Бага насны хүүхдийг энтеровирусын халдвараас сэргийлье

Хуучирсан мэдээ: 2018.03.27-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдийг энтеровирусын халдвараас сэргийлье

Бага насны хүүхдийг энтеровирусын халдвараас сэргийлье

Энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд энтеровируст халдвараар 328 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 42, сүүлийн таван жилийн дундажаас 66 тохиолдлоор их байна. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдийн дунд зонхилж байгаа бөгөөд урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас  өгч байна. 

Үүнд: 

  1. Гарыг сайтар савандаж угаах;
  2. Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх;
  3. Амин дэмээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, үзэмний шүүсийг түлхүү хэрэглэх;
  4. Улиралд тохируулан хувцаслах;
  5. Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх;
  6. Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх;
  7. Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх;
  8. Хүүхдийн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх;
  9. Гудамж, талбайгаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх;
  10. Хаалганы бариул, утас, хүүхдийн тоглоом,  хүүхэд хүрч болох талбайг саван, сод, давстай усаар угаах;
  11. Гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх;
  12. Нүхэн жорлон, угаадасны нүхийг жавелион, клорсепт, гипохлорт кальци зэрэг хлор агуулсан нэгдлүүд болон халуун үнс, модны үртэсийг хийж, сард нэг удаа халдваргүйжүүлэх;
  13. Хүүхэд халуурах, биеэр тууралт гарах, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандах;
  14. Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрт нь тусгаарлах; 

Э.Ариун  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж