Нийгмийн даатгалын сангийн хуримтлалд хэдэн төгрөг, хаана хадгалагдаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хаана хуримтлагдаж байгаа вэ. Нийт хэдэн төгрөг байна вэ?
-Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг улсын төсөвтэй хамт УИХ-аар баталж байгаа. Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн гурван жил давж биелсэн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банкуудад байршуулах замаар өсгөх хууль эрх зүйн зохицуулалт бий. Бусад оронд эдийн засгийн эргэлтэд оруулдаг жишээ бий. Тухайлбал, орон сууц барихад хөрөнгө оруулалт хэлбэрээр ашигладаг туршлага байдаг. Ер нь цаашид нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Зөвхөн арилжааны банкуудад байршуулах замаар хөрөнгөө арвижуулна гэхээр тухайн банк хүндрэлд орвол нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эрсдэлд орох магадлалтай.
Одоогийн байдлаар 660 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршиж байгаа. Ингэж байршуулахдаа бид хоёр төрлийн хүүг ашигладаг юм. Нэгдүгээрт, банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны нийт хэдэн банкинд хадгалж байна вэ. Банкуудаа сонгохдоо танил тал, ашиг сонирхол орсон байж болзошгүй гэх хардлага байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Одоогийн байдлаар нийт 10 банкинд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Дээрх банкуудын хадгаламжийн хугацаа дуусаагүй байгаа учраас одоо ч үргэлжилж байна. Банкуудаа сонгохдоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор асуудал бий. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн 90 хувь нь ХААН банк, Төрийн банкаар үйлчлүүлж байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 90 хувийг маш бага тэтгэвэр олгодог банкинд байршуулсан байх жишээтэй. Тэгэхээр хадгаламжийн хугацаа дууссаны дараа татаж авах ажил хийнэ. Миний харж байгаагаар энэ хөрөнгийг ХААН банк, Төрийн банкинд байршуулаад тэр хэмжээгээр нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж харж байна.
иргэн 2018-03-27 119.40.100.232
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан гэж Шоудаад байсан. Амьдрал дээр хэдэн хүн тэр бага хүүгээр чинь авч чадаж байгааг хэлээд өгөөч. Банкуудаас мэдээг нь аваад үз. Ямар нэг шалтгаг хэлээд жилийн 18хувиар л өгч байна. Дээр нь хүүгээ түрүүлээд авчихна. Энэ хяналт тавидаг хүн байна уу Чинзориг оо??
зочин 2018-03-27 202.21.107.4
АН-ын алдааны буянаар арайхийн ИХ-д орсон бор халзан хонь ихэрхэж хуйсганаад байлгүй ажлаа ард олны төлөө хийгээрэй
Хөгшчүүл үнэхээр өрөвдөлтэй бна 2018-03-27 103.14.38.130
Бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэрийг яаралтай сайн нэмээчээ. Өмнөх жилүүдэд тэд нар бидний төлөө бишгүй их зүйл хийж ирчээд насны эцэст хагас өлсгөлөн байсаар хорвоог орхиж байна.
Зочин 2018-03-27 43.228.129.3
Тэр 90 хувийг нь хадгалдаг К….. банк шууд дампуурах байхдаа…
Зочин 2018-03-27 202.21.120.66
Тэр их мөнгөөр тэтгэвэрээ нэмээч худалаа банкинд хадгалуулсан нэрээр өөрсдөө баяжаа биздээ тэр банкинд хадгалуулсан асуудал хэзээнээс эхэлсэн анх хэдэн төг байж байгаад банкинд хадгалуулаад хэд болсон тэрийг юунд зарцуулсан тайлангаа тавиачээ Эрдэнийг лав НД-н хөрөнгөөр баяжсан гэж хүмүүс шуугиад л байсан Сонгуулийнхаа сурталчилгаанд явсан хүмүүст 2-3 өрөө байр бэлэглэдэг гэсэн тэгэхээр ард түмний төлсөн мөнгөөр НД-хан тоглодог гэсэн ойлголт хүн бүхэнд суусан байгаа. Одоо тэгж тоглохгүй нөхөдөө бушуухан тэтгэвэрээ нэм. эсвэл өмнөх тэр банкинд хадгалуулсан мөнгөний хүүг шимтгэл төлөгчдөд буцааж өг, эсвэл 1960-с хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэрийг нэрийн дансаар өг дандаа идэж уугаад байхаа боль
Тэтгэвэрийн нэрийн данс юу болов? 2018-03-27 103.14.38.130
1960 оноос хойших хүмүүс тэтгэвэрийн нэрийн дансаар тэтгэвэрээ тогтоолгоно гэж хууль гаргасан. Гэтэл сая гэнэт түтгэлзүүлсэн. Яасан? Монголын иргэн гэнэт өндөр тэтгэвэр авчих гээд баяжчих гээд байна уу? Монголын ард түмнийг хэдэн жил та нар дарлах гээ вэ? Хүмүүний амьдралын хугацаа богино шүү. Улс төрчдийн гайгаар жирийн иргэн хүн тайван ажиллаж амьдрахад их хэцүү байна. Гадаад өндөр хөгжилтэй орнуудын өндөр настнууд тэтгэвэрийн нэрийн дансаараа тэтгэвэрээ тогтоолгож, өөрсдөө чамгүй мөнгө хуримлуулж, тэрийгээ үр хүүхэддээ өгөхгүй яаж үрэхээ мэдэхгүй энд тэнд сүм хийдэд хандивлаад, өөрсдөө дэлхийг тойрч аялаж жаргалаа эдэлж байгаал бурхан болж байна.
zochin 2018-03-27 66.181.181.10
ND-n san hooson bolson tur daramt bolj baina gej h*****d baisan muusain luivarchid ard tumnee shulj hanahgui yumaa heden ueree gazriin gavaar orj daldruulmaar h**** idsen shaarnuud
тэтгэврийн хөгшин 2018-03-27 122.201.21.66
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч ноён ЛХАВГАЖАВ өчигдөрхөн хоёр их наяд төгрөг байгаа эргэлтэнд оруулья гэж бичиж байсан. Яагаад 3 дахин бага мөнгө яриад, яаруу сандруу мэдээлэл хийгээд байна. Бусад нэг их наяд 400 тэрбум төгрөг нь хаана байгаа вэ? Та тайлбар өгнө үү?.
Зочин 2018-03-27 202.179.24.80
Гэнэт алга болчихлоо гэх вий дээ
ЗОЧИН 2018-03-27 59.153.113.86
Ч .Чинзоригоо , ХУЙСАГНААД БАЙЛГҮЙ ТЭТГЭВРЭЭ НЭМЭЭЧ .
vjvjv 2018-03-27 202.9.43.100
bgaa ym uu
Зочин 2018-03-27 202.179.31.33
Овоол юм байгаа юм байна тэтгэвэрээ ахиухан нэмэл дээ.
Зочин 2018-03-27 150.129.143.227
Энэ чинь чиний цалин шиг үрээд хаячихаж болох мөнгө биш. Ирээдүйд тэтгэвэрт гаргах хүмүүсийн тэтггэвэрийн мөнгө шүү дээ.
Жил, сараар арвиждаг мөнгө 2018-03-27 103.14.38.130
Иргэн бүр сар бүр даатгалаа төлж бга. Энэ хөрөнгө сар жилээр маш ихээр арвиждаг хөрөнгө. Хөөрхий хөгшчүүл үнэхээр бага тэтгэвэр авч байна шүү дэ. Нэмээчээ. Одоогийн өндөр настнууд өмнөх он жилүүдэд бидний төлөө хүнд хэцүү, хар муу ажлыг уйгаггүй хийсээр ирсэн. Насны эцэст өлсөж үхэж байна шүү дэ.