Гар утасны бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Гар утасны бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Гар утасны бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг ОХУ-ын иргэн Л, Монгол Улсын иргэн Б,М,О нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, ОХУ-ын иргэн Л гэгч нь нөхөр болон өөр бусадтай бүлэглэн гар утас хулгайлж түүнийгээ ченжүүдэд өгч борлуулдаг байжээ. Тэд гуравдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 30 минут зогсохдоо 13 гар утас хулгайлсан гэж мэдүүлсэн нь эд мөрийн баримтаар тогтоогджээ.

Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гар утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ. Иймд иргэдийг халаасны хулгайчдаас сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.  

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж