Өнгөрсөн 2017 оны байдлаар ОХУ-ын Ростов мужид үйлдвэрийн аргаар 22,1 мянган тонн загас агнасан нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт болсон хэмээн Ростов мужийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн сайд Константин Рачаловский хэллээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.03.24/ Ростове-на-Дону хотод Ростов болон Волгоград мужийн загас агнуурын зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг болсон бөгөөд энэ хэлэлцүүлгийн үеэр дээрх мэдээллийг хийжээ.
Сайд Константин Рачаловскийн хэлснээр Дон хавийн иргэдийн уламжлалт соёлын нэг нь загас агнуур бөгөөд өнөөдрийн байдлаар 3000 орчим хүн энэ салбарт ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 2017 оны амжилтаа бататгахын төлөө ажиллана гэдгээ тэрбээр бас хэлсэн байна.
2016 онд Ростов мужид 20,5 мянган тонн загас оборлосон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ