“Витафит” групп харилцагчийн нээлттэй өдрийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

“Витафит” групп харилцагчийн нээлттэй өдрийг зохион байгуулав

“Витафит” групп харилцагчийн нээлттэй өдрийг зохион байгуулав

Хүнсний манлай үйлдвэр “Витафит” группээс Харилцагчийн нээлттэй хаалганы өдрийг дөрвөн өдөр зохион байгууллаа. Энэхүү танилцах өдөрлөгт Улаанбаатар хотын 200 гаруй харилцагч хамрагдсан бөгөөд үйлдвэртэй бүрэн танилцах боломжийг бүрдүүлж өглөө.

Үндэсний ТОП компаниудын нэг болох “Витафит” группийн Мульти, Вита брэнд, Вита плас, Гоё брэнд, Гоё тараг, Өлзий ,Өглөө,Пороро сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хэдийнэ хүрчээ.

АНУ, Канад, Франц, Итали, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орны шинэ технологийг нэвтрүүлж, олон төрлийн бүтээгдэхүүнээр анхдагч болсон тус групп шинэчлэлээс шинэчлэл рүү тэмүүлж байна.

Энэ үеэр Витафит группийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хяналтын албаны дарга Б.Дэлгэрмаа хэлэхдээ “Манай компани 20-иод жил үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Гоё брэндийн жүүс,  сүүн бүтээгдэхүүнээр Витафитийн өнгө төрхийг тодорхойлно. Энэ бүгдийг хэрэглэгчдэд бүрэн дүүрэн өгөхийн тулд олон орны чанар, бүтээгдэхүүнийг нэвтрүүлж чадсанд байгаа юм. Бразил, Испани зэрэг орноос түүхий эд нийлүүлж байна. Олон улсын ISO 22000:2005 үйл ажиллагааг нэвтрүүлж чадлаа. Одоо нийтдээ 40 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.” гэсэн юм.

Харилцагчийн нээлттэй хаалганы өдрийн үеэр хүрэлцэн ирж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

ТЕАТРЫН ҮЗЭГЧДИЙН УУХ ЗҮЙЛИЙГ НЭГ БОЛ ГОЁ БРЭНД БАЙДАГ

Н.Балданжав (“Тэнгис” кино театр)

Манай театраар үйлчлүүлэгч олон. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан мөн хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Витафит групп хэзээ ч бидний итгэлийг алдаж байгаагүй. Театрт ирсэн үзэгчдийн сэтгэлд нийцсэн гоё ундаа, шинэ савалгаатай бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Үйлдвэртэй танилцах боломж надад анх удаа олдлоо.

ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮР ДҮНГ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

Х.Батбаяр (“Мон авзага хайрхан” ХХК)

2004 оноос эхлэн хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Одоогоор БЗД-т хоёр, Чингэлтэй дүүрэгт нэг салбартай. Мэдээж бид хэрэглэгчийн хамгийн их таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгох ёстой. Үндэсний үйлдвэр учраас Витафит групптэй олон жил хамтран ажиллаж байна. Үйлдвэртэй танилцах боломж олдож, их зүйлийг мэдэж авлаа. Энэ бол маш зөв алхам байлаа. Учир нь бид хэрэглэгчийн хүсээд байгаа бүтээгдэхүүн дэлгэрэнгүй танилцуулга өгч мэдээлэл хүргэх боломжтой боллоо. Хэдийгээр бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг ч бусдад ийм үр дүнтэй зэрэг тайлбарыг хүргэж чаддаггүй дутмаг зүйл байсан. Гэтэл анх удаа Харилцагчийн нээлттэй хаалганы өдрөө үйлдвэрийн бүхий л бүтээгдэхүүнтэй танилцаж мэдээлэл авч чадлаа. Эргээд энэ бүгдийг хэрэглэгчдэд тайлбарлаж өгөх нь бидний үүрэг. Сэтгэл хангалуун байна. Витафитийн өглөө сүү, тараг, мулти, гоё шүүсний шинэ савалгаа хэрэглэгчдэд хүрч, гүйлгээ сайн байдаг.

ВИТАФИТИЙН ШИНЭ САВАЛГААТАЙ УНДАА ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ

Ц.Номин (“Мон аялагч” ХК)

Сүүлийн долоон жилийн хугацаанд Витафит группийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна. Урьд бусад группийн үйлдвэртэй танилцаж байсан. Энэ удаа Витафитийн бүтээгдэхүүнтэй дэлгэрэнгүй танилцуулж, үйлдвэртэй танилцах боломж олдлоо. Олон бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг татаж чадсан Витафитийн шинэ савалгаатай ундаа иргэд их уудаг. Урьд нь савалгаа өөр байсан. Гэтэл шинэ савалгаатай болсноор иргэдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Энэ нь мэдээж маркетингийн том ололт гэж харж байгаа.

ВИТАФИТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХҮҮХДҮҮДИЙН ХҮСЭЛД НИЙЦЭЖ ЧАДСАН

Э.Энхтөр (“Аглаг хайрхан” ХК)

Баянзүрх дүүргийн 13-р хороололд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Манай салбар 84-р сургуулийн ойр учраас хэрэглэгчдийн ихэнх нь сурагчид. Сургуулийн хажууд үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөл бүрийн ундаа гүйлгээ сайтай. Хэрэглэгч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг болсон. Үүний нэг нь гоёын жижиг жүүс, гаазгүй ундаанууд эрэлттэй. Үйлдвэртэй танилцах боломж олдож, олон зүйлийг мэдэж авлаа. Гол нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх мэдээлэлтэй болж чадлаа. Манай дэлгүүрийн ихэнх хэрэглэгч хүүхдүүд байдаг учраас тэдний хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь чухал байдаг. Энэ сонголтыг Витафитийн бүтээгдэхүүн бүрэн орлож чаддаг. Хүнсний аюулгүй байдал алдагдсан энэ үед үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч авах нь илүү боллоо. Бас ирээдүйн боловсон хүчний бэлтгэхэд шат шатандаа анхаарах болсон нь харагдсан. Бидний хувьд хүүхдүүдэд багаас нь бүтээгдэхүүний зөвлөгөөг өгч хэвшүүлж чадвал тэд олон зүйлийг анхаарч сонголтын хувьд ч цаашид мэргэжлээ сонгох үед ч тусламж боломж бүрдэж байна. Үйлдвэрийн олон үйлдлийг харж, бас бүтээгдэхүүний олон чанарыг мэдэж авсан маань сэтгэл хангалуун хэрэглэгчдэд үйлчлэх хүсэл тэмүүллийг улам их нэмэгдүүлж өглөө. Үйлчилгээний байгууллага өглөө эрт хаалгаа нээж үдэш оройн цагаар хаадаг ч гэлээ хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Витафитийн хамт олонд улам их ажлын амжилтыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж