Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид Берлинийг зорив

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид Берлинийг зорив

Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид Берлинийг зорив

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ Берлин хотноо зохион явагддаг “Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцохоор  Монгол улсын өсвөрийн шигшээ баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.

Манай багийн хувьд “Eastern Cup” тэмцээнд  хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эхний жил гурван баг оролцож 2 мөнгө нэг хүрэл медалтай эх орондоо хүрэлцэн ирж байсан юм. Тэгвэл энэ жилийн хувьд хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд долоон баг оролцохоор болжээ. Тэмцээн гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд үргэлжилнэ.

Маргааш нээлтээ хийх сагсан бөмбөгийн “Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээний өдөр эмэгтэй 15 насанд Монгол улсын баг эхний тоглолтоо хийх аж.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ХӨВГҮҮД:

  • Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны шигшээ баг
  • Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны шигшээ баг
  • Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны нэгдүгээр шигшээ баг
  • Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ баг
  • О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны шигшээ баг

ОХИД:

  • Б.Саранцэцэг, М.Гэрэлт-од, Д.Тунгалаг дасгалжуулагчтай эмэгтэй U14, U15 насны тус тус оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж