С.Баярцогт VS Ц.Туваан | News.MN - Мэдээллийн эх сурвалж
VS

С.Баярцогт VS Ц.Туваан

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы эзэн бол С.Баярцогт байлаа. Тодруулбал, Швейцарийн  прокуророос С.Баярцогтын дансанд 8.2 сая еврог шилжүүлсэн дансыг битүүмжилсэн талаар Ройтэрс мэдээлсний дараа Ардчилсан нам түүнийг гишүүнчлэлээсээ хөөсөн. Энэхүү шийдвэрийн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон С.Баярцогт нарыг өгсөн тайлбарыг VS буландаа онцолж байна.


С.Баярцогт:

Ц.Туваан:

Ардчилсан Намын удирдлага намаас гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим.  Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна. Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим  бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана

Ардчилсан нам өөрөө үндсэн дүрэмтэй. Энэ дүрмийн хороо өмнө нь хуралдаж, С.Баярцогтыг намын Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшихийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байхад С.Баярцогт өөрийн биеэр ирж тайлбар хийх боломж байсан. Энэ хугацаанд өөрөө ирж ямар нэг тайлбар өгөөгүй.  Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баярцогттой холбоотой мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Швейцарын прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргасан гэсэн зүйл тусгагдсан. Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийн гишүүддээ хариуцлага тооцдог. Үүн дотор сахилга, ёс зүйн хариуцлага тооцох дүрмийн заалтууд бий. Энэ дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-03-27 27.123.212.139

Баярцогтын нүүр нь ер улайдаггүй гэсэн. Дээрээс нь хэнтэй ч хэрэлдэхгүй уралцахгүй, аргагүй олон юм авчихсан хүн томоотой байх ёстойгоо бүрэн ойлгодог юм шиг.

Зочин 2018-03-27 66.181.189.11

Ардчилал гэдэг Сайхан нэрийн дор еренхийлегч асангаасаа эхлээд хагарталаа баяжлаа монголын ард тумэнд баярлалаа гэх л улдсэн баймаар монголын ард тумнийг ямар болгосноо эргээд нэг бодоосой

Зочин 2018-03-27 182.160.3.104

Баярцогт гоншигноод хэрэггүй одоо чиний намын далбаан дор хулгай хийдэг цаг чинь өнгөрсөн.Монголын шүүх засаглалд авилгач олон байгаа байх гэхдээ Баярцогт мэтийн илэрхий болсон хулгайчын хэргийг хаацайлж өөртөө булуу хураах хүн арай олдохгүй боловуу.

Чук 2018-03-27 112.72.11.105

Ер нь бол Женко Гансүх нар зугтсан залуустайгаа яг жилийн өмнө яллагдагчаар татагдсан байх үед Эрдэнэ Туваан нар шүүх буруутайг нь тогтоогоогүй байнаа гээд сонгуульд дэвшүүлсэн шүү дэ.. Гансүхийн шүүхихурал 6сарын 27 байсныг хойшлуулсан тэгээд таг болсон.. Явж явж Баярцогтын Швисс дахь гүйлгээ Оюутолгойтой хамаагүй болно. Оюутолгой гээд томруулаад байгаа болохоос биш Баярцогт бол Эрдэнэ Зи Женко нарын хажууд арай өөр хүн л дэ

Зочин 2018-03-27 93.26.122.49

офшорт байрлуулсан мөнгө нь сэжигтэй гэдэг үндэслэлээр царцаагдаж Баярцогт ч монгол улст ч олдохгүй болох магадал маш өндөр боллоо. Офшорчид минь эртхэн мөнгөө татхыг оролдоод үзээрэй , бүтэхгүй ч байх магадал буй боллоо.шүү

Ёс зүй гэж шүүхийн шийдвэрээс чухал зүйл бий 2018-03-27 119.40.99.15

Манайд шүүхийн шийдвэр л гэж их ярих болж. Ямар шүүхтэй орон билээ, авлига, хээл хахуульд\nидэгдсэн, гадна, дотнын ологирхийн гар хөл болсон шүүхтэй орон. Шударга шүүхтэй оронд ч хариуцлага хүлээж өөрөө зайлах ёс зүй гэж том юм байдаг. Энэ манайд хэзээ тогтох юм болоо.\nАН ямарваа асуудалд нэр холбогдсон гишүүдээ зайлуулж байгаа нь зөв шүү дээ, шүүхийн шийдвэртэй хамаатуулах ер хэрэггүй

Зочин 2018-03-27 202.21.112.106

Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад ийм шийдвэр гаргасан АН өөрөө эмгэнэлтэй. Эрдэнэ ч энэ намын будаа болгох нь дээ,

ard 2018-03-27 202.179.8.186

hujaa bayaratsogtoo tsonima bolj dee

Зочин 2018-03-27 202.131.245.243

Бонд идсэн боохойнууд.

Зочин 2018-03-27

Шороо овоолж Монгол ялнааа

Зочин 2018-03-27 27.123.214.121

Huuhed huurch bgaa yum shig, bitgii dongos banidaa

bbbbbbbbbbbbbbb 2018-03-27 43.242.241.151

та нарын ардчилал аль хэдийн ардчилал биш болсон шүү дээ. Одоо ардчилал нэртэй зэрлэг нийгэм анархизм болоод удаж бна. Манайх авилга, хээл хахууль, аллага, урвалт, эх орноо худалдагсад, [Хориотой Үг], дээрэмчдээр дүүрсэн улс боллоо. Үүнийг даруй шийдэхгүй бол сөнөхөд бэлэн болоод байна. \n

Зочин 2018-03-27 202.9.47.177

баярцогтыг намаас гаргах нь зөв л болж таараад байгаа.учир нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ офшор данснуудынхаа орлого зарлагаа ,ер нь тэр асуудлаа бүхэлд нь мэдүүлээгүй. үүнийгээ буруу зүйл хийсэн гэдгээ зөвшөөрч байгаа.зөвхөн энэ л шалтгаанаар аль дээр намаас гаргах баисан.гэтэл мань хүн их хурлын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж гэмээ зассан цайрруулсан нэр хэмээгээд дараа нь шууд ЗГХЭГ ын дарга сайд болж Алтанхуягийн засгийг төрийн эргэлт хийж авч хаячихаад олон ноцтой луувар хийхээр оролдсон. олон луувар хийж бас амжсан.дубайн гэрээнээс эхлээд ......тэгэхээр Сайханбилэг Баярцогт нар хувь хүмүүсийн хаа хувьд тодорхой авилга авч гэмт хэрэг хийгээгүй юм гэхэд тэдний санаатай санаагүй аль нь бүү мэд улсад хохиролтой олон шийдвэр гаргасаныг нарийвчлан шалгаж дүгнэж цэгнэх нь зайлшгүй.

Баярцогтоо 2018-03-27 202.21.116.2

22 мянган хувьсагчийг мэддэг мөртлөө хом-оо буруу мэдээлсэн х у д а л ч, л у й в а р ч и н ядаж төрийн мөнгөөр сургасан хамаатануудынхаа мөнгөө төлөө

Зочин 2018-03-27 122.201.28.14

Замын мөнгө хуссан Гарамгайбаатар Фортун Батбаяр, Таван толгойд хүргэн нь холбогдсон охин нь цэвэр агаар сантай холбогдсон Алтанхуяг, НД-с мөнгө хусаж Шонхор таур барин одоо намаа оруулсан Эрдэнэ Төмөр зам, АҮП-с мөнгө зувчуулсан Х.Баттулга, А.Гансүх, төрийн ордоны тухай хууль, Архи тамхины тухай хуулиудыг зөрчин төрийн ордонд архи тамхи садар самуун суртачилсан Эрдэнэчимэг болон Чингис Самурай бондоос хагарталаа хуссан бусад нөхөдөө хамт хөөчих тэгвэл шууд танай намд элслээ. \n

Монгол улсын эрх ашиг гол шүү дэ 2018-03-27 103.14.38.130

Монголын ард түмний амьдралыг юуны ямар ирлийз нь мэдэгдэхгүй Баярцогт мэтийн хүмүүс энэ олон жил аймшигтайгаар дордуулсаар ирсээн. Монголын ард түмний эрх ашгийг уландаа хийж АН бүхий л авч болох, далд дээрмийн ажиллагаагаа хийсээр байгаа. Нүүрнийхээ багийг солиод байгаа АН-с олигтой сайн юм юу ч хүлээх хэрэггүй. АН бол Монгол улсын хамгийн гол дайсан.

Зочин 2018-03-27 59.153.115.10

Монголчуудаа АН-г УИХ-д дахиж хэзээ ч бүү сонго. Эдний шунал, луйвардах арга, хор хутгадаг балиар зан, өнгөрсөн түүхийг минь гутаадаг байдлыг бид тэвчиж чадахгүй болж байна даа

зочин 2018-03-27 202.131.249.202

Анх 3 найзтайгаа нийлээд бизнес хийх гээд оффшор дансанд 1 сая доллар байршуулаад болиод найзууддаа буцаагаад мөнгийг нь өгсөн үлдэгдэгдэл мянга гаран доллараа ХОМ-доо мэдүүлэхээ мартсан гэхэд нь Монголын гэнэн ард түмэн итгэсэн дэд даргаа өгсөн болоод сайхан жүжиг тоглоод дараа нь бас л дарга болсон гэтэл 10 сая 45 сая доллар юу л болоод байна даа сэтгүүлч нарыг амыг нь хааж болно Монголчуудын ой санамжыг арчиж чадахгүй шүү ярьж байсан юмыг чинь ард түмэн мартаагүй байгаа шүү

Zochin 2018-03-27 66.181.178.89

Bayartsogtiig heldeg unen shuu. Demjij bna. Shuuheer buruutai n togtoogvol ter ued n jigshie.\n

Зочин 2018-03-27

БҮХ МӨНГӨӨ АВЧИРААД ТУШААЧИХ !!! ТЭГВЭЛ ӨЛЗИЙТЭЙ ТУСНА !!! ДААНЧ ХАРАМЧ ГАМИН ЧАДАХГҮЙЛ ДЭЭ !!!

Зочин 2018-03-27 202.9.42.202

Ард түмнээ хуурч 20.000 хувьсагч ярьж доромжилж бсн [Хориотой Үг] удамт хүү очих газраа очиж хулгайлсан нуусан мөнгөө одоо ил гаргаж улсдаа тушаах нь ирээдүйд үлдэх үр удамд чинь арай зөөлөн тусна шүү

Зочин 2018-03-27 203.91.117.8

ЭХ орны МӨНГӨН ХӨРӨНГИЙГ гадаадад байршуулан монгол орны хөгжлийг саармагжуулдаг хүнийг эх орон ч гэх үү ?? АРДЧИЛАГЧИД АА

Ан зөв зүгрүүгээ яваад эхлэв үү зүгээр л тухайн тохиолдол байв уу? 2018-03-27 202.72.245.220

БАТЛАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЧИХООД БАЙНА Ш ДЭЭ, АВИЛГА АВСАН НЬ АРД ТҮМЭНД ОЙЛГОМЖТОЙ БОЛЧИХООД БАЙХАД НАМ НЬ ӨӨРӨӨСӨӨ ЗАЙЛУУЛСАН НЬ ЗӨВ, ТЭГЖ БАЙЖ Л ШАЛГАХГҮЙ БОЛ МАН ШИГ АВИЛГАЧДАА ХАМГААЛААД БАЙВАЛ ЭНЭ УЛС МӨХӨЛ РҮҮГЭЭ ЯВАХ НЬ БАЙНА ШҮҮ

Зочин 2018-03-27 202.9.42.253

erdeneegiin buyanaar MANguud 2020 ond yalah ni dee.ene hunii lai lanchig duusahgui yum daa.Tuvaan muvaan ch yaahav Shonhoriin shalnii alchuur.

tt 2018-03-27 202.9.41.189

tuvaan bol erdeneegiin golog

Иргэн 2018-03-27 202.179.31.71

АН бол ардчилалд хайртай ардчилалын төлөө явсан бүх хүний нам шүү ЕНБ Туваанаа гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гээд МУ-ын үндсэн хуулиндаа заачихаад ийм шийдвэр гаргаж байгаа нь хэний эрх ашиг вэ? өрсөлдөгчөө намнах гэсэн башир арга цаана чинь яваад байгаа юм биш биздээ. Ийм аргаар өрсөлдөхөө болиод 20-иод жил болж байна шүү дээ. Энэ хүнээсээ асуугаад шүүхийн шийдвэр байгаа юу гэм буруу байна уу гэдгийг нь нотлоод ийм шийдвэр гаргасан бол жирийн гишүүдэд хэрэгтэй байх байлаа даа. Ийм хүнд үед нэгнээ хэмлээд хууль хяналтын байгууллага гэм бурууг тогтоогоогүй байхад хөөрцөглөн намаа шинэчлэнэ ч гэх шиг үлгэрийн далай болдогоо болимоор юм . Сэлэнгийн ард түмэн Баярцогтоос урваагүй бие даагаадч гэсэн УИХ-д нэр дэвшсэн ч сонгоно доо Сэлэнгэд хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдгийг ард түмэн ялганаа. Баярцогтоо тайван бай.

Зочин 2018-03-27 103.229.123.225

Өөрт нь ашигтай бол хэнийг дагаж намирах хэцүү хүн дээ. Дээр нь гарал үүсэл гэж байна. Өөрөө өөрийгөө хятад гэж тодорхойлсон биздээ

Ардчилал тэртэй тэргүй гарах л байсан 2018-03-27 103.14.38.130

Ардчилал гэхээр л АН гэж мунхаг ойлгох хүмүүс байх юм. Тэр үед бид ч адил жагсаж л байсан. Орос Монголыг хог шиг хаясан байсан үед МАН төр барьж Хятадыг гуйж байж хил гаалийг нь нээлгэж амь зуух өдрийн хоолтойгоо болж эхэлсэн. Тэр үед дэлхий даяараа шинэ нийгэм рүү шилжиж байсан. Тэр үеийн удирдлага аажимаар Ардчилсан нийгэмд оруулах л байсан. АН-н шалдан баньд нар Монголын бүх хөрөнгө, улсын нөөцийн алт, мөнгөөр шууд туйлж хоосруулсан да.

Зочин 2018-03-27 27.123.212.132

тэмээ ямаа 2 -ыг харьцуулсан байна. Энгийнээр 2 лаа 4 хөлтэй, гэрийн тэжээмэл амьтан, гэхдээ нээрээ ямаа чинь хамаг юм нь ил, бэлэн байдагш дээ