“Талын хөх чононууд” талбай дээрээ хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

“Талын хөх чононууд” талбай дээрээ хожигдлоо

“Талын хөх чононууд” талбай дээрээ хожигдлоо

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд эдгээр өдрүүдэд ээлжлэн хотуудад зохиогдсоор байна.

Өнөөдөр Монголын шигшээ баг өөрийн талбай дээр Маврикийн залуустай тоглож, 2:0 онооны харьцаагар хожигдлоо. Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус ур чадвараа ‘Талын хөх чоно’-уудад харуулж чадлаа. Тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан зочин багийн тоглогчид хоёр гоол хийснээр нөхөрсөг тоглолтыг ялалтаар өндөрлүүлэв. Мөн дэлхийн чансааны 158 гэсэн байрыг ахиулах боломжтой боллоо.

Хэдхэн хоногийн өмнө Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ Малайзын багтай тоглож, талбай дээр нь 2:2 оноогоор тэнцсэн билээ. Куала-Лумпур хотод болсон энэхүү тоглолтод П.Энхбилэг, С.Ганхуяг нар гоол хийсэн бөгөөд шигшээ багийн хувьд олон улсын нөхөрсөг тэмцээний анхны тоглолтоос анхны оноогоо авсан юм.

Тэгвэл өнөөдөр Африкийн төлөөлөл болсон Маврикийн багтай тоглож, хожигдпоо.

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж