Автомашины дугаарын хязгаарлалт хийх асуудлаар иргэдээс нээлттэй санал авна | News.MN

Автомашины дугаарын хязгаарлалт хийх асуудлаар иргэдээс нээлттэй санал авна

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Автомашины дугаарын хязгаарлалт хийх асуудлаар иргэдээс нээлттэй санал авна

Автомашины дугаарын хязгаарлалт хийх асуудлаар иргэдээс нээлттэй санал авна

Нийслэлд хийгдэх авто зам, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авто замын ачааллыг бууруулах, дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн, Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж авто замын ачаалал нэмэгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил зэрэг бүтээн байгуулалтыг ажлууд нэмэгдэж энэ зун авто замууд хаагдах учир дугаарын хязгаарлалтыг хэрхэн хийх, түгжрэлийг хэрхэн бууруулах асуудал яригдаж байна” гэлээ.

Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотой 8 газар түр зам гаргахаар төлөвлөжээ. Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр яригдсан. Бид ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож, техник хэрэгсэл болон хүн хүчийг нэмэгдүүлснээр 1.6 жилд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дам нурууг бүрэн хийхээр болсон. Гүүр нь нийт 96 том тулгуур баганатай, 470 метр урттай. А В С гэсэн 3 рамтай томоохон хэмжээний бүтээн байгуулалт болох юм” гэж ярилаа.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл баруун тийшээ Энхтайваны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно гэж тооцоолж байна. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог. Ингэх тоолонд автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг байна. Мөн авто машин, галт тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц баригдсанаар энэ асуудлууд шийдэгдэх юм.

Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баянмонгол хорооллуудын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулж байна. 7 байршилд авто замыг шинээр хийж орц гарц нэмэх, туслах замууд холбохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын явцад Нарны замын хөдөлгөөнийг огт хязгаарлахгүй юм

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ.

Эдгээр саналуудыг иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх юм. Томоохон худалдааны төвүүдийн амрах хуваарийг шилжүүлж мягмар гаригт амардаг байсан бол баасан гаригт амрахаар зохицуулах юм. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-27 124.158.111.2

дэмжихгүй байна. татвараа хас, өөр арга зам хай.

Avatar

Зочин 2018-03-27 202.179.27.243

дугаарын хязгаарлалт одоо байгаа дээр нэмэх боломжгүй. өөр аргаар зохицуулалт хайх хэрэгтэй.Ухаан дутаад байвал мэдлэг чадвартай, арай сийрэг толгойтой залуусыг ажиллуулаач ээ

Avatar

Зочин 2018-03-27

Зун болж хүүхэд хөгшдөө зусланд гаргах үеэр дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь огт таалагдахгүй байна. Хорьж хязгаарлахаас өөр арга мэддэггүй нөхдүүд дарга царайлж суухаар наад ажлаа чаддаг мэддэг хүмүүст өгсөн нь дээр дээ. Түгжирвэл түржирч л байна биз. Тэгш сондгойгоор нь хязгаарлахыг эрс эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2018-03-27 103.26.193.35

Тэгш сондгойгоор явуулъя аа.Тэгэхгүй бол ялгаагүй дээ наадах чинь..Яахав зуны 7-9 caрдаа долоо хоногт2 удаа явахгүй байж болох байх

Avatar

Зочин 2018-03-27 122.201.24.55

Чамд машин барих шаардлага алга, эсвэл барьж чаддаггүй юм байна. Машинаа зараад автобусаараа яваач. Өөрийгөө, бусдыг битгий зовоо

Avatar

77777 2018-03-27 64.119.26.183

7 goor tugssun mashin hamaagui yum uu eshul toonoosoo hasaj.bga yum uu stertenguudee atsag shudnii zuruu.gedeg chin ebgui shu

Avatar

Зочин 2018-03-27 202.9.43.240

tatvaraa hasah heregtei. tegvel demjij bolj bn. yavaagui hiigeegui buhniihee toloo h**** idsen mongoliin udirdlaguudad tatvar toloh husel alga

Avatar

eryylman 2018-03-27 202.9.42.47

zov zov ingej asuudlaa shiidehgyi bol yavahaa ch bailaa bygdeeree saihan alhaj surtsgaaya

Avatar

Зочин 2018-03-27 202.70.34.70

Ерөөсөө машин унахыг хорьчихвол яасан юм. Дугуй унацгаагаад бүгд эрүүлжинэ. Агаар цэвэрлэгдэнэ

Avatar

зочин 2018-03-27 202.179.24.24

Санал авсан гээд л хүчиндэх байлгүй. Хаана санлаа хаана өгөх бэ. Ажлын 5 өдрөөс 3 т нь унаатай. Улаанбаатарчууд өглөө 7 цаг гэхэд унтаж л байна ш дээ.. Ажлын цагийн менежмент хийх хэрэгтэй.

Avatar

Bat 2018-03-27 150.129.140.245

Зурагтаар 4 нөхөр суугаад энэ ажлаа танилцуулж байгааг харлаа. Арай болхи байнаа. Танилцуулга хийнэ гэдэг өөр түвшинд очсон шүү. Яриад л байх юм. Дүрс бичлэгийн танилцуулга, үзүүлэн ашиглах гээд олон төрөл зүйл байгаа. Дарга нэртэй болосрол, мэдлэг, чадвар султай нөхдүүд бэотгэлээ сайтар базааж байгаад иргэдэд танилцуулга хийж сур. Та нар болох болоод чадвар сул байна.

Avatar

Хотын залуу 2018-03-27 43.228.131.110

Мэргэжлийн залуусыг ажиллуулаач. Нам улстөр ярьсаар байгаад хоцрогдчихсон.

Avatar

Зочин 2018-03-27 203.169.50.71

Muu 4 nuhui yu h*****d bn daa

Avatar

зочин 2018-03-27 103.9.90.50

Дэмжихгүй байна, бусад ажлаа олигтойхон шиг хий, дандаа хязгаарлана, хаана, бооно гэсэн юм ярих юм, өөр ажил байхгүй юу

Avatar

zochin 2018-03-27 59.153.115.98

nerteigeer ni arduud irged mashin unaj bolohgui geed erhiig ni haschihoo…tegeed luivarchin hulgaich tusuv idegchid eh ornoo hudaldagchid tom mashin hurunguuruu gaihuulj zugaalj bhgui youdooo…

Avatar

жолооч 2018-03-27 66.181.176.190

Түгжирч цаг бензин нерьээ барж байснаас олигтойхон хязгаарлачивал дээр юм биш үү

Avatar

Зочин 2018-03-27 43.228.130.172

7-р төгссөн дугаар авья. Хязгаарлалтанд орохгүй юм байна.

Avatar

Хотын залуу 2018-03-27 43.228.131.110

Нээрээ тийм байна дугаараа 7 оор төгссөн дугаараар солиноо.

Avatar

zochin 2018-03-27 202.55.191.205

унадаг дугуйн зам шийдэгдвэл бөглөрлын асуудал тодорхой хэмжээгээр буурна даа

Avatar

Хотын залуу 2018-03-27 43.228.131.110

Энэ хотын удирдлага ёстой хэрэг алга. Ганц гүүр ярьсаар байгаад 2 жил боллоо. Батболд хотын дарга болоод Толгойтын зам тавих гэж яав ёстой онигоо болсон. 5 км зам тавих гэж 2 зуныг барсан. Батүүлын үед Улаанбаатах хотын 33 замын уулзварыг замыг бүтэн хаалгүй хэсэгчилж хаагаад зорчих хэсгийг нь чөлөөлөөд 4 хөн жилд засвар хийгээд өргөтгөөд болоод байхад эд нар одоо яачихсан улс вэ. Гүүр барих бол аймаар том бүтээн байгуулалт ий яа гээд мангартаад байх юм. Нарны гүүрийг Япончууд зам хааж бариагүй шүү. Налайхын зам гэж ярьсаар байгаад бас л 2 жил өнгөрлөө. Гэтэл өмнөх дарга Батүүл Шарга Морьтын замыг ганц жилд л засаж чадсан. Хүнд нөхцөлтэй Богд уулын замыг ганцхан зун л барьсан. Ажлаа хий битгий худлаа марзагнаад бай. МАНгарууд нэртэйгээр нь социализмын үе шиг иргэд хувьдаа машинтай байж болохгүй гээд зарлачих.

Avatar

Зочин 2018-03-27 43.228.129.229

за гүйцэтгэгч нь хугацаандаа чанартай бариад өгвөл ч, гэрээгээ сайн хийж шаардлага сайн тавих хэрэгтэй, хотынхны хувьд ихэнх тохиолдолд мөгөө хуваалцдаг учир шаардлагаа тавьж чаддагүй шүү,

Avatar

Дэмжихгүй байна. 2018-03-27 150.129.143.227

Тэр машиныг чинь ажлаа амжуулах гэж унаж байгаа болохоос зугаалах гэж байгаа юм уу. Одоо бүүр 7 хоногт 2 өдөр унахгүй юм байна л даа. Дээр нь орой ажил тарах үеэр такси ч байхгүй, автобус ч байхгүй. Ажлаа хийж чадахгүй бол хотын удирдлага бүгд огцорцгоо. Дэмжихгүй байна.

Avatar

Irgen 2018-03-27 59.153.115.205

Irgedees sanal avna l gehin yaaj avah gej bga talaara bicheech.utasni dugaar.fb hayag?dandaa dutuu dulimag medee oruulj bhiin.

Avatar

Зочин 2018-03-27 43.228.131.11

zuv,alxax n alxatsgaa,dugui avch unatsgaa.

Avatar

L 2018-03-27 27.123.214.106

Iunaas bolj zam tugjirc bna gedeg shaltgaanaa ehelj des daraallaar ni olj taviad shiideed yavah heregtei bna.

Surguuliin huuhduudee duureg damnuulan zooj zaluu etseg ehcuudiin neg ni barag l odorjin naash tsaash tugjirc yavj bna. Surgaltiin canariig neg standartad oruulj orshin suugaa duuregt ni suraltsuulah geh met.

Mon irgediin amjirgaa dordsonoos odorjin taxi hiij amidralaa zalguuldag hesgees zam mash ih acaalaltai bolj bna.
Iimd yaduurliig darui buulgah tsogts arga hemjee avahgui bol

zugeer haaj booj amarhan shiideh geed diildehgui baihaa,

Za amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж