Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглов | News.MN

Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглов

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглов

Бүх аймаг, суманд хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2018.03.27/ баталлаа.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны зургаадугаар сарын нэгний өдрийг хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг тогтоолоор хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тогтоолд заасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-03-27 103.14.36.6

Шадар сайд нь малын гоц халдварт шүлхий өвчин гээд яриад байдаг.Энэ асуудлыг хариуцдаг яам,агентлаг байдаг л байх даа.Угаасаа өнгөрсөн оноос энэ өвчинтэй холбоотойгоор хорих л байсан даан ч ерөнхийлөгчийн сонгууль морь уралдахгүй бол МЭ дарга гарахгүй л юм шиг байсан.Үр дүн нь МЭ дарга ч унасан шүлхий ч газар авч төвийн бүс рүүгээ хүрээгээ тэлсэн .Сэргэлэн ч огцорсон. Юу үнэн энэ үнэн.Одоо тэгээд Ерөнхий сайдад ЗӨВЛӨНӨ гэнэ ээ.ийм хошин шог гэж байх уу.

Avatar

Зочин 2018-03-27 122.201.25.46

Ниргэсэн хойно нь хашгирав.

Avatar

Zob 2018-03-27 150.129.143.126

Амь нас гэмтэл болсон хойно гаргалаа

Avatar

Зочин 2018-03-27 202.21.106.106

Оройтсон бороо гэж

Avatar

иргэн 2018-03-27 64.119.25.211

Ямар утгагүй юм бэ?зөвхөн энэ оны зургаан сарын нэгэн хүртэл түр зуурын тогтоол юм уу?юмыг оромдож үнэхээр чадах юмаа,энүүнийг чинь жил бүрийн тэдэн сараас тэр сар хүртэл гээд гаргаж болдог байгаадаа,за тэгээд тогтоол гараад ч нэмэргүй юмдаа,сая гэхэд л эрхийн акт байхад зөрчөөд уралдаан явуулсан гээ биздээ,ийм хариуцлагагүй юм болж байхад тэр сахилга хариуцлагагүй юмнуудад арга хэмжээ авч чадахгүй царай алдаад байж байх шивдээ,ингэхлээр яаж сахилга хариуцлага сайжрахав,сайхан ярьсан лоозогносон улсууд,хаана байна өнөөх дутагдалтай хариуцлагатай шийдвэртэй тэмцэнэ гээд байсан нь…..

Avatar

Zochin 2018-03-27 66.181.185.221

Хууль тогтоол мянга гараад хэрэгжүүлухгүй болохоор хэрэг алга.сая дүнжингарав уралдуулахгүй гэж тогтоол захирамж гарлаал гэсэн тэгсэн бүр шөнө уралдууаад авлаа.хариуцлага хүлээдэг хүн байдаггүй

Avatar

2018-03-27 150.129.142.16

ХА ХА ГЭНЭТ УХААН ОРЖ ДЭЭ. муу засгийн ухаан үдээс хойш. удахгүй сөнөх засаг байна даа.

Avatar

Зочин 2018-03-27 66.181.161.39

Морь уралдуулахгvй юм бол монголчууд яаж амьдрах юм бэ?! Ингэж ард тvмний амь амьдралыг гэнэт таслаж болдог юм уу? Алдарт гавьяат уяачид маань яаж амьдрана даа? Уяачидгvй бол энэ улс оршин тогтнож барах уу!?

Avatar

Зочин 2018-03-27 64.119.19.174

ЗӨВ БАЙНА. НААДАМ ЦАГААН САР ШИНЭ ЖИЛЭЭС БУСДЫГ ХАЛЬЯ АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж