Төр хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Төр хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг болно

Төр хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг болно

Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган маргааш 09.00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

“Хүчээ нэгтгэе” уриан дор болох энэ удаагийн чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” “Хувьчлал, шинэчлэл” зэрэг сэдвээр хөгжлийн бодлого, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, иргэд болон бизнес эрхлэгчдийн саналыг сонсох юм.

Энэ нь УИХ-д өргөн мэдүүлэх Татварын хуулийн шинэчлэлийн төслүүдэд иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг нь тусгах давхар зорилго агуулж байна.

Онцлоход, эдийн засгийн чуулганыг өмнөх жилүүдэд нэг үе шаттай зохион байгуулдаг байсан бол энэ жил хоёр үе шаттай хийхээр төлөвлөсөн юм. Эхнийх нь маргааш зохион байгуулагдах бол хоёр дахь нь ирэх тавдугаар сард хийхээр төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж