Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

VS

С.Баярцогт VS Ц.Туваан

С.Баярцогт VS Ц.Туваан

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы эзэн бол С.Баярцогт байлаа. Тодруулбал, Швейцарийн  прокуророос С.Баярцогтын дансанд 8.2 сая еврог шилжүүлсэн дансыг битүүмжилсэн талаар Ройтэрс мэдээлсний дараа Ардчилсан нам түүнийг гишүүнчлэлээсээ хөөсөн. Энэхүү шийдвэрийн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон С.Баярцогт нарыг өгсөн тайлбарыг VS буландаа онцолж байна.


С.Баярцогт

Ц.Туваан

Ардчилсан Намын удирдлага намаас гаргасан шийдвэр бол маш эмгэнэлтэй. Намайг нэг ч удаа дуудаж, уулзаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан улс орны зарчим.  Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулж, маш богино хугацаанд намайг хөөсөн. Энэ бүхэн яван явсаар дарангуйлал болдог. Ардчилсан нийгэмд алдаж, онож, хөгжиж дэвшиж, шүүмжлүүлэх зүйлтэй явж байна. Гэхдээ үндсэн суурь зарчмаа бид хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим  бол хүний эрх, хувийн өмч, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал. Энэ асуудлуудыг хавчиж боож эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана

Ардчилсан нам өөрөө үндсэн дүрэмтэй. Энэ дүрмийн хороо өмнө нь хуралдаж, С.Баярцогтыг намын Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшихийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрч байхад С.Баярцогт өөрийн биеэр ирж тайлбар хийх боломж байсан. Энэ хугацаанд өөрөө ирж ямар нэг тайлбар өгөөгүй.  Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баярцогттой холбоотой мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Швейцарын прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргасан гэсэн зүйл тусгагдсан. Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийн гишүүддээ хариуцлага тооцдог. Үүн дотор сахилга, ёс зүйн хариуцлага тооцох дүрмийн заалтууд бий. Энэ дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж