Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Усны форум боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд өнөөдөр “Хот ба ус – Шийдвэрлэвэл зохих асуудлууд” сэдвээр Монгол ба БНСУ хоёр орны хамтарсан "Усны форум" боллоо. Энэ удаагийн форум нь Монгол, Өмнөд Солонгос улсын усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, усны мэргэжилтэн бэлтгэх, цаашдаа магистр, доктурантад суралцуулах, Өмнөд Солонгосын шинэ техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой юм. Форумын үеэр Усны тухай хуулийн хэрэгжилт, Өмнөд Солонгосын загвар голуудын нөхөн сэргээлт, усны кадастр, Database, бүртгэлийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, Монгол Улсад ашиглагдаж буй ундны болон хаягдал усны цэвэрлэх тоног, төхөөрөмж зэрэг сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.


Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж