Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ барьж байсан, дуусаагүй зарим барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэжээ. Үүнд, Улаанбаатар хотод Буянт-Ухаа-2 хороололд баригдаж байгаа 972 орон сууц буюу есөн давхар 18 блок барилга, мөн Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт царцаагдсан барилгууд бий. Эдгээр барилгууд нь өмнө нь Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. Харамсалтай нь, ашиглалтад орох ёстой байсан хугацаандаа амжиж орж чадаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай барилгууд байгаа гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэв.
Иймээс Хөгжлийн банкны 54.5 тэрбум төгрөгөөр дээрх барилгуудыг санхүүжүүлж, энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
А.АНИР