Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов | News.MN

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болов

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Жон Ли нар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хонконгийн Аюулгүй байдлын товчоонд гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр талын хууль сахиулах  байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд шаардлагатай аливаа асуудлаар шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин гуайд 2018-03-27 78.54.85.171

Улсын дайтай тусгай бүс шүү дээ

Avatar

Зочин 2018-03-27 103.26.193.17

улс юм бол улсын даргатай нь ярь. онцгүй бүсийн дарга хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж