АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ | News.MN

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан, тус яамны дэргэд Компакт гэрээ боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллуулж байгаа билээ.

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ЫН МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ыг хурал Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, шинжээчдийн багийн ахлагч доктор Д.Доржсүрэн зэрэг олон талын төлөөлөл оролцов. Хуралдаанаар АНУ-ын МСК-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналын талаар хэлэлцэж саналаа АНУ-ын талд уламжлахаар тогтов.

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжих хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулагадахаар төлөвлөгдөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад үйлдвэрийн зориулалтаар дахин ашиглах болон Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын үр ашгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого, хууль эрх зүй, институцийн цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх ажиллаж байна. Компакт гэрээнд энэ оны 3 дугаар улирлын эхээр гарын үсэг зурахаар талууд зорин ажиллаж байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үндсэн хууль 2018-03-27

Хууль эрх зүй,инститүцийн цогц хөтөлбөр гэж юу байна вэ?АНУ-ын хуулийг,төрийн байгууллагын тогтолцоог монголд хуулбарлан нэвтрүүлэх гэж байна уу?26 жил хуулсан 605 хууль цөөдөөд байна уу?Хэрэв тийм бол УИХ-ын оронд орчуулгын товчоо байгуулчих.УИХ-ын гишүүд хууль боловсруулах,сайжруулах,биелэлтийг хянах үүрэгтэй.Гэтэл туулайчлагчид болж хувирсан.Хуулийн талаар олигтой зүйл хийддэггүй атлаа ганцаарчилсан,хууль зөрчсөн тоглолтууд хийж байгаад 4-н жилийг өнгөрөөдөг.Монголын төрийн 26 жилийн ялзралыг үндсээр нь өөрчлөх болсон.Гурван тулгуур ч цөөднө.Төрийн бүх шатанд рефором хийх ёстой.

Avatar

Амжилт хүсье- гэхдээ! 2018-03-27 103.14.38.130

За яахав шинэ ЦБ барьдаг л юм байж. Гарсан усыг дулааны ЦС-д ашиглах л юм байж. Чадах уу? Ядаж 80%-с дээш цэвэрлэж байж ашиглах байх. Иргэн бүр, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд бүгд цэвэр бохир усны төлбөрийг сар бүр өгөх ёстой тоогоор нь өгдөг. Тэр сар бүрийн их мөнгө юунд зарцуулагдаад байнаа. Эрээн, Хөх хотод, тал хээр, уулаар дүүрэн тарьсан моднуудыг ЦБ- гарсан баасгүй шар усаар усалж байна. Очиж хараач. Хэдхэн докторууд л энд тэнд элдэв байгууллага байгуулаад л мөнгө угаах ажилаа хийгээд байх шиг байхын. Жудагтай баймаар юм. Өндөгөө дарж байгаа тахиа шиг. Усны мэрэгжлийн хүмүүсээ дэмжээч.

Avatar

Зочин 2018-03-27 43.242.243.69

АМЕРИКУУД ЮУ ХИЙХЭЭ МЭДЭЖ БАЙГАА ТҮРҮҮЧИЙН ХИЙСЭН АЖИЛ ЧОЙР ШАНД ЗАМЫНҮҮДИЙН ЗАМЫГ ТАВИУЛАХДАА МАШ САЙН ХЯНАЛТ ТАВЬЖ ХУЛ ГАЙЧДАД МӨНГӨ ГУСАХ БОЛОМЖ ОЛГООГҮЙ

Avatar

aa 2018-03-27

мэргэжлийн хүмүүс нь мэдэж байгаа биз

Avatar

zochin 2018-03-27

4-5 jil yarilaa shuu dee!

Avatar

ЗОЧИН 2018-03-27 103.14.36.6

Туулын голын хамгийн их бохирдолтой хэсэгт цооног өрөмдөж худаг гаргана гэдэг нь үнэхээр эрсдэлтэй. Жишээ нь Туул голын ус, хөрс нь бохирдсон, зун намрын улиралд их бороотой үед олон айлын бохирын жорлон үерийн усаар тээгдэн Туулд цутгадаг. Мөн эргийн дагуух ноос, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус тэр чигээрээ Туулд цутгаж байгаа, тэнд хөрсний бохирдол их, бохирдлын хэмжээг тогтоож чадаагүй олон асуудал бий. Энэ асуудлуудыг шийдвэрлээгүй байж төсөл эхлэх нь боломжгүй. Тэгээд ч асар өндөр үнэтэй ус уух асуудал яригдаж байна. Наана чинь байгаа Доржсүрэн гэдэг нөхөр бол БОАЖЯ-д ажиллаж байсан, төрийн асар их мэдээллийг хувьдаа авсан, хувийн компанитай нөхөр энэ ажлын шинжээчээр ажиллаж байгаа нь тун харамсалтай.

Avatar

Зочин 2018-03-27 202.179.26.99

Худаг ухсанаас Туул гол дээрээ далан барьж усан сан хийгээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж