Унтлагын өрөөний гэрэлтүүлэгний шийдэл, зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Унтлагын өрөөний гэрэлтүүлэгний шийдэл, зөвлөмж

Унтлагын өрөөний гэрэлтүүлэгний шийдэл, зөвлөмж

Бага хэмжээтэй унтлагын өрөөнд

Танай унтлагын өрөөний хэмжээ бага бол гэрлийн тоо нэгээс их байх шаардлагатай. Орны дэнлүү чийдэн, шалны гэрэл, таазны засал гэх мэт янз бүрийн хослолууд нь орондоо ном сонин унших, хувцаслах, романтик байдлаар амрах таатай байдлийг бүрдүүлдэг. Доорх зурагт зохион бүтээгч Tobi Fairley-ийн гоёмсог хүрэн модон материалтай орыг дэгжин ногоон өнгийн гэрэлтүүлэгийг шүүгээний цэмцгэр гэрэлтэй хослуулан байршуулжээ.

Тод өнгийн шийдэлтэй өрөөнд “энгийн” гэрэл…

Тод өнгөтэй унтлагын өрөөг илүүд үзэх хүмүүс бишгүй байдаг. Тэгвэл ийм өрөөнд энгийн хар цагаан өнгөтэй гэрлийн бүрхүүл сонговол донжтой цэгцтэй харагддаг. Доорх зурагт хөндлөн судлаар унтлагын өрөө гэрлийн бүрхүүлийг сонгосон байна. Мэдээж шүүгээний хос гэрэл цулгай өнгөтэйгээр хослуулан тавьжээ.

Унтлагын өрөөний зайг хэмнэх шийдэл

Унтлагын өрөөний зайг хэмнэх хэрэгцээ шаардлага маi их байдаг. Учир нь унтлагын том ор, хувцасны шкаф, шүүгээ гээд л орон зай эзлэх тавилга бишгүй бий. Харин унтлагын өрөөний зайг хэмнэхийг хүсвэл таазнаас шууд унжсан гэрлийн бүрхүүлийг сонгоод үзээрэй. Зай хэмнэхээс гадна өвөрмөц загварлаг харагддаг тул таны таалалд бүрэн нийцэх нь дамжиггүй юм.

Урт суурьтай унтлагын өрөөний гэрэл

Унтлагын өрөөний гэрлийг заавал шүүгээн дээр эсвэл хананд байршуулах албагүй. Харин урт хөлтэй гэрлийн бүрхүүлийг сонгож өөрт тухтай орчныг бүрдүүлж болох юм. Доорх зурагт харагдаж байгаагаар гэрлийн бүрхүүлийг байршуулсан тохиолдолд өөрийн тав тухыг бий болгохоос гадна ном унших, кофе ууж суухад тохиромжтой байдаг.

Таазны гэрэл

Унтлагын өрөөний хэмжээнээс шалтгаалж жижиг өрөөнд зориулж таазны гэрлийг сонгож болох юм. Таазны гэрэл нь зай талбай эзлэхгүйгээс гадна өрөөг тод өнгөлөг болгож харагдуулдаг. Сүүлийн үеийн таазны гэрлүүд гэрлийн тусгалыг их бага болгон тохируулах боломжтой байдаг давуу талтай. 

Хэрвээ хэрэглэгч та бүхэн унтлагын өрөөндөө өөрчлөлт хийж тавилга, гэрлийн бүрхүүлээ шинэчлэхийг хүсэж байвал Мишээл тавилгы их дэлгүүрийг зориорой. Таны таалалд нийцэх бүхий л төрлийн тавилга манай дэлгүүрт бий.

Утас: 7555-7711

Мишээл тавилгын их дэлгүүрийн пэйж хуудас: https://www.facebook.com/misheelfurniture

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж