Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ маргааш гарна | News.MN

Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ маргааш гарна

Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ маргааш гарна

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг маргааш /2018.03.28/ ил болгох гэж байна. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ. АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж. 

Батлагдсан хуваарийн дагуу: 

  • Гуравдугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд,
  • Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр шүүх эрх мэдлийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд,
  • Дөрөвдүгээр  сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд,
  • Тавдугаар сарын 11-ний өдөр Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуй хэлбэрээр ил тод байршуулна. 

Э.Ариун

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 64.119.27.42

АТГ өөрсдийгөө бас гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-27 66.181.188.250

ХОМ с гадна хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бх ёстой үүний тулд авилагатай тэмцэх газар гэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж