1000 инженер төслийн урьдчилсан сорил 04 дүгээр сард болно

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

1000 инженер төслийн урьдчилсан сорил 04 дүгээр сард болно

1000 инженер төслийн урьдчилсан сорил 04 дүгээр сард болно

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-аас Японы ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол-Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй уг төсөл энэ оноос бакалаврын түвшний элсэгчдээ Япон улс руу илгээж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө их сургуульд элсэхдээ энэхүү “1000 инженер” хөтөлбөрт тэнцэж байсан 56 оюутан Японы их дээд сургуулиудад суралцахаар тус улсыг зорино. Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилын тов гараад байна. Улаанбаатар хотод 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний Бямба гариг хүртэл www.mjeed.edu.mn сайтаар бүртгэж урьдчилсан сорилыг 04 дүгээр сарын 21-ний /Бямба гариг/ 10 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулна.

Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ. Урьдчилсан сорилыг 04 дүгээр сарын 28-ны өдрийн /Бямба гариг/ 10 цагт бүх аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулна. Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагч бүр оролцох боломжтой учраас “1000 инженер” төслийн албан ёсны сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилсан сорилд өргөнөөр оролцохыг урьж байна.        

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж