Малын хулгайчдыг нохойн тусламжтайгаар шуурхай илрүүлжээ | News.MN

Малын хулгайчдыг нохойн тусламжтайгаар шуурхай илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Малын хулгайчдыг нохойн тусламжтайгаар шуурхай илрүүлжээ

Малын хулгайчдыг нохойн тусламжтайгаар шуурхай илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэгт гуравдугаар сарын 15-16-ныг шилжих шөнө тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” гэх газраас иргэн Б нь таван адуугаа алджээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэслэгч Х.Шинэбаяр нь албаны нохойн хамтаар малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ. Ингэхдээ “уран” нэртэй немц овчарк хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэгтнүүдийг шуурхай илрүүлсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд албаны нохойг ашиглаж байгаа аж. 

 Э.Ариун 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 64.119.19.174

GOOD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж