Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна | News.MN

Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна

Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна

Дархан сумын 15 дугаар багийн 9-р хэсэгт буусан шар усны үерийн хор хохирлыг арилгах, гольдирлыг өөрчлөх, үерийн усны түвшинг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар аймгийн Онцгой комиссын түр штаб тус хороонд байрлан ажиллаж байна.

Тухайлбал,  энэ сарын 24-25-ны өдрүүдэд 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах ажлыг аймгийн Захирагчийн алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГазар, ДДС ХК, ДДЦС ХК, Дархан-Ус суваг ХК-иудтай хамтран зохион байгуулж 24-ний өдөр 70 см, 25-ны өдөр 80 см-ээр багасгаснаар үерийн усны түвшинг амжилттай буурууллаа. Уг ажиллагаанд нийт 50 гаруй албан хаагч оролцсон байна.

Мөн болзошгүй үер уснаас хамгаалах тухай сэрэмжлүүлэг, зөвлөмж, гар ариутгагч тус бүр 200 ширхэгийг айл өрхүүдээр тарааж, хамгаалалтын нэмэлт даланг хүчитгэх, элс шороо хайргаар бэхлэх ажлыг зохион байгуулж, зам хамгаалах, гудамж руу сэтэлсэн хамгаалалтыг сэргээн хүчитгэх ажлыг аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагч хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн дүйцүүлэх албаны 7 цэрэг айлуудын хашаанаас шавар гаргах болон 112 тоот айлын хашаанд үүссэн сувагт хамгаалах даланг барив.

Үерийн ус орсны улмаас нуралт үүссэн төв замын дагуу нурсан хэсгүүдийг хайрга, шороогоор дүүргэх ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан Ус суваг ХК, ГХБХБГазар, ДДЦС ХК, ДДС ХК, ОБГазрын нийт 24 албан хаагчтай хамтран зохион байгуулж 102 м3 хайргаар хүчитгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 150.129.142.16

геологийн судалгаа, цаг уурын 60жил, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон арга хэмжээ авах барил. зөвлөгөө хаа байнааа…………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж