Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн | News.MN

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Х.Бат-Ялалт: Б.Хурц нууц биш болсон “нууцыг” л дэлгэсэн

Хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.


-Энэ сарын 27-нд та “Мандтугай” сэдвээр лекц унших юм байна. Хүний төлөө нам чимээгүйхэн ажилласаар байгаа нь эдүгээ өөр хоорондоо зодолдоод, тэмцэлдээд байгаа намуудаас ялгарч чадаж байгаагийнх юм уу даа. “Мандтугай” лекцээр юуны тухай ярих вэ, ямар утга учиртай юм бэ?

-Шууд утгаараа, “Мандтугай” гэж нэрлэсэн. Энэ үгийг бид Төрийн дуулалдаа хуульчлаад биччихсэн. Мөн Төрийн билэг тэмдгийн тухай хуулиар хамгаалагддаг юм шүү дээ. Миний хувьд гэмт хэрэг судалдаг, эрүүгийн эрх зүйч, товчхондоо нийгмийн муу муухайтай тэмцэх мэргэжлийг сонгочихсон, Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Миний байх газар шүүх, прокурор, цагдаа, хэрэгтэн, хохирогч гээд энэ нэр томьёонуудын хүрээнд л ажиллахаар заяагдсан хүн. Сүүлийн 20-иод жил хүний эрх, төрийн эрхийн хоорондын хамаарлын талаар судаллаа. Яавал нийгэмд аль болох хүн тайван, жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах вэ гэдэг талаар судалгааны ажлаа хийдэг. Төр бол өөрөө үйлдвэр. Юу үйлдвэрлэдэг вэ гэхээр нийгмийн асуудлуудыг үйлдвэрлээд аз жаргал болгох ёстой юм. Үүнийгээ хуульд тусгахдаа “хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулна” гэсэн боловч өнгөрсөн 28 жилийн дотор иргэдийн хийгээд төрийн болон улс төрийн албан тушаалтнуудын амьжиргааны түвшний ялгаа улам тод харагдах болсон. “Мандтугай” лекцийн тухайд энэ үгийн утга учрыг олон нийт ойлгоосой. Энэ бол мандаж бадрах болтугай гэсэн ерөөлийн үг. Төрийн далбаандаа нар, сар, гал гурвыг билэгдэн мөнхөлсөн Монгол Улсын иргэн бүр сэтгэлдээ галтай байгаасай. Өөртөө итгэх, улс орноо сэргэнэ, дэвжиж хөгжинө гэсэн итгэл нь сэргээсэй. Монгол хүний үнэлэмж, монголчуудын авдаг бүх төрлийн хөдөлмөрийн үнэлгээ өсөх ёстой. Улсаараа өртэй, иргэд нь өртэй гэж бүү гунд. Монгол Улс энэ хэмжээний өрийг дарж чадах баялагтай, иргэд нь чадамжтай гэдэгт итгэл дүүрэн яваасай гэсэн ухаарлын лекц байх юм. Гол нь энэ өгөгдөл дээр төрийн шударга үйл ажиллагаа, улстөрчийн зөв хандлагыг нэмбэл гутарч гундаад байх шалтгаан алга гэдгийг хаана хаанаа бодож өөдрөг байх сэдлийг өгөх гэж энэ лекцийг уншихаар төлөвлөсөн юм.

-Таны хувьд дээр хэлсэнчлэн болохгүйд нүд хурц байж эсэргүүцлийн жагсаал хийх нь олонтаа байсан. Хүний төлөө нам тань ч “даруухан” байна.

-Намын хувьд айхавтар улстөржих, эсэргүүцэхийн төлөө л эсэргүүцээд байя гэсэн бодлоготой биш юм шүү дээ. Анхнаасаа “Иргэний шударга шүүх”-ийн төлөөх ТББ маань үзэл баримтлал нь хэвээрээ. ТББ маань болон бусад ТББ, хамтран зүтгэгчдийнхээ “цаашид ч сонгуульд оролцож болох тэр зам чөлөөтэй байх ёстой” хэмээн зөвлөсөн, шаардсанаар улс төрийн нам болж бүртгүүлсэн. Миний эх орон тайван улс орон. Асуудлыг эвээр шийдэх, харилцан ярилцаж гарц олох үүднээс иймэрхүү хэлэлцүүлэг, лекцийг цаашид ч олон удаа хийхээр төлөвлөж байна.

-Хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүх гэхчлэн эдгээр байгууллага хуулийн байгууллагын ажилтнуудыг шүүмжлэх нь олонтаа таарч байсан ч ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг харин өмөөрч байсан удаатай. Яагаад тэр вэ?

-Монголд өнөөдөр шударга хүн амьдрах боломжгүй болж. Хуулийн байгууллагын ажилтнууд хүртэл хүссэн, хүсээгүй “новшийн юм”-тай хутгалдаж л амьдарч байна шүү дээ. Манай цагдаагийн байгууллагаас ч үүнийг харж болно. Хэдэн хурандаа нар нь улстөрч дагаж гүйцгээгээд л байгаа. Бүгд л манай үеийнхэн. Гэтэл Б.Хурцыг хар. Генерал хүн тийм л байх ёстой. Зангаргийг нь хар, нүдний харц нь хүртэл өөр байгаа биз дээ.

-Мэдээж бахархалтай байсан л даа. Гэхдээ ТЕГ-ын дарга асан тэгж ярих нь төрийн нууцыг задруулсан хэрэг болохгүй биз?

-Манайд нууц байхгүй болсон шүү дээ. Нууц биш болсон “нууц”-ыг л дэлгэсэн. Сайд дарга нар хүртэл төрийн нууцад хамаарах асуудлаа сошиалаар ярьчихдаг л болсон шүү дээ.

-Та Б.Хурцыг сайн таних уу. Яагаад холбож бичээд байдагт шалтгаан, шалтаг байдаг л байх?

-Танина. Биднийг холбож бичдэг нь үнэн. Английн ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэдэг ч худлаа биш. Гэхдээ одоо бол түүний ярьсан асуудал, түүнтэй холбоотой хэрэг явдлууд илүү чухал сэдэв байх. Хэрэв би Б.Хурцын оронд байсан бол яах бол гэж хааяа боддог л юм. Төрөөс өгсөн даалгаврыг биелүүлэхээс аргагүй. Надад үүрэг өгөөд “Энхбатыг аваад ир” гэсэн бол тэр үүргийг гүйцэтгэж л таарна. Тийм биз дээ. Гэтэл  хүний нутагт үүргээ амжилттай биелүүлээд ирмэгц, бүр хилээр орж ирэнгүүт нь прокурор нь хорих тогтоол үйлдээд Ганц худагт аваачаад хорьчихож байгаа юм. Энэ бол тухайн үеийн хууль завхруулагчдын үйл ажиллагаа. Хулгай хийсэн бол төрийн даалгавраар хийсэн хулгай. Энэ талаас нь харахад Б.Хурцыг өмөөрөхөөс аргагүй. Надад ч гэсэн тэгж гадаадад үүрэг гүйцэтгэх тушаал өгсөн бол би биелүүлнэ. Ийм даалгавар биелүүлсэн хүн амиа ч алдаж болно. Монголын түүхэнд ийм тохиолдол зөндөө шүү дээ. Түүний төлөө  хэн ч хэнийг өмөөрч хамгаалдаггүй. Тангарагтаа үнэнч ажиллаж байгаа, төрийн тангарагтнуудаа хамгаалах цаг болсон.

-Түүний зарлан хийлгэсэн хэвлэлийн бага хурал, телевизийн ярилцлага олон гэмт хэргийн, хэрэгтний далд бүхнийг ил болголоо. Тэгж яриагүй бол “Эрдэнэт үйлдвэр”, түүний өртэй холбоотой одоогийн хэргүүдийг мэдэхгүй ч өнгөрч болох байж гэж санагддаг?

-Ц.Нямдорж 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд телевизийн ярилцлагад Б.Хурцаас болж орсон. Энэ үеэр тэрбээр шүүх ялзарсныг харууллаа. Өөртөө ашигтай шүүхийн шийдвэрийг гарахаар шүүх сайн гээд, таалагдахгүй шийдвэр гарахаар нь шүүх ялзарсан гээд байна. Намтраас нь харахаар 1981 оноос хойш хууль зүйн салбарт, 1990 оноос хойш бол удирдлагын түвшинд ажилласан байдаг. Гэтэл би дөнгөж 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд хэсгийн төлөөлөгчөөс нь эхэлж ажилласан. Эдийн засгийн албанд байхад дөнгөж авлига гэгч ил гарч элдэв саналууд ирдэг байсан.  Жишээ нь, би дэд даргынхаа нөмөр нөөлөгт орвол бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоо тогтоох, тэднээс хөндийрвөл ажил, амьдралын баталгаагүй байх тийм л сонголттой байлаа. Ийм харилцаа явсаар одоо бидний яриад байгаа хөрөнгөөр холбогдсон хуйвалдааны эхлэл тавигдсан. Гэвч тэдний зарим эд, эс өөрөө өөрийгөө устгаж эхэлж байна.

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-27 202.70.42.74

Хурц хэн ч байсан төрийн нууцыг атгаж байсан хүн гэхэд даанч дээ. Монголд нууц юм үгүй болсон нь үнэн. Гэхдээ тагнуулын том дарга нь нийтэд нэвтэрч буй нэвтрүүлгээр гудамжны хэрүүл хийж байгаа боловсролгүй гэрийн авгайчуудаас ч дор араншин гаргаж байгааг харах харамсалтай байсан. Хурцын архи дарс зардаг аль болохгүйг хийдэг тухай яриаг үнэмшдэггүй байсан. Тэр нэвтрүүлгээс хойш өөө гэж өөрийн эрхгүй хэлэх ….

Avatar

Зочин 2018-03-27 103.10.23.89

7сарын1нийИргэдийг-буудах-тушаалын-хэн-өгсөн-нь-төрийн-нууц-уу
а******н-нараа-Буудсан-хүн-алсан-цагдаа-дээд-сургуулаар-шагнуулаад-

Avatar

Зочин 2018-03-27 103.10.23.89

Хурцын-буруу-бол-МАНАНнэртэй-луйварчин-нарын-бүлэглэлийн-зуудаг-нохой
болсон-явдал-юм-Энхбатыг-авчарсан-бол-үүргээ-биелүүлсэн-үүлдэл
буруу-байхгүй

Avatar

booВ 2018-03-27 49.0.147.37

ЖОРЛОНГЫН ЦААС !!!

Avatar

adsasd 2018-03-27 174.116.119.228

chi bol lalriin buunii nohoi baina shdee ugaasaa. muu turshuul

Avatar

Axmad 2018-03-27 202.179.18.49

Аль ч улсад галзуу солиотой хүмүүс бишгүй л байдаг. Гагцхүү тэднээсээ айж, тэдэндээ дөрлүүлэн хөтлөгдөж улс орны эрх ашгийг хорлуулж суудаг төр засаг манайхаас өөр хаа ч байдаггүй, хэрэв тэд нар нь солиороод эхэлбэл няц алгадаж номхоруулдаг. Монголын төр яагаад ийм сул дорой байна вэ гэвэл: төрд гарсан баагийнууд чинь маш жижиг гарууд, дандаа [Хориотой Үг], нээнтэгтэй учир хүнд хатуу шаардлага тавих нэр нүүргүй, ийм л чацганууд байгаа учир төрийг нялцайлгаад байгаа юм!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-03-27 202.21.100.210

Төрийн албан хаагч нартай хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй үзэх шалгах юм байвал шалгуулаад хил амгүй соёлтой байх хэрэгтэй шүү. Чи яахлаараа миний машиныг зогсоодог чи хэн юм вэ гэж жирийн ахлагч 25-28 настай үүргээ гүйцэтгэж байгаа залууд агсарч болохгүй шүү

Avatar

ккке 2018-03-27 64.119.26.39

жинхэнэ мал бна даа.Энэ ябатялалт.

Avatar

hmm 2018-03-27 103.57.94.245

harin chi il bolson zuiliig l nuuts yum shig yarisan

Avatar

Хурц 2018-03-27 93.26.165.28

Ийм хөгийн эрүүд байж л байдаг айлын жингэр хуцажл байдаг монголд бас хурцыг зөвтөгдөг хүн цорын ган энэ нөхөр байх ямар ханштай юм бол хөөрхий

Avatar

Mongol 2018-03-27 66.181.161.66

Unen shuu.suuliin ued yag mongol ulsiin tuluu ajil amidralaa zoriulsan gants tur ch geltgui biznesiin salbart amjilt gargasan humuusiig hurtel mongolchuud bugdeeree am uraldaj muugii ni uzdeg bolood bga shuu yagaad bid 3han saya bj iim hunii muud durtai bn ene talaar yagaad neg ch setguulch yarihgui bn.bugdeere yu ch hiihgui bol ene uls udurtuu suirne bizde yum hiiheer muu boldog niigemiig ardchilsan niigem gedeg yumu! Tugs tuguldur hun gj bhgui shuu ene delhii deer

Avatar

Зочин 2018-03-27 150.129.141.115

Hutsdag g***

Avatar

Зочин 2018-03-27 64.119.22.243

энэ чинь улс төр, олон нийтийн сэтгэл зүйгээр мөнгө хийдэг нөхөр биз дээ.

Avatar

Зочин 2018-03-27

КҮҮРЦАД ЖИНХЭНЭ ТӨМСӨГӨӨ ЗУУЛГАЖ ДЭЭ !!! ӨНГӨРСӨӨН !!!

Avatar

Zovhin 2018-03-27 59.153.115.142

Ymmmmar tsunkhnii oosor sugnii us ve en hen gedgii

Avatar

Зочин 2018-03-27 150.129.143.100

hogiin pop hurtstaigaa hurtsiin tasagt ochih tsag chin tun udhgui

Avatar

Amar 2018-03-27 202.179.27.92

Ийм хөгийн популчин амьтдыг битгий гаргаж бай.Эд нар зөндөө л гай боллоо.Одоо болно.За юу.

Avatar

зочин 2018-03-27 202.9.42.75

энхбат гэдэг хүнийг монголд авчрах эсэх асуудлыг тагнуулын аргаар урьдчилан сайн тогтоосны эцэст түүнийг зохих журмаар нь авчрах байсан тагнуулчдын ур чадварын алдаанаас тэр хүн хохирсон байна дээрээс авчрах шийдвэрийг тагнуулынхны саналаар л гаргана түүнээс биш эрх мэдэлтэй дээдчүүд дураараа шийдэх үндэсгүй гэдэг юм билээ төрийн чухал албанд мэргэжлийн ур чадвар их хэрэгтэй цаг

Avatar

Зочин 2018-03-27 64.119.21.220

Хурцаа өмөөрөх намын дарга юм биздээ бас нэг бөгсны алчуур эвий эвий

Avatar

ҮНЭН ХУРЦ ДАРГАА ӨМӨӨРНӨ 2018-03-27 202.131.228.131

ХУРЦ ДАРГАА ӨМӨӨРНӨ ЧИ ИЙМ ЮМ ХИЙ ГЭЭД ДААЛГАВАР ГЭХ ЮМ БОЛ ХИЙЖ Л ТААРАА ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЦЭРГИЙН ХҮН. С1-ЭЭР ЯРИХАД ЁСТОЙ Л ГЕНЕРАЛ ХҮНИЙ ЮМ МЭДДЭГ ХҮНИЙ ЗАНГАРАГ БАЙСАН.

Avatar

Зочин 2018-03-27 182.160.34.236

Хурцын нээтэггэнэд орж. Бат-Ялалт биш болжээ

Avatar

ЗОЧИН 2018-03-27 59.153.113.86

Х . БАТ – ЯЛАЛТТАЙ 10 – ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ OCLAHOMA – д ТАНИЛЦАЖ ҮЕРХСЭН , – ШУДАРГА САЙН ЗАЛУУ … – ТҮҮНИЙ ЗӨВЛӨСНӨӨР NORMAN – ы ШАЛНААС ХЭЛНИЙ КУРСТ ОРЖ БАЙСАН …

Avatar

Зочин 2018-03-27 202.9.41.13

Энэ хүн муухай өөдгүй байж болно. Гэхдээ сайхан харагдаж байгаа улсуудыг та нар сонгосоор байгаад ийм байдалд хүрлээ. Алдаагүй хүн байхгүй. Хууль шүүх ялзарч жирийн ард олныг зовоож улсыг мөхөөж байгааг хамгаас түрүүн зөв олж харж ядарсан олныхоо төлөө дуугарч ирсэн гавьяа нь бүхнээс илүүтэй. Хэрэв хувиа хичээсэн өөдгүй амьтан бол МАНАН-н гар хөл бооод нэг сайдыг дагаад долигноод сайхан явах байсан. Тэгэлгүй шинэчлэе, сайжрууля гээд зүтгэж яваа улсынхаа төлөө муу нэр дуулаад л байгаа хүн шүү. Амжилт хүсе

Avatar

Зочин 2018-03-27

ene nukhriig iim pialda yum geji bodsonguy

Avatar

ARD Ayesha. 2018-03-27 66.181.189.99

ZUV, ZALUU BAIKHAA. HUMUUSIIN TULUU YAVAADL BAIDAG YUM BISH UU. NYAMDORJ BOL ARD TUMNII NER BARID UURUU HULGAI HIEDEG BOLJ TAARSANDAA.

Avatar

Зочин 2018-03-27 180.149.78.99

[Хориотой Үг] хаана мөнгө харагдана тэнд зусардсан бялдууч

Avatar

Зочин 2018-03-27 202.131.233.251

ӨӨДГҮЙ ЗАЛУУ

Avatar

zochin 2018-03-27 103.10.21.43

buruu gariin nuhur doo

Avatar

Зочин 2018-03-27 203.91.115.41

энэ харах царайний өөдтэй хүн бишээ

Avatar

Зочин 2018-03-27 202.179.26.124

Харин тийм байна, яасан муухай харцтай юм бэ?

Avatar

Зочин 2018-03-27 202.21.100.210

you tude дээрээс санамсаргүй байдлаар чиний замын цагдаа залуухан ахлагчтай маргаж байгааг хараад чамайг ямар өчүүхэн нөхөр гэдгийг ойлгож эхэллээ. ҮҮргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч нар ингэж томроч болохгүй чи ёстой хөгийн нөхөр харагдаж байлаа

Avatar

Зочин 2018-03-27

ЖОРЛОНГЫН ЦААС !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж