Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд  шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 28

ХОТЫН ЦАГ АГААР

Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аяныг “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ болон “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” тэй хамтран зохион байгуулна. Цус хандивлах үйл ажиллагаа Моннис Бьюлдинг оффисын 4 давхарт болох бөгөөд аянд нэгдэн Моннис Группын 150 гаруй ажилтнууд цусаа бэлэглэхээр болжээ

  • “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ – Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхим болно. Сургалтыг ЗӨСҮТ болон БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв хамтран зохион байгуулж байна.
    Холбоо барих утас: 99718898

10.00

  • Гадаад харилцааны яамны ЗӨВШИЛЦӨЛ танхимд зохион байгуулагдах Европын холбооны ‘МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ-EU-TRAM’ төслийн албан ёсны арга хэмжээнд болно. Хуралдаанд Монгол улсад суугаа бүх улсын Элчин сайдууд оролцох болно.

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

  • Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлэгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа дүүргийн иргэний танхимд болно. Холбоо барих утас: 99010499

  • Улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно. Мөн ой, хээрийн түймэр, шар усны үерийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүдээс яриа, тодруулга авах боломжтой. Холбоо барих утас: 99007969, 99249813

12.30 

  • Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг онцгой байдлын албаны ажилчид иргэдэд үзүүлэх сургалт хийнэ. Холбоо барих утас: 88033263

14.00 

  • БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СХД-ийн 25-р хороонд баригдах шинэ сургуулийн нээлт болно. Холбоо барих утас: 8811-1046

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1922.03.28 С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” буюу “Сандоо амбан” жүжгийг анх тогложээ.

1966.03.28 БНМАУ-ын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид “БНМАУ БНХАУ хоёр улсын 1966 онд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээрийн протокол”-д гарын үсэг зурав.

2006.03.28 Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин тэргүүтэй Эрээн хотын захиргааны төлөөлөгчид Дорноговь аймагт айлчлав. Энэ үеэр Дорноговь аймгийн 13 аж ахун нэгж хэлэлцээрт оролцов. Айлчлалын хугацаанд Чэн Хэпин болон төлөөлөгчид Эрээн хотын засаг захиргаа болон Монгол Улсын Дорноговь аймаг “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин болон Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурь нарын уулзалтын протокол”,”БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Замын-Үүд боомт хот 2006-2007 оны найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр” зэрэг баримтанд Замын-Үүд хотноо гарын үсэг зурав.

2011.03.28 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анхны хуралдаанаа хийв.

2012.03.28-04.01  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчлав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж