссэн ч эс хүссэн ч улс төр өөрөө оролдоод эхлэхээр юу ч хийж чадахгүй.
Мөрийн хөтөлбөртөө амласан болгоныхоо яг эсрэг ажиллаж байгаа МАН-д нэг л боломж байна. Тэр нь үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хуулийг өөрчлөх. 12 жил ам дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй бол У.Хүрэлсүхийн нам хүртэх ёстойгоо хүртэнэ. Сүхээр эхэлж, Сүхээр дуусч мэдэх Ардын намын зуун насыг угтаад ийн нэгэн зул өргөсү.
Зочин 2018-03-28 66.181.160.14
Ум мааний бадми хум
zochin 2018-03-28 66.181.181.147
энэ сэтгүүлч их сайхан зүйл биччихлээ гэж бодож байгаа байх. өөртөө зул өргүүлэхээ л бод.
зочин 2018-03-28 202.179.25.185
Энэ бол тодорхой шүүдээ,МАН,АН-уудын өмнөх зураг яг л хэвээрээ байгаа шдэ.дүү АН нь хийж идэх нь ил тод ард түмэнд ядаж жаахан ч гэсэн зий хялайлгана,ах МАН нь огт юм хийхгүй,,татвар төлөгчдийг ажил хийлгэдэггүй, тэгэхдээ 2-10 дахин илүүг маш нууцаар төрөл бүрийн арга замаар их бага том жижиггүй хууль зөрчин иднэ,Энэ бол давтагдаж байгаа түүх.Хаа байна МАН-ын үед гаргасан ард түмэн олгосон гэх хувьцаа өнөөдөр амь орсон уу үгүй.Ноогдол ашиг өгсөн үү Үгүй.Тэнэг л гэж биднийгээ малласан С.Баяр, Ц.элбэгдорж, Сайханбилэг, 20000 хувьсагчтай бодлого бодуулагч [Хориотой Үг] тэнэг нарыг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна.Бүгд Сүхбаатарын талбайд гарч ирээд УУЧЛАЛ ГУЙЖ ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГӨӨ монголд буцааж өг.МАНАН чадахгүй бол АРД ТҮМЭН та нарыг залхаан цээрлүүлэх цаг тун ойртсон шүү.Ядарсан ард түмэн минь ээ.Одоо улс орноо цэвэрлэе.Төр засгаас МАНАН-ийн авилгачид, офшорчидыг өөрсдөө шалгаж холдуулая.Эх орноо гэсэн сайхан сэтгэл байгаа л бол нэгдэцгээх цаг болсон
Зочин 2018-03-28 59.153.112.140
l***r ene bairiig tur huraaj avbal taarna tatvar tulugchdiin munguur comunistiin honotsiin sheestee barisan ordon
Зочин 2018-03-28 27.123.214.102
Ум ма ни бад ми хум
Хуурай аа 2018-03-28 202.72.245.220
ТЭД ХУЛ ГАЙЛСАН МӨНГӨӨ УГААХ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАЖ МӨНГӨӨ ИЛ БОЛГОСОН НЬ ӨӨРСӨНД НЬ УРХИ БОЛЛОО, ОДОО ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨНИЙГ ШАЛГАХЫН ТӨЛӨӨ БҮГДЭНРЭЭ ТЭМЦЭЦГЭЭЕ ИЛРҮҮЛЖ БҮГДИЙГ НЬ ШО РОНД ХИЙЕ
Зочин 2018-03-28 59.153.114.156
Сая Эдийн засгийн форум дээр Баттулга нэг үнэн үг хэллээ. Монголын Баялаг бүтээгчидтэй нам дагасан улс төрчид хөрөнгийн хувьд эн тэнцүү болсонд монголын улс төр эдийн засгийн хямрал оршиж байна гэж зөв хэллээ.Бизнес хийж халуун гал дундуур явж ирсэн нэг дундаж аж ахуй эрхлэгч 1 сая доллартай болж чадаагүй байхад хориод жил нам дагаж салбаганасан Хүрэлсүх Топор гуай зөвхөн дансандаа 2 гурван тэрбум төгрөгтэй гээд хээв нэг мэдүүлж бичүүлж суудаг. Энэ бол эмгэнэл. шалгуулах хэрэгтэй
Зочин 2018-03-28 122.201.25.46
Ярина, амлана, бас ярина, амлана, харин нэг хийнэ гэвэл гонжийн жоо
? зшжбиээнэ 2018-03-28 122.201.31.90
энэ сэтгүүлч чинь жххан манга рджжвс ги
Зочин 2018-03-28 202.9.40.62
АН ажил хийгээд иддэг. МАН юу ч хийхгүй иддэг ш дээ.
Ө м хий коммунистуудад санал өгдөг үхэр монголчууд ингэж амьдрахдаа таарна.
Зочин 2018-03-28 202.21.106.170
Хамгийн гол нь эдийн засаг сайжирч байгаа шүү. Ардын нам гарахаараа эдийн засаг өсөх юм. АН гараад л эдийн засгаа унагаагаад хүнд байдалд оруулдаг.
зочин 2018-03-28
Эднийг үтэр түргэн огцруулая монголчуудаа
123 2018-03-28 103.10.22.17
мэдэхгүй дээ энэ доор бичсэн кмнтүүд чинь ихэнх нь л эсрэг байр суурьтай байна даа сүхээр эхэлсэн төгссөний тухайд бол дамдины сүхбаатар гэдэг хүн чинь 2 төрийн үед баатар хүн байсан гэж байгаа төрийн төлөө биш монголын төлөө тэмцэж байсан гэдгий нь дээрх баримтаас тан шиг дурак ч бараг ойлгомоор юм даа
Зочтг 2018-03-28 103.229.121.12
АН ыхан авсан зээлээ хувааж идэж уусанаа одоо төлвөл таарна
Зочин 2018-03-28 49.0.191.250
Энэ сэтгүүлч ном уншиж өссөн бол овоо зөв логиктой байх байжээ. даанч сүүлд жаахан юм сурч ганц хүний хэлснээр дэлхийг ойлгодог бололтой. ккк МАН-д бандааш нь, АН-д б.оо.в нь байгаа биз дээ. адилхан КККК
зочин 2018-03-28 49.0.191.250
Энэ сэтгүүлч ном уншиж өссөн бол овоо зөв логиктой байх байжээ. даанч сүүлд жаахан юм сурч ганц хүний хэлснээр дэлхийг ойлгодог бололтой. ккк
МАН-д бандааш нь, АН-д [Хориотой Үг] нь байгаа биз дээ. адилхан КККК
Зочин 2018-03-28 103.10.21.96
МАНАН сөнөтүгэй.шударга ганц ерөнхийлэгчтэй болох өдөр иртүгэй
Зочин 2018-03-28 202.70.44.116
Энэ [Хориотой Үг] сэтгүүлч Нямсүрэн хаана юу бичиж байгаагаа мэдэж байгаа болов уу. Үхэж далд орвол таарсан [Хориотой Үг]ууд олон байнаа. АНУСнамын мөнгөний [Хориотой Үг] мөн дөө.
Зочин 2018-03-28 64.119.27.18
Хамгийн гол нь намуудын удирдлага эрх мэдэлтнүүдэд но бна аа.
gsh 2018-03-28 202.9.40.171
suhbaatriin husheeg opiceiin ordnii uudend avaachij .tuuhee unen zuveer hoich uedee uldeegeeche lenintei uulzsan gej olon hun gavyat avch huurch baihaar
Тэнэг сэтгүүлч вэ 2018-03-28 131.130.227.158
Өнөөгийн сэтгүүл зүй тэр дундаа энэ мэргэжлийг хэн дуртай нь сонгож өөрийгөө сэтгүүлч, нийтлэлч гэдэг болж. Гол асуудлыг хөндөж цаашид яахуу гэх зэргийн юм ядаж бичиж чадахгүй бол энэ хэрүүлийн шинжтэй, нэг талыг баримталсан байх нь зүйд нийцэхгүй.
Irgen 2018-03-28 59.153.115.178
АН-ын самарсан бүхнийг харин ч богино хугацаанд овоо болгож одоо л нэг цэгцлэж авч байна даа МАН. Улсыг самарч, ард түмнийг өрөнд оруулж, хамаг мөнгийг нь авч өөрсдөө баяжсан АН-ынг дахиж төр лүү бүү ойртуул. Намыг бус бүр улсаа сүйрүүлнэ шүү тэд.
Нямаа 2018-03-28 202.21.106.108
МАН гайгүй ажил хийчихнэ гээд шээснэ гоожих нь дээ Нямсүрэн
hurel suh saidaa 2018-03-28 66.181.190.236
eruul mendiin saidaar oligtoi hun taviachee sarangerel said salbartaa gologdoj bn
hurelsuhee 2018-03-28 66.181.190.236
eruul mendiin saidaaraa gaigui hun taviachee sarangerel eruul mendiin salbart gologdoj bn salbariinhan n toohgui elegee hushuuj bn
Zochin 2018-03-28 49.0.152.66
AN gai l tarisanuu gehees gaviya baiguulaaguu shu de
Зочин 2018-03-28 59.153.115.10
Хөөе Их жанжин Сүхбаатарыг Зоригтой харьцуулж болохгүй ээ. Арсланг ангаахайтай адилтгасан хэрэг болж байна. Болохгүй ээ. Горбачёвын нөлөөгөөр МАН болон Батмөнх даргын нинжин сэтгэлээр 5 удаа жагсаал зохион байгуулаад л засгийн эрхийг авсан Зоригтой цусаа урсган нөхдөө алуулж, өөрөө ч амиа өгсөн Сүхбаатартай харьцуулж болохгүй ээ. Алдас болно. Элбэгдорж Бат-Үүл энэ тэр бол бүр цаашаа.
Зочин 2018-03-28 182.160.3.190
Яг энэ тухайд чамтай санал нэг ээ. Сүхбаатар бол агуу хүн гэдэгтэй санал нийлж байна аа. Гэхдээ Зориг ч гэсэн шинэ нөхцөл байдалд Манлайлагч байсан нь яах аргагүй үнэн зүйл.
Бодьтой байцгаая 2018-03-28 182.160.3.190
АН, МАН-ыг ээлжилж сонгосоор, хуурамч амлалтуудад нь хууртагдсаар байх уу? Ард түмэн бид чинь төр засагаа муу хэлээд л хоосон шогшроод л суугаад байх уу? 1921 оны Сүхбаатар шиг, 1990 оны Зориг шиг манлайлагч яагаад төрөхгүй байна вэ?. Тэмцэлд уриалан дуудаж ялалт байгуулаад энэ улс орныг, ард түмнийг зөв замаар хөтлөөд явах хүн алга уу? Муу хэлүүлэгч энэ 2 нам гаргасан алдаагаа засаад улс орныг аваад явах шинж тэмдэг аль алинд нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл үлдсэн 25 намынхан, элдэв эвсэл хөдөлгөөнүүд нэгдээд ШУ-нч хөтөлбөр гаргаад худлаа шоудаад байлгүй шууд ажилдаа ороод 20 оны сонгуульд орж энэ 2 намын ноёрхол, авилгачдаас бүр мөсөн ангижрах юм бодвол бодьтой зүйл болох биш үү?
Зочин 2018-03-28 182.160.3.190
АН, МАН-ыг ээлжилж сонгосоор, хуурамч амлалтуудад нь хууртагдсаар байх уу? Ард түмэн бид чинь төр засагаа муу хэлээд л хоосон шогшроод л суугаад байх уу? 1924 оны Сүхбаатар шиг, 1990 оны Зориг шиг манлайлагч яагаад төрөхгүй байна вэ?. Тэмцэлд уриалан дуудаж ялалт байгуулаад энэ улс орныг, ард түмнийг зөв замаар хөтлөөд явах хүн алга уу? Муу хэлүүлэгч энэ 2 нам гаргасан алдаагаа засаад улс орныг аваад явах шинж тэмдэг аль алинд нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл үлдсэн 25 намынхан, элдэв эвсэл хөдөлгөөнүүд нэгдээд ШУ-нч хөтөлбөр гаргаад худлаа шоудаад байлгүй шууд ажилдаа ороод 20 оны сонгуульд орж энэ 2 намын ноёрхол, авилгачдаас бүр мөсөн ангижрах юм бодвол бодьтой зүйл болох биш үү?
Бодитой л байцгаая 2018-03-28 182.160.3.190
АН, МАН-ыг ээлжилж сонгосоор, хуурамч амлалтуудад нь хууртагдсаар байх уу? Ард түмэн бид чинь төр засагаа муу хэлээд л хоосон шогшроод л суугаад байх уу? 1924 оны Сүхбаатар шиг, 1990 оны Зориг манлайлагч яагаад төрөхгүй байна вэ?. Тэмцэлд уриалан дуудаж ялалт байгуулаад энэ улс орныг, ард түмнийг зөв замаар хөтлөөд явах хүн алга уу? Муу хэлүүлэгч энэ 2 нам гаргасан алдаагаа засаад шинж тэмдэг аль алинд нь мэдэгдэхгүй байна. Үлдсэн 25 намынхан, элдэв эвсэл хөдөлгөөнүүд нэгдээд ШУ-нч хөтөлбөр гаргаад шоудаад байлгүй шууд ажилдаа ороод 20 оны сонгуульд орж энэ 2 намын ноёрхол, авилгачдаас бүр мөсөн ангижрах юи бодвол бодьтой зүйл болох биш үү?
Зочин 2018-03-28 59.153.115.10
Хүрэлсүх зоригтой хөдлөхгүй байна. Айгаад байна. Баттулга, З.Энхболд хоёрт бөлдөгдүүлчихээд байна. АН-ын идэж уусан, бондын мөнгийг өөртөө намдаа шингээсэн хэрэгийг гаргаад ирээчээ. Айгаад байна. Өөрийнх нь ноогоор бөлдөгдөөд байна
МАН муу, АН түүнээс муу 2018-03-28 64.119.18.28
МАН муу, АН түүнээс муу, НЯМСҮРЭН ТЭР ХОЁРОООСОО МУУ
Зочин 2018-03-28 202.70.34.115
ТА НАР БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ТӨРИЙН [Хориотой Үг] ДЭЭРЭМЧИД
dkl 2018-03-28 202.70.36.14
ичэхгүй байна уу, өмнөх өрийг чинь төлөх гээд өр тавиад байна АН-ын нөхдөө
Монгол 2018-03-28 202.72.245.220
МЭЛГЭР ГҮЙ ЭЭ МӨН ИХ ТЭНЭГ ХҮН ШҮҮ, БҮТЭН ЖИЛ ӨӨРИЙНХЭЭ ЭСРЭГ СУРТАЛЧИЛГААГ ӨӨРИЙНХЭЭ ЗАСГААР ХИЙЛГЭЭД СОНГУУЛЬД УНАДАГ, ГАДААД ХЭЛГҮЙ ХҮН ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖ МОНГОЛД ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ Л ДЭЭ, ЕР НЬ БОЛ НАМЫНХАА ЛУУГАРУУДЫН ТАВИУР АМЬТАН ТӨДИЙ Л М ДАА, ХАРИН НАМЫНХАА ЗУЛЫГ Л УНТРААХ ЮМ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ ДАА ЭРТХЭН БҮХ ЮМНААС ХОЛ ГЭГЧ НЬ ЗАЙЛААД ӨГӨӨСЭЙ
Зочин 2018-03-28 103.57.92.91
Ан юм хийгээд иднэ Мангарууд юу ч хийхгүй иднэ ялгаа нь гэвэл энэ
Zochin 2018-03-28 49.0.152.66
An angaij hevteed idne MAN bol uls orniig manduulna yalgaa ni ers for shuu
Зочин 2018-03-28 66.181.160.81
АН хийдэг нам , МАН бол хийнэ гэж ярьдаг л нам . 2 жил өнгөрлөө, юуч хийсэнгүй .Үлдсэн 2 жилд юуч хийхгүй нь ойлгомжтой боллоо .Хайран 4 жил . АН байсан бол энэ 4 жилд их юм хийх байсан даа .
Иргэн 2018-03-28 180.149.78.99
МАН муу байгаа. Гэхдээ АН-ыг илүү болгож магтах хэрэггүй. Хоёрхон жилийн дараа тэдний яаж сүйрүүлснийг мартаад яахав.
Зочин 2018-03-28 202.179.26.9
Эхлэлийг МАН тавьсан гээч. Дансаа уйлайтал мөнгө тараасан байхаа?
Зочин 2018-03-28 103.26.194.235
УМ МА НИ БАД МИ ХУМ.
Зочин 2018-03-28 202.5.196.58
төсвөө багасгахын оронд зээл авч төлдөг энэ МАНгаруудыг яах вэ
Зочин 2018-03-28 202.179.26.26
100 жилээо нь зулыг нь асаачихсан байх юм сан. Болоо болоо өндөр л насаллаа, одоо ингэж зовоогод яахав.
Зочин 2018-03-28 182.160.36.144
АН нам 20 хэдхэн насандаа нүд анилаа. [Хориотой Үг] нар үүрлэсэн фашист маягийн нам болоод дууслаа. ардчилалын партизан гэх [Хориотой Үг] өвгөчүүл нь зайгаа тавихгүй оффшортой атигарууд гэмт хэрэгтэн царайлчихаад гэмгүй дүр эсгээд казинодоод явна.
Зочин 2018-03-28 202.21.106.163
Сайн ч муу ч жнэ нам л монгол улсыг удирдах аядана хэрэв энэ нам байхгуй болвол женко аса эрдэнээ мэт зулгай нар бузар инээлдэн газар нутгийг маань баян хужжаа нпрт зарчаад алга болно
,, 2018-03-28 43.228.129.120
[Хориотой Үг]тсэн хүмүүс их байх юмаа юу бичиж байгаагаараа өөрийгээ хир [Хориотой Үг] вэ гэдэгээ зарлах юм
Зочин 2018-03-28 103.26.194.235
ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНДЫГ СОЛОНГОСД ЗАРААД Л БАЯЖААД Л ААН ПЗДАА.ККК
Иргэн 2018-03-28 59.153.113.134
Хэ хэ коммунист үзэл чинь АН-д л буй боллоо гээ биз дээ, Бат-Үүл баатар Эрхэм Ерөнхийлөгчийг КОММУНИСТ, ЦЭРГИЙН КОММУНИСТ гээд байгаа. Харин яг үнэндээ хөгжил коммунизм уу, капитализм уу гэдгээс болдоггүй. Төрийн бодлого нь зөв, тогтвортой, шударга байгаа эсэхээс л хөгжил хамаарч байна. Коммунист Хятад өнөөдөр хөгжлөөрөө дэлхийн толгой дээр цахиур хагалж байгааг харж байгаа биз дээ. хэхэ
Зочин 2018-03-28 103.26.194.235
МУУР ХАР ЦАГААН ХАМААГҮЙ ХУЛГАНА БАРИДАГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2018-03-28 202.179.26.9
Нэг намын системээр Ардын нам мөнх засаглах уу? Тэр ч бүтэхгүй байхаа коммунист минь.
Зочин 2018-03-28 59.153.113.134
ХҮРЭЛСҮХ нэг л зүйлийг хийхгүй байна. АН засаглах үед идэж шамшигдуулсан ОЛОН ИХ НАЯДЫН ЛУЙВАР, ХУЛГАЙГ шударга, шуурхай шийдүүлэх хэрэгтэй байна. Төмөр замын, Бондуудын, Хөгжлийн банкны, Монгол банкны, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, Сайншандын паркийн, Толгойнуудын, Нүүрсний гээд. ЮУНААС НЬ АЙГААД БАЙДАГИЙН БЭ, ЦАГДААГАА, АТГ-Г АЖИЛЛУУЛААЧ. Одоо бүр давраад [Хориотой Үг], луйварчид толгой дээр чинь зайдалчихлаа. Дээрхи луйвруудтай холбоотой л бол чиний нам миний, дээдэс доодос гэлгүй БҮГДИЙГ НЬ ХУУЛИЙН СЭЛМЭЭР ЦАВЧААД ӨГ, ХОХИРЛЫГ ХУГАЦАА ЗААГААД ТӨЛҮҮЛ.
Зочин 2018-03-28 202.9.42.58
Амжихгүй шдээ.ярьсаар байгаад л 2020 онд бууна.харж л байгаарай
Зочин 2018-03-28 202.21.106.164
Улаан коммунист хулгайчууд
Зочин 2018-03-28 59.153.113.134
МАН нурчихсан улс авсан л даа. Энэ 2 жилд ямар ч байсан өндийлгээд, зарим амлалтаа хэрэгжүүлээд эхэллээ. ирлээ. Үнэндээ АН-ын засаглал даанч найгүй болгоод явсан даа.
Зочин 2018-03-28 66.181.161.8
АН хийж МАН өөрсдөб л баяждаг жишиг байна
Зочин 2018-03-28 59.153.115.10
Хүмүүсээ ус уусан худаг руу гаа бүү нулим. МАН-ын хүчээр өдий хүрчихээд олон юм ярьж болохгүй шүү. Ганц хоёр жилийн алдаа дутагдал, ганц хоёр [Хориотой Үг] луйварчдын ял үзэх ёстой хэрэг аль аль намдаа бий. Гэхдээ Монголын Ард түмэнд Эрх чөлөө Тусгаар тогтнолыг ард түмэнтэйгээ нэгдэж байж авчирсан ах Намаа хараавал та өөрийгөө эцэг өвгөдөө хараасантэй агаар нэг зүйл болно.
Хэ хэ АН ямар ч овоо босгоогүй, төмөр зам нь овоолсон шороо үлдсэнийг хэлээд байна уу 2018-03-28 59.153.113.134
Нямсүрэнд үнэнийг олж харах чадвар байсангүй. Зүгээр өөрийн сонирхол хандалгаар бичжээ. АН маш том овоонууд үлдээсэн нь харин үнэн шүү. Эдийн засгийг сүйрүүлсэн авилга, шаишигдуулалтын овоо, өгөөжгүй их өрийн овоо, ажилгүйчүүдийн овоорол, ядуурал, гуйланчлалын овоорол, Төсөр замын овоолсон шороо, Сайншандын паркийн овоонууд. Энэ бүх сүйрлийг давж, эдийн засгаа хэвэнд нв оруулахын төлөө МАН сайн ажилласан шүү. АН ХЭЗЭЭ Ч ТӨР, ТҮМНИЙ ТӨЛӨӨ САЙН ҮЙЛ ХИЙЖ БАЙСАНГҮЙ. ЗАСАГ БАРИХ БҮРТЭЭ МОНГОЛЫГ НУРААЖ, ХАРИН ТҮҮН ДЭЭРЭЭ УЛС ТӨР ХИЙДЭГ ЧАДВАРТАЙГ Л ХЭЛЖ ЧАДНА.
Зочин 2018-03-28 202.179.26.9
Гоё хэлсэн шүү.
Зочин 2018-03-28 150.129.143.12
энэ бол зөвхөн МАН-ийн асуудал биш, АН байсан бол үүнээс дээр байх байсан болов уу.
Ер нь бол монголын төрийн өнөөгийн тогтолцоо гацаанд орсныг харуулж байна
БАТ инженер 2018-03-28
зөв юм хэлсэн байна шүү дээ. Энэ 2 жил гаруй хугацаанд коммунистууд маань юу хийв: Бүх юм нурчихсан байсан гэж худлаа баахан шоуд лаа өөр юу хийв. Бямбасүрэн гуайн үед сайн муу хэлүүлж байж зах зээлийн шинэ харилцаа руу орсон, Жасрайн үед бүх юмыг хойш нь татаж 4 жил унтсан юмсан. Яг л түүн шиг болж байна.
zochin 2018-03-28 202.131.226.139
Гашуун үнэнг гарцаагүй л хэлж
Зочин 2018-03-28 103.229.120.42
АН энэ 4 жил засгийн эрхэнд байсан бол манай улс аль хэдий нь даампуурлаа зарлах байсан юм. Харин одоо улс гээд байж байгаа нь хэний гавьяа вэ? Монгол хүн бүрийг ой санамжаа алдсан гэж бүү бод.
Оюунсүх 2018-03-28 66.181.184.80
Нямсүрээн чиний нэг хүүхэд баахан зээл аваад ихэнхийг нь идээд шоудаад дуусгачихаад чамайг насаараа төлөөд дуусахгүй өрөнд оруулчихаж гэж бодъё нөгөө хүүхэд чинь зээл авсангүй өр ч тавьсангүй мөрөөрөө хийж ёстойгоо хийгээд л явж байж гэж бодъё. Та аль хүүхдээ загнах вэ? Аль хүүхэдээ загнахгүй вэ? Ингэж л ойлгуулахгүй бол ерөөсөө юм ойлгохоо өнгөрсөн олгой юм шиг байна.
Xyu 2018-03-28 174.217.24.215
MAH yM MaaHuu bod MU xyM
Зочин 2018-03-28 66.181.165.89
МАН хамгийн түрүүнд давхар дээлнээсээ салах хэрэгтэй
Зочин 2018-03-28 27.123.214.109
Уг нь МАН-д итгэсэн юм шүү. Гэтэл дотороо хагаралдаж 2020 он хоног хоногоор ойртож байна шүү.
Зочин 2018-03-28 27.123.214.109
Ерөнхийлөгчийн засаглал таарах юм байна. 76 хүн Монголын нэрийн өмнөөс зээл өөрсдөө баяжаад ард түмэн ядуураад 2 намд ах дүүгээрээ ороод төрийн холбоо байхгүй аж ахуйн нэгж, болон ард түмэн ядуураад эхнээсээ дампуураад эхлэж байна. Ажлыг нь тендэр нэрээр танилдаа нэг бол өөрсдийнх нь ХХК авч байгаа нь нууц биш байна. Төр бизнесийн ажилд оролцмооргүй л байна. Ажлыг тэнцүү өгөх хэрэгтэй авилгал өгч чаддаг нөхдүүд 4-5 ажлыг авч байна ямар хэцүү юм бусад хоосон байрны түрээсийн өрөнд унаж байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй байна.
Зочин 2018-03-28 202.5.196.74
Энэ нам 2016 онд эдийн засгийн хувьд сүйрч дампуурсан улсыг хүлээн авсан нь бас үнэн. АН ч алж өгөөд зайлсан даа.
Иргэн 2018-03-28 202.5.196.74
АН-ы дарга нарын гараар ороод алга болсон Чингэс,Самурай зэрэг бондуудын хэдэн тэрбум долларын өрийг дарах, улсын улайсан дансыг мөнгөжүүлэх гэж үйлээ үзэж байгаа юм биш үү? Үнэн юмыг үнэнээр нь хэлж байх хэрэгтэй байна. 2020 онд харин МАН-аас тайланг нь сонсоно
зочин 2018-03-28 119.40.99.2
МАН муу нь муу. АН түүнээсээ ч долоон дор. АН-ын үед эдийн засаг элгээрээ мөлхдөг зуршилтай.
МАН-ыг магтах ч сонирхол алга. Ж. НЯМСҮРЭН харин ийм хэт нэг талыг барьсан юм бичих хэрэгггүй байсан юм.
Түүхт 100 жил 2018-03-28 59.153.115.10
Энэ 100 жил бол Монгол улс Тусгаар улс болсон 100 жил, Энэ 100 жил бол Монгол хүн гадаадын түрэмгийчүүдэд дахин дарлагдахгүй болсон 100 жил, Энэ 100 жил бол Монгол хүн гадаад паспорт өвөрлөн дэлхийд сурч ажиллаж ирсэн 100 жил, Энэ 100 жил бол Монгол хүн сансарт нисэж, монгол улс НҮБ-д элссэн 100 жил. Энэ 100 жил бол эрэлхэг баатарлаг эрчүүд эх орныхоо хил дээр амь насаа өгч хамгаалан үлдсэн 100 жил. Энэ 100 жил бол Дэлхийн 156 оронтой Дип харьцаатай тогтоосон амжилтын 100 жил. ЭНэ 100 жил цааг үргэлжилнэ. Энэ 100 жил АН тэргүүтнй шинэ намууд байгуулагдаж олон намын системтэй болсон шудрага ёсны 100 жил. МАН-ын 100 жил бол Монголын 100 жил
Ввв 2018-03-28 64.119.19.252
Энэ намуудыг бүгдийг нь татан буулая
Зочин 2018-03-28 66.181.160.26
Хөлсний нийтлэл ямар үнэтэй байдаг вэ?
Зочин 2018-03-28 66.181.160.26
Ардчилсан намын хөлсний бичээч л юм аа даа.
Ардий намийн гишүүн 2018-03-28 27.123.212.132
Манай нам болхоо байсан байнаа 90 онд л үхэх бж тэгсэн бол эх орон минь арайч ийи байхгүы байсан санагддаг боллоо 20 онд ёстой болий чи минь энэ муу үмхий хятадийн ирлийзүүдэд чадууллаа байна
Зочин 2018-03-28 66.181.160.79
Яг л ийм юм болоод байгаа. МАН хан болохоороо бүх юм сайхан болж байна. Ард түмэн жаргаж байна гэх. Эрхбиш 100 наслаад бурхан болох байлгүй дээ.з
Зочин 2018-03-28
Ynen ygend byy emzegle. Gashuun baidag yum
Зочин 2018-03-28
1.Импортлогч орноос экспортлогч орон болно
2.Давхар дээлээс татгалзана
3.Улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттай бууруулна
4.Өндөр хүүтэй зээл авахгүй
5.Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой, Бөөрөлжүүт, Багануур, Тэшийн говийн цахилгаан станц барина
6.Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна
7.Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэжээ
зочин 2018-03-28 203.91.116.222
АН энэ орныг яаж сүйтгэж, өрөнд бариулж, граммын эдийн засагт шилжүүлсэнийг иргэд бид мартаагүй шүү, АН эдийн засаг дампууртал нь бүх шатанд хулгай хийсэн дээ, АН-ын хомхой луйварчдыг дахин хэзээ ч төрд ойртуулж болохгүй гэдгийг хэзээ ч бүү март№№№№№№
ЧД иргэн 2018-03-28 202.179.25.252
Энэ сайт дандаа хар мэдээ бичиж байх юм. Улс орон маань сайн муу ч урагшилж байгаа шүү дээ. Тамын тогоо гэж…
Зочин 2018-03-28 202.21.120.66
энэ нэг хөлсний бичээч Нямсүрэн бас нэг гүтгэлэндээ сангийн сайд нь улс мөнгөгүй болсон данс улайсан байна гэж зарласнаас доллорын ханш өсөж хөрөнгө оруулалт зогслоо гэж байсан Тэр сайд бол ард түмэнд үнэийг хэлсэн. Одоо энэ хүүхэн МАН-н засгийн газар маш их мөнгөн дээр сууж тоглож байна гэх юм бичих юм АН-ханы хийсэн төсвийн алдаглын горийг МАН-хан үүрч байгаа шүү дээ хөлсний бичээчид минээ
Зочин 2018-03-28 202.170.72.3
Яаааг үнэнг нь голыг нь олоод хэлсэн байна. Та бид монголд цөмөөрөө байгаад л дээр дурдагдсан бүхний гэрч болцгоосон. Энд тэнд очиж, элдэв худал амлалтаар тархи угааж л яваа энэ намынхан. Юу ч хийхгүй байсаар байгаад ирэх сонгуультай золгоно гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Угаасаа хийх ёстой хугацааныхаа талыг нь хоорондоо хэрэлдээд дуусгасан. Арай ч ийм юм болохгүй байх гэж бодоод энэ намд санал өгсөндөө одоо ч амаа бариад барахгүй байна.
Зочин 2018-03-28 59.153.87.28
hungulelttee emee udur bur hussun uedee avna geed baisan yasan be olgoochee
zochin 2018-03-28 202.179.31.148
ANiin xolsnii bicheechid bn
zochin 2018-03-28 202.179.31.148
AN mongoliig orond orouulna. MAN ornoos gargana ediin zasagaa sergeene.
Зочин 2018-03-28 66.181.160.81
Гудамж төсөл бас өгөөжөө өгсөн төсөл болсон шүү .
Зочин 2018-03-28
МАН Ардчилалын жилүүдэд юу хийсэн бөөн хорлон сүйтгэлт партизаны дайн хийсэн шүү АН ын ажлыг муулж муулаад удалгүй нэрийг сольж МАН хийсэн гэж сонгуулиар ард түмнээ хуурч олон жил явж ирсэн дээ Монгол улсыг их өрөнд АН ыг оруулсан гэхийн Их өрийг задлавал МАН ыг спонсорлодог компаниудын жагсаалт гарч ирдэг юм
МАН vs АН 2018-03-28 49.0.131.69
МАН 100 жил энэ улс орныг сүйтгэж байна. Идэж уулаа ханадаггүй ээ. АН 4 жил засаг барьсан энэ орныг танигдахгүй болтол өөрчилсөн. Үр дүн нь МАН-0 : АН 100
Зочин 2018-03-28
ene l***r xvzvvgui n**** iin zaxialgaar 1 AN iig eldveer bichix, tegshnee MAN ru bas dairax ene zarim setguulchid yanxan bolchinvyum bna da, ene bichleg bol xuzuugui xvnii daiwar vg bna .,
Зочин 2018-03-28 202.70.34.130
АН-ын хөлсний бичээчдийн нэг байна.