Польш бүсгүй А.Радванска хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Польш бүсгүй А.Радванска хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авлаа

Польш бүсгүй А.Радванска хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авлаа

АНУ-ын Флорида мужийн Миами хотноо үргэлжилж буй талбайн теннисний Миами опен тэмцээний эмэгтэй ганцаарчилсан 3-р шатны тоглолтууд өндөрлөлөө. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп болон экс №2, 2012 оны Уимблидоны дэд аварга Польшийн А.Радванска нарын тоглолт байлаа.

А.Радванскагийн хувьд бэртлийн улмаас сүүлийн жилүүдэд сайн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа. Харин түүний өрсөлдөгч Румын бүсгүй С.Халеп дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчин юм. Энэ удаагийн тоглолт нь хоёр тамирчны 11 дэх удаагийн тоглолт байсан. Өмнө нь хоёр теннисчний тоглолтын харьцаа 5:5 байсан бөгөөд хайнаа хагалах тоглолт нь Миами опен тэмцээн байв. Хоёр теннисчний тоглолт 3 сет үргэлжилж Польш теннисчин А.Радваска хүчтэй өрсөлдөгчөө 3-6, 6-2, 6-3 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан байна. Ялалт байгуулсан А.Радванска “би үнэхээр баяртай байна, учир нь тэр бол сүүлийн 2 сар гайхалтай тоглож байгаа” хэмээн ярьжээ. Үнэхээр ч дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчинг буулгаж авна гэдэг том ялалт юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Австралийн их дуулга тэмцээний хошой аварга Беларус теннисчин В.Азаренка байх ажээ.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж