Хятадын Шэньжэнь хотод энэ сарын 23-наас эмчийн хариуцлагын даатгал албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд эмч өөрийн нөхцөл байдлаас шалтгаалан сайн дураараа даатгалд хамрагдах боломжтой. Хэрэв эмч, өвчтөний хооронд маргаан гарч, тус даатгалтай эмч хариуцлага хүлээхээр бол гуравдагч тал болох даатгалын компани хохирлыг барагдуулах юм.
Түүнчлэн даатгалд хамрагдах хугацаандаа эмчийн төлөх нийт мөнгөний хэмжээ хамгийн ихдээ 4 сая, нэг удаадаа хамгийн ихдээ 1.2 сая юань байх аж.
Эх сурвалж: CCTV