Солонгос хэлний шалгалтад орохдоо хууран мэхэлбэл 3 жил эрхээ хасуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтад орохдоо хууран мэхэлбэл 3 жил эрхээ хасуулна

Солонгос хэлний шалгалтад орохдоо хууран мэхэлбэл 3 жил эрхээ хасуулна

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын эхний долоо хоногт аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд авсан билээ. Энэхүү бүртгэлд хамрагдсан иргэд солонгос хэлний шалгалтанд орох бөгөөд шалгалтын хуваарийг гаргасан байна. Иргэд дөрөвдүгээр сарын 2-оос тавдугаар сарын 31-ний хооронд компьютерт суурилсан хэлбэрийн шалгалтыг өгөхөөр болжээ. Шалгалтыг Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Сүхбаатар дүүрэгт байрлах Нийслэлийн засаг захиргааны V байранд авах юм байна. Солонгос хэлний шалгалтанд орохоор бүртгүүлсэн иргэд http://www.monkor.net -с шалгалт өгөх хуваариа харж, заасан хугацаанд хоцролгүй очих аж.

Солонгос хэлний түвшин тогтоох компьютерт суурилсан шалгалт 40 даалгаварыг 50 минутын хугацаанд гүйцэтгэх юм байна. Мөн шалгуулагчийг хурууны хээгээр баталгаажуулж, бичиг баримтыг гурван шатлалаар шалгах учраас өөрийнхөө оронд өөр хүнд оруулах боломж гарахгүй аж. Хэрвээ хууран мэхлэх гэж оролдсон бол солонгос хэлний шалгалтанд орох эрхээ гурван жилээр хасуулах юм байна.

Солонгос хэлний шалгалтын зохион байгуулагчаар БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар (АҮХНХЭГ) болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж