Италийн эсрэг Жек Батленд хаалгаа манана | News.MN

Италийн эсрэг Жек Батленд хаалгаа манана

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Италийн эсрэг Жек Батленд хаалгаа манана

Италийн эсрэг Жек Батленд хаалгаа манана

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Саутгейт хаалгачийн байрлал дээрх сонголтоо хийж чадахгүй л байна. Өнгөрсөн амралтын өдөр Нидерландын шигшээ багтай хийсэн тоглолтонд “Эвертон” клубын 24 настай хаалгач Ж.Пикфордыг гаргасан. Тэгвэл ирэх лхагва гаригт Италийн шигшээ багтай хийх тоглолтонд “Стоук Сити” клубын хаалгач Ж.Батлендыг гараанд гаргахаар болсон байна.

Өдгөө 25 настай “Стоук Сити” клубын хаалгач Ж.Батленд лигийн 28 тоглолтонд оролцсон бөгөөд 5 удаа хаалгаа хуурай манасан. Гэвч хаалгандаа 58 гоол алдаж баг нь лигийн 20 багаас сүүлээсээ 2-рт бичигдэж байгаа.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Г.Саутгейтийн мэдэлд одоогоор 4 хаалгач байгаа. Мэдээж эхний сонголт нь Ж.Харт байгаа боловч сүүлийн жил гаран тийм ч хангалттай сайн биш байгаа. Түүний Манчестер Сити клуб Италийн Торино багт нэг жил зээлээр явуулж эргүүлээд энэ улиралд Вест Хэм Юнайтед клубт тоглуулж байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж