Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөл хуралдлаа

Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөл хуралдлаа

Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн хурал өнөөдөр НЗДТГ-ын А зааланд боллоо. Хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаныхан оролцож Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн зорилго, чиг үүрэг, бүрэлдэхүүн ажиллах журам, Монголын улаан загалмай нийгэмлэгээс  Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар 2017 онд хийсэн ажил, Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны нийслэлийн зөвлөлийн 2018 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний  төслийг танилцуулж, санал авах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Төр-Улаанзагалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төвийн 6 дүүрэгт 50, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 30 хүний бүрэлдэхүүнтэй  “Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэнг бэлтгэх” сургалт зохион байгуулах, Нийслэлийн замын цагдаа нарыг анхны тусламжийн сургалтад хамруулах, Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг бүх шатанд зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулиудад “Хүмүүнлэгийн танхим” байгуулж, гэрчилгээжүүлэх зэрэг олон талт ажлууд хийгдэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж