Цахим орчинд хүүхэд хамгаалахад анхаарал тавьж ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Цахим орчинд хүүхэд хамгаалахад анхаарал тавьж ажиллана

Цахим орчинд хүүхэд хамгаалахад анхаарал тавьж ажиллана

МУ-ын ЗГХЭГ-аас чиглэл өгсний дагуу хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны гэмт хэрэг, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх,  техник, технологийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор  өнөөдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нарын хамтарсан тушаал батлагдаж, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Дээрх чиглэлд оролцогч талууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, 2018 оныг дуустал орон даяар дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Үүнд:

  • Технологийн зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх  талаар хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь мэдээллийн сөрөг нөлөөллөөс хамгаалах;
  • Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг бий болгох талаар сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
  • Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Эцэг эхийн оролцоотой хяналтыг төлөвшүүлэх;
  • Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, анализ хийх;
  • Цахим орчинд хүүхэд хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн орчныг судалж, сайжруулах санал боловсруулах;

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ийн Хүүхдийн сангаас санаачлан эхлүүлсэн, цахим орчин дах хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл мөлжлөгөөс урдчилан сэргийлэх “WeProtect” төслийг хэрэгжүүлэх олон улсын  санаачлагад нэгдэн орох хүсэлтээ илэрхийлэн бэлтгэл ажлаа хангаад байна.

Манай засгийн газар энэхүү санаачилгад нэгдэн орсноор цахим орчинд хүүхэд хамгаалахад чиглэгдсэн бодлого, үйл ажиллагаанууд улам эрчимтэй бөгөөд үр дүнтэй хэрэгжихэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж