Баасан гаригт захуудыг амраах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Баасан гаригт захуудыг амраах уу?

Баасан гаригт захуудыг амраах уу?

Нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаах тул нийслэл хотын замын ачаалал хүндрэхээр байна. Тиймээс түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын зүгээс гаргаж байгаа бөгөөд үүнийг иргэдийн санал асуулгаар шийдэх юм.

Санал болгож байгаагаар сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх ажээ. Хоёрдугаар хувилбар нь, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал ажээ. Эдгээр саналын дэмжигдсэн хувилбар дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Иргэдийн саналыг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Ulaanbaatar.mn сайт болон Замын цагдаагийн газрын сайтаар авах аж.  

Бүтээн байгуулалтын ажил хийхтэй холбоотойгоор Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж