Б.Бат-Эрдэнэ: Бөхийн спортыг үрэн таран хийхгүй | News.MN

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн спортыг үрэн таран хийхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн спортыг үрэн таран хийхгүй

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн спортыг үрэн таран хийхгүй

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд болж, холбооны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн шинэ тэргүүнийг сонгосон юм.

“Их Эе” хуралд нийт 200 гишүүн оролцохоос 153 нь мандатаа баталгаажуулж, хуралд суусан юм. Холбооны дүрмэнд шинээр сонгогдох тэргүүн нь орон тооны бус байна гэж өөрчилсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн 98 хувийн саналаар сонгогдсон. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт шөнө болтол үргэлжилсэн хурлын дараа БНСУ-д парламентын хуралд оролцохоор явсан юм.

Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Энэ удаагийн ‘Их Эе’ хууль ёсных байсан уу. Хурал болохын өмнө хууль бус ээлжит ‘Их Эе’ хуралдах нь гэсэн эсэргүүцэл өрнөж,  Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдэх дээрээ тулсан?

-Монголын Үндэсний бөхийн холбоо Төрийн бус байгууллагынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Дүрмэнд дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе”-г хэрхэн хуралдуулахыг заасан байдаг. Хурлын төлөөлөгчдийн 70-80 хувийг бөхчүүд бүрдүүлдэг. Улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүгд оролцоно. Харин улсын харцага, начин болон аймгийн цолтой бөхчүүд өөрийн харьяалагдах дэвжээнээс сонгогдон оролцдог. Тухайн аймгийн дэвжээнд таван харцага байдаг бол нэг нь хуралд оролцох зэрэг дүрмийн дагуу төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Тиймээс энэ удаагийн ‘Их Эе’-ийг дүрмийн дагуу, хууль ёсных гэж хэлж болно.

-Үндэсний бөх хөгжихгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Мөн бөхчүүдийн допингийн асуудал байна. Холбооны шинэ удирдлагууд хамгийн түрүүнд допингийн асуудалд анхаарлаа хандуулах байх гэсэн хүлээлт бий. Энэ удаагийн ‘Их Эе’-ээр олон шинэ журам гарчээ. Та энэ холбоог шинэчлэхийн тулд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна?

-Мэдээж, санаа зовоосон асуудлууд байна. Бэлтгэлийн үеэр допингийн шинжилгээ авдаг журам мөрдөж байгаа. Ард түмэн бидэнд энэ сайхан спортыг өвлүүлж үлдээхдээ хамгийн эрхэм нандин зан суртахуун, жудаг гэдэг зүйлийг хамтад нь өгсөн. Тиймээс монгол бөхөд жудагийг сайн ойлгуулж үлдээх нь чухал болсон байна. Ийм учраас жудагийн журам гаргаж, хэрэгжүүлж байна. Мөн бөхийн оролцооны журам гаргалаа. Одоо бөхийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ гэхэд 13:50 гэхэд бүх бөхчүүд ирчихсэн бэлэн байдалд байдаг болсон. Танилцуулгад ирээгүй бөхийг ямар ч цолтой байсан хасдаг боллоо.

Монголчууд цолны эрэмбээр ах захаа хүндэлдэг сайхан зүйл бий. Эв нэгдлийг эрхэмлэдэг, жудаг чанарыг хадгалах тал дээр илүү их анхааран ажиллана. Бөхчүүд цахимаар бүртгүүлэх ажлыг идэвхжүүлнэ. Мөн шүүлтийн талаар хийх зүйл байгаа. Үндэсний бөхийн холбооны дүрмийг Монгол Улсын үндсэн хуулинд нийцүүлэн тодорхой нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ бодлогоо барин ажиллана.

Энэ дашрамд холбооны тэргүүнээр сонгохыг дэмжсэн нийт төлөөлөгч болон бөхөд хайртай ард түмэндээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-‘Их Эе’ тойрсон, Үндэсний бөхийн холбоог тойрсон талцал хуваагдал олон жил өрнөж байна. Та түрүүнд жудагийн тухай сайхан ярилаа. Гэхдээ бөхчүүдийн хэрүүл талцалыг харахад тэр жудаг нь хаана байна вэ гэж асуумаар болдог. Бөхчүүд юунаас болоод яагаад ингээд хэрэлдэж талцаад юугаа булаацалдаад байдаг юм бэ?

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж сайхан үг байна. Өнөөдөр зөвхөн бөхийн холбоод гэлтгүй олон холбоод асуудалтай болжээ. Монголд иргэний нийгмийн харилцаанд шилжээд 30-аад жил өнгөрөх үед Төрийн бус байгууллага олноор байгуулагдсан. Энэ нь улс төрийн намаас эхлээд олон байгаагийн дотор нь намаас мөн хөндлөнгөөс нөлөөлөх асуудал их байна. Үйл ажиллагаандаа зохицуулаад явах хэрэгтэй. Бөхийн спортод ч цаг хугацааны эрхээр олон санаа, олон асуудал, бас шинэлэг зүйлүүд гарч байна. Спортын холбоодууд дунд дотроо үл ойлголцож эхэлсэнээс хойш санал нийлэхгүй асуудал их гарч байна.

Бидэнд санал тавьж байгаа олон хүн байна. Зарим нь монгол бөхийг арилжааны тал руу явуулах хэрэгтэй гэх нэгэн байхад уламжлалт хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн саналтай иргэн ч байна. Сэтгэлийн хөдлөлөөр хөдөлж, үрэн таран хийхгүй гэж бодож байна.

Бид олон оролдлогоороо хийж байсан ч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа.

-Бөхийн өргөө 1998 онд ард түмний хандиваар ашиглалтад орсон. Харамсалтай нь, энэ барилга бөхчүүдийн талцал хуваагдлыг шалтгаан болж?

-Барилга байшингаас болсон гэж бодохгүй байна. Бөхийн өргөө баригдаад 20 жил болж байна. Бөхөө үзчээд хамт олноороо хөгжилдөг, хуучилдаг сайхан дурсамжийг бүтээхэд ажиллах болно. Өргөөнд орж ирээд гарсан хэн боловч  сэтгэл өндөр байх тийм зүйлийг цаашид хийхээр төлөвлөж байна. Ирэх аравхоёрдугаар сард ойн баяр болно. Энэ том бүтээн байгуулалт, байгууламжийг тордох, засах гээд хийх ажил их байна. Бөхийн өргөө шиг ийм том бүтээн байгуулалтын ажлыг улс орон даяар эхлүүлсэн. Монгол бөхөөр дамжуулаад монгол эр хүнийг бэлтгэж ирсэн агуу их уламжлал түүх байна. Цэцэрлэгийн наснаас эхлэн 25 хүртэлх залуучууд монгол бөхийн соёлд эртнээс суралцаж, өөртөө шингээж авах тэр зүйлийг нээж өгөхөөс эхлээд хийж байгаа хийхээр төлөвлөсөн ажлууд бий “Нутгийн салхи” хөтөлбөрийн хүрээнд бүх ерөнхий боловсролын сургуульд бөхийн дэвжээг байгууллаа. Энэ бүх ажлыг цааш үргэлжлүүлнэ. Бид сайтар ярилцана. Хөгжлийн ямар гарц байгааг  хайна. Бөхчүүд бие биедээ муу санах  асуудал биш. Бөхөө гэсэн, нутаг орноо гэсэн хүмүүс нутгаасаа нэг цолтон төрүүлэх юмсан гэдгийг өөгшүүлж байгаа. Тийм болохоор бүгдээрээ барилдаж байгаа бөхчүүд, бөхийн төлөө зүтгэж байгаа зүтгэлтэнүүд нэг ойлголтонд орох хэрэгтэй.

-Бас “Нийтийн монгол бөх” хөтөлбөр бий шүү дээ?

-Улсын алдар цолтой, сумын алдар цолтой бөх гэхээс гадна бүх эрчүүд монгол бөхөөс юу авч болдогийн, зүрх сэтгэлийн боловсрол, сайн чанарыг шингээж авч чадах зэрэг “Нийтийн монгол бөх” хөтөлбөр бий. Бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг идэвхжүүлнэ. Бөхөөр хичээллэдэггүй ч сонирхдог ард түмэн олон бий. Өнөөдөр бидний яриад байгаа даваа наймаалцах гэж зохисгүй буруу зүйл байна. Ийм гажуудлыг засахын төлөө ажиллана. Энэ том ажлуудыг нилээн өргөн далайцтай хийнэ.

-Энэ удаагийн хурлаар Цэцдийн зөвлөлд 67 хүн орсон. Хэзээ дараагийн хурлаа хийх билээ?

-Цэцдийн зөвлөлд олон бөх орлоо. Бөхийн дунд үеийн төлөөлөл болсон залуус холбооны ажилд оролцож байна. Сайн барилдая, чадлаараа барилдая, цолоо авья гэсэн эрмэлзэлтэйгээр бэлтгэлээ хийж, хүчээ үзэх нь чухал. Харин үүний дараа амжилт гаргасан үед нь манай бөхчүүдийг дэмжээрэй гэсэн сэтгэлтэй болгох ийм зүйлийг хийнэ гэж бодож байна. Ийм зүйлийг бид хийх болно. Бодож, төлөвлөж байгаа ажлууд байна.

-Үндэсний бөхийн холбооноос гадна Хасу бөхийн холбоо гэж байгуулагдсан. Танай хоёр холбоо хамтарч ажилладаг уу?

-Бидний барилдах байх үед буюу 1997 онд ч гэсэн шинэлэг зүйлийг хийх эрмэлзэлтэй байсан. Тухайн үед И.Доржсамбуу, Г.Өсөхбаяр нарын залуу бөхчүүд бид бөхийн холбооны удирдлагуудад хандан чансаа өндөр чансаатай бөхчүүдийн даваа  үнэлэх барилдааныг хийх саналыг тавьж, хийж байсан. Түүний дараа манай бөхчүүд Мэргэжлийн монгол бөхийн холбоо болон Хасу барилдааны холбоог  байгуулж үйл ажиллагаа явуулж ирлээ. Эргээд харахад бас үр дүнтэй зүйл харагдахгүй байна. Гэхдээ энэ бүгдийг зогсооно гэж байхгүй. Нэг сайхан жишээ дурдмаар байна.

-Ямар?

– Бидний хамгийн их үздэг японы сүмо бөхөөр жишээ авья. Арлын тэр оронд хэдэн сая хүн амьдарч байгаа билээ. 120 сая хүн амтай Японы эдийн засаг дэлхийд тэргүүлэгч орны наймд бичигдэж байна. Гэтэл манай монгол бөхтэй адил сүмо бөхөөс гадна каратэ, кун-фу, жи-цү, жүдо бөх зэрэг 6-7 үндэсний уламжлалыг хөгжүүлчихлээ. Сүмо бөх гэхэд дунд сургуулиас эхлээд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцан хөгжүүлж байна. Үндэсний спорт нь өнөөдөр хөгжиж чадсан учраас сүмог үзэх нь олон болжээ. Гэтэл бидэнд энэ уламжлал алга байна. Монгол бөхийн энэ уламжлалыг улс орон даяар сэргээе. Сонгодог урлагийн үзэгчдийн боловсролыг дээшлүүлье гэдэг шиг үндэсний бөхийг үзэх уламжлалыг сэргээх нь чухал байна.

-‘Их Эе” хурлаар МҮБХ-ны тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус байхаар харин гүйцэтгэх захирал орон тооны байхаар болсон. Энэ зөв шийдэл мөн үү?

-Бүх үйл ажиллагааг холбооны тэргүүн зохион байгуулж, шийдэж байсныг өөрчилсөн энэ удаагийг хурлаар өөрчилсөн. БНСУ-д хийж буй парламентын гишүүдийн уулзалт долоон хоног үргэлжлэх учраас бөхийн холбооны дараагийн хурлыг 10 хоногийн дараа хийхээр болсон.

 

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 64.119.26.246

Энэ тэнэг анхнаас нь бөхчүүдийг хагаралдуулж үрэн таран хийж байгааг ард түмэн мэднээ. Хол байвал таарна.

Avatar

Зочин 2018-03-27 64.119.26.246

Энэ нэг баяжаад ханадаггүй гахайг юу гэж бөхчүүд тоох вэ дээ. Тэнэг нөхөр ард түмний төлөө юу хийсэн юм бэ. Батлан хамгаалахыг бас л самарч самарч зайлуулагдаа биз дээ!

Avatar

Зочин 2018-03-27 64.119.26.246

Чи монгол бөхийг олон жил самарч байгааш дээ. Одоо боль. Ард түмэн нарийн муухай амьтан гэдгийг чинь мэдээд байгаа шүү.

Avatar

Зочин 2018-03-27 83.97.157.201

Mongolchuud aa ene buhiig neg heseg toohoo bolichih ldoo.Tegvel ta bvhend taalagdah geed uurchlult shinechlelt hiine sh dee.Ta bvhen l, ene buhchvvdiig tejeej tordoj bgaagaa meddeg biz dee

Avatar

Зочин 2018-03-27 202.21.106.130

Энэ Бат эрдэнэ хулгаайч чинь нөгөө Мөнхэрдэнтэй 5 цаг тэврэлдэж зогсдог мөн биз дэ. цаана н нөгөө Бүлдэг Өсөхөө сууж бн

Avatar

Зочин 2018-03-27 64.119.18.128

ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ

Avatar

ha ha 2018-03-27 202.131.227.50

YUN BUHIIN JUDAG VE. Ehleed buhchuudiinhee huuhenddeg, arhi uudag agsan tavidag hun zoddogiig boliulchihaach. Avargaasaa ehluuleed ailiin avgai erguulj yavahaa l bolih heregtei. HA HA JUDAG ch geh shig.

Avatar

Даваа 2018-03-27 202.179.31.118

Яанаа Насаараа хүн унагаах ажил хийсэн энэ хүн тэр ажлыг нь унагаачих юм биш биз Их л баян хүн гэсэн

Avatar

amjilt hariya 2018-03-27 66.181.191.157

baterdene avarga huniihee huvid saihan hun harun nutgarhalig demjij bolohgui bh shuu arhangai hentii iluu gesen yum bh yosgui shudarga barildaad unSan bol unasan bh yostoi shuu purev

Avatar

Зочин 2018-03-27 59.153.115.226

Амлалт өгөх амархан. Харин яаж? Зүгээр л энэ нэг хүмүүсийн ашиг сонирхол туссан бөхийн өргөө гэгч обьектын асуудлыг шийдчихээч. Нямдорж өөрийгөө хэчнээн агуу гэж цолловч тэр ердөө л энэ өргөөнөөс хоногийн хоолоо босгодог нэг арчаагүй гар шүү дээ. Гол нь бүх бөхчүүдийн нэр нүүрээр халхавчилж байгаа юм. Хувиараа хийж байгаа бол яахав. Өөр бас нэг Нямдорж гарч ирээд хэчнээн шударга ёсыг тунхаглавч эрх ашиг нь энэ обьект дээр л тусна. Хувийнхаа өчүүхэн эрх ашигийг хаацайлж олны төлөө гэж өөрийгөө зарладаг, тунхагладаг баагий нараас уйдаад байна. Нэг л юмыг тодорхой болгочих. Бөхчүүдийн эрх ашиг гэж байна уу, эсвэл түүнийг төлөөлж байгаа хэрнээ бүх орлогыг халаасалж байдаг бас нэг эрх ашиг үүсчихээд байна уу? Энэ чинь яг л нөгөө зурхайн асуудал болчихож байгаа биз дээ? Шар хар, буянтай буянгүйгээрээ талцавч эцэстээ жилдээ борлогддог 300 саяын зурхайн номын зах зээл л байдаг шүү дээ. Тэхээр дарга болж гийгүүлэх яахав. Дуртай нь хийдэг л юм байгаа биз. Гол нь өргөөнийхөө асуудлыг шийд. Хувьд байх юмуу эсвэл бөхчүүдийн дансанд байх уу? Анхны хөрөнгө оруулалтыг нь тодорхой болго. Төрөөс нийлүүлсэн 800 сая уу, эсвэл Нямдорж түрийвчнээсээ гаргасан 500 төгрөг үү? Нэг бол хувьчил эсвэл төрдөө ав. Ямар сураагүй юм биш. Бас нэг дампуу менежменттэй төрийн харъяалалтай байгууллага нэгээр нэмэгдэнэ л биз.

Avatar

Больчихооч 2018-03-27 23.242.16.30

Бат-Эрдэнэ ээ, наад бөхөө аваад яваач. УИХ-ын гишүүнээсээ огцрооч, даахгүй нохой булуу хураана гэгчээр чадахгүй юм хийж яанаа.

Avatar

Зочин 2018-03-27 86.187.169.150

ёо ёо ёо наад нэг бөхөө б*******ө чихээд далд орцгоо л доо

Avatar

Зочин 2018-03-27 103.229.121.53

Хотын төвд барьсан бөхийн өргөөг өөр юманд ашигла үгүй бол нураа. Замын хөдөлгөөнд садаатай, дээр нь олигтой хүн чбагтахгүй. Нисэхийн дэнжид хүчээ үзэж эд хаваа гайхуулаач. . . Яачихсан гэхээрээ хороололд дунд барьсан овоохойд шаваарладаг байна. Ядаж бөхчүүд нь таргалаад багтахаа байлаа.

Avatar

Зочин 2018-03-27 103.229.121.53

Бат-Эрдэнэ аваргадаа баяр хүргэе. Бөхийн холбоогоо сайн удирдаарай. Харин улс төрөөс зайлж үзээрэй. Хэнтий аймгийн хөгжилд бөөн саад боллоо ахиж л битгий орж ирж нутаг усандаа бүү гай болоорой.

Avatar

Бат-эрдэнээс шинэ юм юу ч гарахгүй уяа бөх олигтой мэх ч хийж үзээгүй эр шүү дэ 2018-03-27 202.9.42.115

Аврага бол их тэнэг нөхөр шүү дэ? Харьцаж харилцаж үзсэн хүмүүс нь мэдэх байх .Бат-эрдэнэ юу ч хийж чадаж байгаагүй байх ч үгүй дэ? Би бол нэг нутаг усны хүн байна да наадахыг чинь мэдэхтэйгээ

Avatar

Зочин 2018-03-27 59.153.115.172

Бехийг тараачихсан байвал их сайн бн! Аваргаа!! Бех гэж тэнэгдvv хэдэн залуус алингаа алдаж гvйцлээ!!

Avatar

Зочин 2018-03-27 202.9.40.145

БХЯ-ыг Б.Колятайгаа нийлж алийг нь алдуулсан энэ бох одоо энэ холбоог алийг нь алдуулах нь дээ

Avatar

Зочин 2018-03-27 122.201.25.46

Монгол бөхийг хэн хөгжихгүй байна гээд байгаа юм бэ, Монголд хамгийн сайн хөгжиж байгаа спорт Монгол бөх.

Avatar

Зочин 2018-03-27 202.131.234.42

Бид бөхчүүдийг гүндүүгүй, баахан тэнэгдүү, бяр чадалдаа эрдсэн мангардуу гэж хардаг боддог. гэтэл нөгөө хэд маань жинхэнэ хорчин, өсөрхөгч, жөтөөрхөгч, шуналын тулам нар бөлгөө. үргэлж л хоорондоо үгсэж хуйвалдаж наймаалцана, өөртөө л ашиг харна. бөх гэхээр ховдог шунахай, бүтэхгүй, өөдгүй, дээрэнгүй, маягийн юм л толгойд буух болж дээ.

Avatar

улин 2018-03-27 103.240.241.32

бөхийн холбоо бөх биш ховдог шунахай 2с л салсан бол одоо хамаагүй УВСЫХАН батэрдэнэ аваргыг муулах миалах ажил зохион байгуулалтайгаар хийхээ болиороо

Avatar

Г.Сумъяа 2018-03-27 202.179.24.151

Давхардуулахгүй нэг санал хэлье. Бөхийн цолыг олон жил уламжилж ирсэн жишгээр нь эргүүлэн тогтоох. Арслан цолтой бөхчүүд гэхэд амьд байгаа арслан цолтнуудаас хэн хамгийн түрүүн энэ цолыг авсан. Д.Мөнх-Эрдэнээс өмнө арслан цолтой барилдаж байгаа бөх үгүй бол Д.Мөнх-Эрдэнэ л магнайд нь байх г.м. Амжилтаар нь эрэмбэлэх гэдэг ахмад бөхчүүдийг доромжилж байгаа хэлбэр шүү. Үүнийг засаарай!

Avatar

Зочин 2018-03-27 202.9.41.219

МҮБХ ны 2 тал болж байгаа хүмүүсийг ТВ ийнхэн урьж авчраад ярилцлага ,мэтгэлцээн хийлгэж хэн нь зөв бурууг харуулж,нэг талд нь гаргах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр яаж гарсан,яаж шийддэг учиртайг шүүх хуулийнхнаар яриулж,төрөөс асуудлыг шийдэхэд оролцох зүйтэй .

Avatar

irgen 2018-03-27 203.91.117.8

erhem toriin tvshee ta urdah ajilaa hii yu n boh neg bol bohoo hii tiim l uhaan medeleg baigaa bol mongoliin niit ard tvmenii toloo zoriulaach yu boh ,,,

Avatar

Зочин 2018-03-27 59.153.113.208

Ухаалаг, нэрт бөхчүүд зөв шийдвэр гаргаж бөхийн холбоогоо найдвартай жинхэнэ бөхөөр толгойлуулжээ. Их аварга чадна, амжилт хүсье. Зарим болчимгүй этгээдүүдийн цолыг ерөнхийлөгч маань Жекейнх шиг хураавал шударга болно.

Avatar

Zochin 2018-03-27 59.153.115.226

Odoonii ene bohchuud heruul temtel hel am hiihees oor ym medhee baijee. Galzuu avgaichuud shig iim baidaltai baih ym bol hiimori lundaand muu daa.

Avatar

Зочин 2018-03-27 64.119.18.48

Нямдоржийг муулах хэрэггүй ээ. Хүний санаагүйг санаачилж хийгээд өдий зэрэгтэй авч яваа нь олон хүний хорхойг хөдөлгөсөн нь нууц бишээ. Бөхийн өргөө босгоогүй бол хэн ингэж шунах билээ. Шуналтангуудын дунд чинбат гэдэг шуналай баатар бас явах юм. Хорвоо гэж ихюм үзэх юмдаа.

Avatar

Зочин 2018-03-27 66.181.187.193

Сайн юм хийж яваа бол атаархалд өртөж атаачдын шуналын хорхойг гозгонуулдаг энэ цаг үед Нямдорж тэр л лавлагаанд өртсөн. Түүнийг муулах хэрэггүй. олон сайн юмны эхийг тавьсан, шуналтнуудын шуналыг гозгонуулсан, элдэвээр хэлүүлсэн ч монгол бөхөө гэсэн сэтгэлээ алдаагүй хүн!!!!

Avatar

ZOCHIN 2018-03-27 64.119.18.48

Зөв болжээ. Одоо энэ ганболд дуламсүрэн гэсэн шуналтангуудад хэлэх үг байхгүй биз . Аварга ажиллах л үлдлээ. Юу ч хийгээгүй байж хүмүүсийн хоосон газар босгосон юманд шунаж байдаг ичгүүргүй улс шүү.

Avatar

зочин 2018-03-27 66.181.185.197

за нэг иймэрхүү бөөрөнхйи юм л ярьдаг юм манай аварга. бөхийнхний зөрчилдөөн арилахагүйы яагаад гэвэл Баагий аварга нэг талыг барьдаг хүн. Гүйцэтгэх захирал гэж нэг хүн тавьчихаад, чимээгүйхэн ард нь суугаад л, нэг их нэр хүндтэй хүн байгаад л байна, харж л байгаарай

Avatar

Зочин 2018-03-27 27.123.212.142

Zasss ene mahan tolgoit zailaa

Avatar

Үзэгч 2018-03-27 103.9.88.210

Төрийн наадам, аймаг, сумын наадамд цол олгох бүрд бөхийн барилдааныг ТОМ ЦОЛТОЙ бөхчүүд будлиан хутгаж ДУРААРАА өөрчилж байдаг нь үнэхээр ЭНЭ СПОРТЫН нэр хүндийг унагааж байгаа шүү…
Сумо бөхийн ид барилдаж байгаа их аврага доод зиндааруу орж барилдахгүй байгаа нь юм хэлээд байгаа биз…

Avatar

n 2018-03-27 66.181.184.194

chadvar medleg bii yu ene hund

Avatar

зочин 2018-03-27 202.9.43.160

Ганболд гэж шуналын цоорхой уут Батмөнх аврагыг буруу тийш нь чангааж хэрүүл үүсгээд байна гэж боддог. Харин бөхийн холбоо тэргүүнээ онж сонголоо. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-03-27 122.201.24.144

bohchuudiin jing hyazgaarla meh uzmeer bna

Avatar

ёбццӨС 2018-03-27 66.181.165.246

ҮНДЭСНИЙ БӨХ, БӨХЧҮҮДИЙН НЭР ТӨР БУДАА БОЛООД ДУУСАЖ БАЙНА.
БӨХЧҮҮД ЧИНЬ ЦОЛОНД ХҮРЭХДЭЭ НАЙРААГҮЙГЭЭР ЧАДАХАА ББАЙСАН….

Avatar

Увсын аваргад 2018-03-27 202.180.216.19

УВСЫНХАН БҮР 1970-ААД ОНООС Л ЭЛДЭВ ХОВ ЖИВ, ХОР НАЙРУУЛГА, МАТААС БИЧИЖ БАЙСАН. АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ АГСАН МАГСАРЫГ МАТАЖ ТЭР ҮЕИЙН МАХН-ЫН ТӨВ ХОРООНД АЛТАН ХОШУУ ХҮРГЭЖ БАЙСАН, ОДОО АМЬД СЭРҮҮН БАГАА ОЛИМПИЙН ӨВӨӨГ БУЦААЖ ТАТАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙСАН, ХАМТ ТИВ, ДЭЛХИЙН АВАРГАД ЯВСАН БӨХЧҮҮДЭЭ МАТАЖ БАЙСАН… ОДОО ӨНӨӨДӨР БӨХИЙН ХОЛБООГ БАС Л ЭНЛ ТЭНД МАТААС БИЧИЖ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ БАЙГАА ХҮН НЬ ХЭН БОЛОХЫГ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ, МОНГОЛЧУУД БИД БҮГД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА…

Avatar

Зочин 2018-03-27 66.181.176.144

Баянаа аврагаа та улсад 10 түрүүлсэн их аврага, Нэг ч түрүүлээгүй ч олны хайрыг хүлээсэн Эрдэнэ-Очир арслан шиг өргөөний хойморт Увс нуур шигээ налайгаад намӨатайхан сууж байгаач, ,хүүгээсээ дор байх юм Гантогтох бол сайн_ хүү , хүүгээ бод ,

Avatar

Зочин 2018-03-27 64.119.25.244

Judo buhiin holboog yaalaadaaa

Avatar

Бөх 2018-03-27 202.131.227.50

Аварга Бөхийн холбоог амлан авч хэрүүл тэмцлийг нь даран хүчийг үзэн ажиллая гэвээ. Аварга чаднаа. Амжилт!!!

Avatar

Бөх 2018-03-27 202.131.227.50

Аварга Бөхийн холбоог амлан авч хэрүүл тэмцлийг нь даран хүчийг үзэн ажиллая гэвээ. Аварга чаднаа. Амжилт!!!

Avatar

Бөх 2018-03-27 202.131.227.50

Аварга Бөхийн холбоог амлан авч хэрүүл тэмцлийг нь даран хүчийг үзэн ажиллая гэвээ. Аварга чаднаа. Амжилт!!!

Avatar

Зочин 2018-03-27 103.229.121.153

Эвдэрсэн эв эeийг та засаж залж чадахгүй нь тодорхой ш дээ. Нэг талыг барьдаг та барахгүй ээ. Их хуралд олигтой юм хийж чадаагүй та энэ эвдэрсэн задарсан улсыг барахгүй. Зүгээр зайгаа тавиад нэр цэвэр явчих байсан юм. Таны хамгаалалтанд байдаг бөхчүүд дийлэнх нь рeкeтүүд биз дээ.

Avatar

Үнэн 2018-03-27 202.131.225.150

Шүүхийн шийдвэрэрэ хориглосон хурлаас томилогдсон тэргүүн шүү дээ, хууль ёсны эсэхийг шүүх шийдсэн. Гэхдээ Монголын ЖҮ-ДО, Су-мо бөхийн холбоодыг удирдсан шиг, БХЯ-ны сайдаар ажилласан шиг хариуцлагагүй ажиллаж болохгүй шүү дээ, аваргаа. Хамгийн түрүүн хийх ажил МҮБХ-ны бас нэг тэргүүн Гацууртын Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга н.Хүдэрбаатар Ү.Хүрэлбаатар,нартай хэрхэн учраа олох асуудал. Аварга та өөрөө улс төрч атлаа "Энэ нь улс төрийн намаас эхлээд олон байгаагийн дотор нь намаас мөн хөндлөнгөөс нөлөөлөх асуудал их байна." гэж хэлж болохгүй шүү, энэ үг чинь "Гал дээр тос нэмээд л" явчихлаа, Яг нууцгүй хэлэхэд "Халх дөрвөдөөр талцуулж хоол олж иддэг " Нямдорж, Данзан нарын арга барил хуучирсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-27 66.181.176.144

Халх дөрвөдөөр нь хуваах үзэгдэл нилээд дээрээс эхэлсэн байх шүү.Нямдорж,Данзан хоёр их ажил хийсээн Хишиг шагнэлаас өгсүүлээд Тэр өгөөжийг олон хүн хүртсэн байх шүү Тэр Хүдэрбаатао ,Хүрэлбаатартай юу ярьдөаг юм . нэрээ тийм ч байж магадгүй шүү гэж бодогдохоор юм ярьдаггүй жижиг юмаар өө л хайгаад байдаг. Ердөө л атаархал .

Avatar

Үнэн 2018-03-27 202.131.225.150

Шүүхийн шийдвэрээ хориглосон хурлаас томилогдсон тэргүүн шүү дээ, хууль ёсны эсэхийг шүүх шийдсэн. Гэхдээ Монголын ЖҮ-ДО, Су-мо бөхийн холбоодыг удирдсан шиг, БХЯ-ны сайдаар ажилласан шиг хариуцлагагүй ажиллаж болохгүй шүү дээ, аваргаа. Хамгийн түрүүн хийх ажил МҮБХ-ны бас нэг тэргүүн Гацууртын Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга н.Хүдэрбаатар Ү.Хүрэлбаатар,нартай хэрхэн учраа олох асуудал. Аварга та өөрөө улс төрч атлаа "Энэ нь улс төрийн намаас эхлээд олон байгаагийн дотор нь намаас мөн хөндлөнгөөс нөлөөлөх асуудал их байна." гэж хэлж болохгүй шүү, энэ үг чинь "Гал дээр тос нэмээд л" явчихлаа, Яг нууцгүй хэлэхэд "Халх дөрвөдөөр талцуулж хоол олж иддэг " Нямдорж, Данзан нарын арга барил хуучирсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-27 122.201.17.100

Монгол бөхийн гол зорилго нь юу вэ. Ард олныг баясуулан цэнгүүлэх үү, эсвэл бөхчүүдийн хоорондох цол хэргэм авах бяр чадлын өрсөлдөөн үү. Аль нь илүү чухал вэ гэдгээ эхлээд бодмоор.

Avatar

зочин 2018-03-27 66.181.166.196

үндэсний бөх хөгжинө гэж үлгэр, зүгээр л хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө хийх хэрэгсэл болсон төдий, тэрнээс одоо хар бяраа хэн хэрхэн ашиглаж байгааг харах нь хэнд ч сонин

Avatar

Зочин 2018-03-27 1.25.158.106

Гүйцэтгэх захиралаар р нямдорж болж бгаа

Avatar

зочин 2018-03-27 202.179.26.43

тэгвэл ч бүр болоод явчлаа

Avatar

Зочин 2018-03-27 1.25.158.106

Гүйцэтгэх захиралаар р нямдорж болж бгаа

Avatar

Тамынн тогооны хүн 2018-03-27 202.21.106.141

[Хориотой Үг] чам шиг хүн ингэж яридаггүй юм. Жүдо бөхийн болон олимпийн хороог тамын тогоонд оруулчихаад явж байгаа мэддэг хүн үү чи. Үндэсний бөхийн холбоо тамын тогоонд унжээ

Avatar

Зочин 2018-03-27 27.123.214.113

Ийм л юм ярьна. 10 жилийн дараа бас л ийм л юмаа яриад сууж байна даа. Бид сайхан аварга мнь л гэдэг. Гэтэл бөхийн холбооны асуудлыг шийдэх хүн мөн үү гэхээр, эхний ярилцлагаас нь үзэхэд биш л байхгүй юу даа

Avatar

Уихын утсан хүүхэлдэй 2018-03-27 202.72.245.220

ХЭ ХЭ ЭНЭ БОЛ НЯМДОРЖЫН МАНЕВР ХЭРЭГЖИЖ БАЙГАА НЬ ТЭР, ЭНД БОЛ БАТЭРДЭНЭ ТОЛГОЙЛОГЧООР НЭР ТӨДИЙ Л БАЙНА ГЭСЭН ҮГ, ОДОО ТЭРЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР НЯМДОРЖЫГОО ТОМИЛНО ТЭГЭЭД ТЭР ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ВАНТАНГААР ЗАЛАРСАН ХЭВЭЭР БАЙНА, ОРЛОГЧООРОО НӨГӨӨ ЗАНДАН БИЛҮҮ БАНТАН БИЛҮҮ НӨХРӨӨ ТОМИЛНО ИНГЭЭД БҮХ ЮМ ХУУЧНААРАА ҮЛДЭНЭ, ГОЛ НЬ ЭД ХӨРӨНГӨНД Л БАЙГАА ЮМ Ш ДЭЭ

Avatar

Зочин 2018-03-27 66.181.176.144

мУУ САНААНЫ ҮҮР ЮМ ТА

Avatar

zochin 2018-03-27 27.123.214.116

Syrvaljlagch ni chadvargui um bna.Nys shig yariltslaga.

Avatar

gan 2018-03-27 64.119.22.87

Sain buh sain udirdagch baij chadahgui deer ni shunal ni dendsen hundee

Avatar

Зочин 2018-03-27 202.9.42.154

Энэ тэнгийн шунал гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж